Уран зураг, сийлбэрийн хос морьтой эмч

2023-02-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Баатарын НЯМСҮРЭН

“Зууны мэдээ” сонин “Урлан” буландаа  Дархан-Уул аймгийн уугуул зураач, сийлбэрчин Т.Анигарыг онцолж байна. Тэрбээр хүний их эмч мэргэжилтэй хэдий ч хүсэл сонирхлоороо сийлбэр болон уран зураг зурдаг юм. 

 

УДМЫНХАА АВЬЯАСЫГ ӨВЛӨСӨН УРАН БҮТЭЭЛЧ

Т.Анигарын авьяас нь удам дамжжээ. Учир нь түүний аав болон өвөө нь гарын уртай сийлбэрчин байсан гэнэ. Бяцхан хүү ч анх дөрөвдүгээр ангидаа сийлбэр хийж сурчээ. Тэрбээр зуны амралтаараа мод бариад суучихдаг хүүхэд байсан тухайгаа хуучилж байсан юм. Т.Анигар сийлбэр хийж сурахдаа эхлээд хоббигоо хөгжүүлж байна гэж бод­дог байсан бол цаг хугацаа өнгөрөх тусам энэ урлаг амьдралынх нь нэгээхэн хэсэг болсон гэж байв.  Тэрбээр “Сийлбэр хийхийн тулд эхлээд модон дээрээ сийлэх зураг зурдаг. Ингээд зургийнхаа дагуу нэг бүрчлэн сийлнэ шүү дээ. Энэ урлаг уран бүтээлчээс мэдрэмж, сэтгэл шаардахаас гадна хатуужил, тэвчээр сорьдог юм. Учир нь нэг бүтээл хийхийн тулд хэдэн өдөр, сараар суух нь бий” гэсэн юм. Т.Анигарын бүтээлд таван хошуу малын сэдэвтэй бүтээл багагүй хувийг эзэлж байв. Сийлэхдээ хөл болон сүүлнээс нь эхэлдэг тухайгаа сонирхуулж байсан юм. 

 

БАЙГАЛИЙН ЧУЛУУГААР БҮТСЭН ОРХОНЫ ХҮРХЭРЭЭ

Мөн Т.Анигарын урланд цацлын халбага,  хорол, шатар, хурдан морины хусуур, аяга гээд модоор хийж болох бүхий л эд, хэрэглэл байсан нь сонирхол татсан юм. Зарим бүтээлээ боронз гуаш ашиглан буддаг юм байна.
 Т.Анигар уг нь эмч мэргэжилтэй. Олон хүнийг аюулт өвчнөөс анагаасан мэс заслын хутга нь өдгөө сийлбэрийнх нь хамгийн чухал багаж болсон гэнэ. Учир нь нарийн хээ, угалзыг тэрхүү хутгаар сийлдэг юм байна. Анх ажлынхаа хажуугаар урландаа суудаг байсан бол гавьяаны амралтдаа гарснаар сийлбэртээ түлхүү цаг зарцуулах болжээ. Тэрбээр аливааг хойш тавихгүйгээр дуусгадаг хөдөлмөрч зан нь ийнхүү олон бүтээл хийхэд хүргэсэн гэдгийг онцолж байсан юм. Мөн чулуугаар хүртэл бүтээл хийжээ.


 Байгалийн чулууг ашиглаж, Орхоны хүрхэрээг төгс сийлсэн байв. Урласан бүтээлүүд нь ур чадвар, мэдрэмж, шаардсан хээ угалзаар дүүрэн ажээ. Т.Анигар сийлбэрчнээс гадна зураач юм. Хүүхэд байхдаа морь их зурдаг байсан гэнэ. Түүний зурсан зургуудтай танилцахад ихэвчлэн байгаль болон судалбар зураг их байлаа. Зураач, сийлбэрчин Т.Анигар одоогоор  100 гаруй бүтээл хийжээ.  Энэ нь түүний 46 жилийн хөдөлмөрийн үр шим юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 37, 38 (7022, 7023)

Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

8 цаг 50 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

10 цаг 26 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

10 цаг 28 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

10 цаг 30 мин
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

Уржигдар 20 цаг 00 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

2026-10-30
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

2026-10-30
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

2026-10-30
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

2026-10-30
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

2026-10-30