Ё.Амарбат: Сар шинээр хувьцаа бэлэглэх боломжтой

2023-02-16
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

 

 

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Гадаадад байгаа иргэд хялбар аргаар үнэт цаасны данс нээх түүгээрээ дамжуулан 1072 хувьцааны ногдол ашгаа дансандаа авах, арилжаанд орох боломжийг “Стоклаб секьюритиз” ҮЦК бүрдүүлжээ. Тэгвэл тэд энэ удаа сар шинийн баярыг тохиолдуулан Монголын Хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй топ 20 компанийн хувьцаанаас бүрдсэн бэлгийн картыг гаргажээ. Энэ тухай “Стоклаб секьюритиз” ҮЦК-ийн гүйцэтгэх захирал Ё.Амарбаттай ярилцлаа.  

 

-Компанийнхаа талаар товч танилцуулахгүй юу? 
-Манай компани нь 2021 онд Санхүүгийн Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрлөө авч технологид суурилсан хөрөнгийн зах зээлд зуучлалын үйлчилгээ үзүүлж байна. Манайх хөрөнгийн зах зээлийн ажиллагаанд оролцон нээлттэй болон хаалттай зах зээлээс хувьцаа, бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зэрэг санхүүгийн хэрэгслийг цахим болон уламжлалт аргаар түргэн шуурхай, найдвартайгаар хамгийн бага зардлаар авах зуучлалын үйлчилгээг үзүүлж байна. 

 

-Сар шинийн баяртай холбоотой Монголын Хөрөнгийн биржид арилжаалагдаж буй компанийн хувьцааг бэлэглэх боломжтой болсон. Энэ талаар сонирхуулахгүй юу?
-Монголчуудын уламжлалт баяр болох Сар шинийн баяр удахгүй болох гэж байна. Тиймээс манай компани сар шинийн баярт зориулан нэгэн шинэлэг үйлчилгээг харилцагч нартаа шинээр санал болгож байна. Тодруулбал,  Цагаан сарын баярын бэлэгт Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй компанийн хувьцааны багц болгон бэлэглэх юм. Сар шинийн баяраар 1.3 тэрбум төгрөг гадагш урсдаг гэсэн судалгаа гарсан байдаг. Тэгвэл иргэд маань энэ жил сар шинийн баяраар үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, валютын гадагшлах урсгалыг бууруулах тухай цахим орчинд их ярьж, бичиж байна. Тиймээс бид Монголын Хөрөнгийн бирж дээр худалдаалагдаж буй топ компаниуд болох АПУ, Говь, Сүү зэрэг үндэсний томоохон үйлдвэрлэгчийн хувьцааг бэлгийн карт болгон худалдаанд гаргасан. Энэхүү бэлэг маань иргэдийн ярьж  буйтай агуулгын хувьд зохицож байгаа.


-Танай үйлчилгээний хувьд хялбар, хүртээмж сайтай юм билээ. Үйлчилгээнийхээ талаар илүү дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Хөрөнгийн зах зээлд шинээр оролцохын тулд, харилцагч нь үнэт цаасны данс нээх шаардлагатай байдаг. Гадаадад болон хот, хөдөө амьдарч байгаа иргэн бүр гар утсаа ашиглан манай аппликейшнаар дамжуулан онлайнаар үнэт цаасны дансаа нээх, арилжаанд оролцох боломжтой. Нэг үгээр манай аппликейшнийг татсанаар бидний санал болгож буй бүх үйлчилгээг авах бололцоо нээгдэж байгаа юм. Үнэт цаасны данстай болсон харилцагч Монголын Хөрөнгийн зах зээл дээр гарч буй IPO, шинээр гарч буй бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зэрэгт оролцох, хоёрдогч зах зээл дээр тухайн үнэт цаасныхаа арилжааг хийх боломжтой болно. Бид үүн дээр нэмээд хэд хэдэн үйлчилгээг шинээр нэвтрүүлээд байгаа. Тухайлбал, өөрт байгаа боловч онлайнаар харж чадахгүй үнэт цаасаа шилжүүлж авах боломжтой болсон. Энэ нь харилцагч ямар компанийн хэдэн ширхэг хувьцаатай, хэдэн төгрөгөөр үнэлэгдэж байна гэдэг мэдээллээ аппликейшнээр дамжуулж авч болох юм. Жишээ нь, ЭТТ 1072 ширхэг хувьцаанаас хэд нь байгаа вэ гэдгээ харах боломжтой. Мөн цэнхэр, ягаан тасалбарын үед авсан хувьцаа чинь одоо хэдэн ширхэг байгаа, ханш хэд, ямар үнэлгээтэй болсон мэдээллээ ч авах боломжтой. Ингэснээр хувьцаагаа гар утсаараа хянаж, удирдах бололцоог нээж байгаа юм.


-Хөрөнгийн зах зээлийн хөгжил, цаашдын трэнд хандлагын талаар юу гэж боддог вэ?
-Монголын хөрөнгийн зах зээл 32 жилийн түүхтэй. Манай иргэдийн хөрөнгийн зах зээлийн тухай хангалттай сайн ойлголттой болжээ.  Зах зээлийн нийгэмд шилжсэний дараа иргэд цэнхэр, ягаан тасалбараар улсын үйлдвэрүүдийг хувьчиллаар анхны ойлголтыг авсан байдаг. Хөрөнгийн зах зээл нь санхүүгийн зах зээл дотроо маш бага буюу дөнгөж 2-3 хувийг эзэлж бусад хэсгийг банкны салбар эзэлсээр ирсэн. Өөрөөр хэлбэл ААН-үүд өөрт хэрэгтэй санхүүжилтээ банкнаас зээл хэлбэрээр авч, санхүүжилтийн хэрэгцээгээ хангасаар ирсэн. Нөгөө талаас дийлэнх иргэд, хөрөнгө оруулагчид мөнгөө өсгөх арга нь банкны хадгаламж байдаг. Даатгал, банк болон хөрөнгийн зах зээл тулгын гурван чулуу шиг тэнцвэртэй байвал зохимжтой харьцаатай байна гэж үздэг. Харамсалтай нь манайд хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл банкны салбартай харьцуулахад нилээн бага. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ үзүүлэлт өөрчлөгдөж байна. Үүнд УИХ, Засгийн газраас гаргаж шийдвэрүүд нөлөөлж байна гэж харж байна. Тухайлбал, Арилжааны банкуудыг нээлттэй болгож IPO гаргах, зээлийн хүүг бууруулах тухай шийдвэр, Төв банкны бодлогын хүү буурсан болон цар тахал ч маш их нөлөөлсөн. 


-Цар тахал нөлөөлсөн гэж байна. Энэ талаар тодруулахгүй юу? 
-Цар тахалтай холбоотойгоор зарим хуулиудад өөрчлөлт орсон. Тухайлбал, хугацаагүй хадгаламж болон харилцах дансанд хүү тооцохоо больсон нь хүмүүс хөрөнгийн зах зээлийг илүү сонирхоход хүргэсэн. Өөрөөр хэлбэл банкинд мөнгөө сул чөлөөтэй байлгах хүсэлтэй хүмүүс цөөрч, хөрөнгийн зах зээлийг сонирхох хүмүүс олширсон. Тиймээс хөрөнгийн зах зээлийн урсгал нэмэгдэх болсон. Үүнтэй зэрэгцээд хөрөнгийн зах зээл ч идэвхижсэн. Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэн хамгийн том дүнтэй “Эрдэнэс Тавантолгой”-н бонд, "Лэнд бонд", "Инвескор" бонд болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, "Мандал" ирээдүйн өсөлт хөрөнгө оруулалтын сан зэрэг шинэ бүтээгдэхүүн ч олноор гарсан. Нөгөө талаар санхүүжилт татах эх үүсвэр зөвхөн банк биш юм байна гэдгийг хардаг болж, санхүүжилт татах алтернатив сонголт нь хөрөнгийн зах зээл болж, эрчимтэй хөгжих зам руугаа орж байна. 


-Биржийн бус зах зээлийн зохицуулалт бий болсон нь ч үүнд их нөлөөлсөн байх?
-Олон жил яригдсан Биржийн бус зах зээлийн асуудал (OTC market) урагшилж, Санхүүгийн зохицуулах хорооноос холбогдох журмыг эцэслэн баталлаа. Ингэснээр 2021 оны есдүгээр сард биржийн бус зах зээлийн анхны бондууд гарсан. Энэ нь илүү мэргэжлийн хөрөнгө оруулагчдад зориулсан талбар бөгөөд санхүүжилт хэрэгтэй байгаа компаниуд OTC маркет дээр бонд гаргаад түүнийг мэргэжлийн хөрөнгө оруулагчид авдаг. Нээлттэй зах зээлтэй харьцуулбал арай хялбар, цаг хугацаа хэмнэсэн гэсэн үг. Нээлттэй зах зээл дээр маш олон шат дамжлага дамжиж байж бонд гаргадаг бол OTC хугацаа хэмнэдэг гэдгээрээ онцлог. Өнгөрсөн хугацаанд нэг их наяд орчим төгрөгийн бондыг бүртгүүлэн, 660 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг компаниуд татсан байна. Энэ нь хөрөнгийн зах зээл хөгжих шатандаа орсон гэдгийг илэрхийлж байгаа юм. 


-Та өмнө нь санхүүгийн боловсролын талаар дурдсан. Тэгвэл өнөөдөр санхүүгийн боловсрол түүн дотроо хөрөнгийн зах зээлд оролцъё гэвэл иргэн хүн юунаас эхлэх хэрэгтэй вэ?
-Юун түрүүнд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд данстай эсэхээ шалгуулж ямар нэг үнэт цаас байгаа эсэхээ мэдэх хэрэгтэй. Түүний дараа хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэл авах сувгуудаа тодорхойлох.  Манай компанийн өөр нэгэн зорилго бол иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах юм. Уг ажлын хүрээнд Монголын хөрөнгийн биржээр арилжаалагдаж байгаа хувьцаат компаниудын хувьцаа, санхүүгийн тайлан мэдээ, нээлттэй ХК-ийн хувьцаа, бонд зэрэг санхүүгийн үйлчилгээний өдөр тутмын ханш, авсан, зарсан хувьцааны үнийн дүнгийн арилжааны мэдээ, авах, зарах үнэт цаасны захиалгын сангийн мэдээ, мэдээллийг боловсруулан Microsoft BI хэрэгслийн тусламжтайгаар дата анализыг харилцагчдад цаг алдалгүй тухай бүрт нь өөрийн вэб сайт болон сошиал сувгуудаар хүргэж байна.


-Танайхаас хамгийн түрүүнд санал болгох ямар үйлчилгээ байна?  
-Яг одоогийн байдлаар хүүхдийн дансны үйлчилгээг санал болгоно. 2022 оны арванхоёрдугаар сард хүүхдийн дансаа онлайнаар нээж хөрөнгийн зах үйлчилгээ авах боломжтой болсон. 


-Энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бусад үнэт цаасны компаниас танай ялгарах гол онцлог юу вэ?
-Бид өөрсдийн систем, платформ, аппликэйшнээр хөгжүүлж байгаа гэдгээрээ давуу талтай. Мөн төлбөрийн цогц системийн үйлчилгээ үзүүлэгч HiPay компанитай хамтарснаар манайхаас гадна олон төрлийн үйлчилгээг авах боломжтой. Түүнчлэн, цахим мөнгө, хөрөнгийн зах зээлийн хослолыг үүсгэж HiPay аппликэйшнээр дамжуулан хэрэглэгчдэдээ цахим мөнгөөр арилжаанд орох боломжийг олгож байна. Хамтын ажиллагааны хүрээнд HiPay апп-ын хэрэглэгчид болон бусад харилцагчдадаа цахим мөнгөө ашиглан онлайн худалдаа хийх, удирдах боломжгүй байгаа үнэт цаасаа шилжүүлэх, анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцон хувьцаа, бонд худалдан авах юм. 


-Брокерын компаниудын арилжааны шимтгэл хэд байдаг вэ. Танайх хэд вэ?
-Бусад үнэт цаасны компаниудын арилжааны шимтгэл 1-2.5 хувь байдаг бол манай хувьцааны арилжааны шимтгэл нэг хувиас эхэлдэг. Арилжааны идэвхээс хамааран шимтгэл нь хамгийн багадаа 0.68 хувь хүртэл буурдаг. Мөн ямар нэг нэмэлт шимтгэлгүйгээр харилцагч Монголын хөрөнгийн бирж, Монголын үнэт цаасны клирингийн төв, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв зэрэг төрийн дэд бүтцийн байгууллагуудын шимтгэлийг төлөх юм. Бид зах зээл дээрх хамгийн бага шимтгэлийг санал болгож байгаа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 39 (7024)

DR. ADITYA
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
амжилт хүсье
“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

11 цаг 44 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

12 цаг 8 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

12 цаг 12 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

18 цаг 22 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

18 цаг 24 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

22 цаг 14 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

22 цаг 19 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

22 цаг 24 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

22 цаг 29 мин