Шинийн нэгэнд болох "Бидэнд баярлах шалтгаан байхгүй" жагсаалыг цуцаллаа

2023-02-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос өнөөдөр "Үндэсний мэдээллийн төв"-д хэвлэлийн бага хурал хийлээ. Тус холбооноос хоёрдугаар сарын 21-нд буюу шинийн нэгний өглөө Сүхбаатарын талбайд тавгийн идээ засаад "Бидэнд баярлах шалтгаан байхгүй жагсаал хийнэ хэмээн мэдэгдэж байсан билээ.

Энэ талаар ТҮЦ-ээр амь зуугчдын холбооны УЗ-ийн гишүүн Д.Отгонбаяр "Шинийн нэгний өдөр төв талбайд жагсаал зохион байгуулах талаар өмнө нь мэдээлж байсан. Үүнтэй холбогдуулан байр сууриа илэрхийлье. Нэгдүгээрт, Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар бүх ТҮЦ-ийг ачих А35 захирамжийг 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр гаргасан. Энэхүү захирамжаа хоёрдугаар сарын 14-нд цуцалж, хүчингүй болгосон байна. Ингэснээр бүх ТҮЦ-ийг хоморголон ачих нь буруу юм байна гэж үзжээ. ТҮЦ-үүдийг хэрхэн цэгцлэх, ямар байдлаар ачих талаар ажлын хэсгээрээ ярилцахаар болсон байна. Бүх ТҮЦ-ийг хоморголон ачих, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх, эрх ашгийг зөрчих захирамж хүчингүй болсон тул шинийн нэгэнд хийх "Бидэнд баярлах шалтгаан байхгүй" нэртэй жагсаал цуглааныг зохион байгуулахгүй болсноо мэдэгдэж байна. Хоёрдугаарт, GS25 болон CU-ийг ТҮЦ-тэй андуурч холбоод байх шиг байна. Монгол Улсад найман нэрийн болон зургаан нэрийн хүнсний дэлгүүрүүд 00:00 цагт хаадаг. Гэтэл GS25, гаднын сүлжээ дэлгүүрүүд 24 цагаар архи, согтууруулах ундаа зараад байгаа нь шударга бус гэдгийг хэлж байгаа юм. Түүнээс ТҮЦ-ийнхэн тэдэнтэй барьцаагүй. Үүнийг зөвөөр ойлгоосой. ТҮЦ ажиллуулж амьдарч байгаа хүмүүс үндэсний үйлдвэрлэгч, импортлогч болъё гээд төсөл хөтөлбөрүүдэд оролцохоор арын хаалга байхгүй бол зээл олддоггүй. ТҮЦ-ийг цэгцлэх нь зөв, гэхдээ эргэн тойронд хог хаяад байгаа нь иргэдийн ухамсрын асуудал. Бид эргэн тойрноо цэвэрлэж, тохижуулж, тав тухтай орчинг бий болгохыг хүсдэг. Гэвч Нийслэлийн хот тохижилтын газраас ТҮЦ-ийн орчимд хогийн сав тавиулдаггүй. Хогийн сав гаднаа тавьчхаар үүнийгээ авч хая гэдэг" гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

6 цаг 22 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

11 цаг 57 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

11 цаг 57 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

11 цаг 57 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

11 цаг 57 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Өчигдөр 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Өчигдөр 13 цаг 59 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

Өчигдөр 13 цаг 57 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Өчигдөр 13 цаг 50 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин