Сар шинээр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2023-02-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Сар шинийн баяр ойртсонтой холбогдуулан Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв(ЗХУТ), Тээврийн Цагдаагийн Алба(ТЦА)-наас замын хөдөлгөөний зохион байгуулалт ямар байгаа цаашид авах арга хэмжээ, ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.  ЗХУТ-ийн Хөдөлгөөн зохицуулалт хяналтын хэлтсийн дарга Н.Намуу "Энэ жил шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй" гэв.Нэгдүгээр сарын 30-наас хойш буюу сурагчдын амралт дуусаж сар шинийн баяр ойртож байгаатай холбоотойгоор иргэдийн зорчих хөдөлгөөн ихсэн худалдаа үйлчилгээний томоохон захууд руу чиглэсэн зорчих хөдөлгөөн нэмэгдэж Намьяанжүгийн гудамж, Их тойруу, Нарны гүүр, Нарны зам, Чингэлтэйн өргөн чөлөө, Москвагийн гудамж, Энэбишийн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэргээр өдрийн турш ачаалалтай байгаа талаар мэдээллээ.

ТЦА болон ЗХУТ-өөс замын ачааллыг бууруулах ажлуудыг шат дараалалтайгаар хийж байгаа бөгөөд тэдгээр нь үр дүнтэй байгааг онцолж байв.

2023 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Зайсан тойруу, Дүнжингарав замын зарим хэсэг, ХААИС-ийн зүүн хойд уулзварт хөдөлгөөн зохион байгуулалт хийснээр дараах гудамж талбайнуудад сайн нөлөө үзүүлсэн байна.

МУБИС-ийн уулзвар /Зүүнээс баруун/

Яармагийн гүүр /Баруунаас зүүн/

Энхтайваны гүүр /Хойноос урагшаа/

Өмнө нь оргил ачааллын үеүдээр гол гудамж замуудад нэг талыг барьсан таталт их хийдэг байсан бол одоо замын голд тээврийн цагдаагийн албаны алба хаагчийг оруулахгүйгээр үндсэн чиг үүргийн дагуу буюу замын хөдөлгөөний хууль дүрмийг сахиулан биелүүлэх хяналтын ажлаа хийсэн нь илүү оновчтой гэж үзсэн байна.

Цаашид Зайсан тойргийн хөдөлгөөн зохион байгуулалтыг сайжруулахын тулд 21 хоногийн хугацаанд судалгаа хийсэн бөгөөд судалгааны үр дүнд  "School police" хөтөлбөрийг идэвхжүүлэх, явган хүн болон тээврийн хэрэгсэлд зориулсан зорчих тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, Зайсан тойруу зүүн талын зорчих хэсгийн эгнээг өргөтгөн шинэчлэх, явган хүний зам, автобусны буудлуудыг засаж шинэчлэх ажлуудыг төлөвлөөд байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn

Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

6 цаг 21 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

11 цаг 56 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

11 цаг 56 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

11 цаг 56 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

11 цаг 56 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Өчигдөр 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Өчигдөр 13 цаг 59 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

Өчигдөр 13 цаг 57 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Өчигдөр 13 цаг 50 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин