Чунчин хотоос хөнгөн галт тэргийг үйлдвэрийн үнээр авна

2023-02-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Жилээс жилд нэмэгдэж буй нийслэлийн иргэдийн автомашины хэрэглээ, хэт төвлөрөл, түгжрэл зэрэг асуудлыг шийдэхийн тулд нийтийн тээвэрт хөнгөн галт тэрэг буюу LRT-ийг нэвтрүүлэхээр төлөвлөж буй. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын Чунчин хотод албан томилолтоор ажиллаж, тус хотын LRT, метро, монорейл зэрэг масс тээврийн туршлагаас судаллаа. Улаанбаатарын хүн амын хэт төвлөрөл, авто замын түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийг төрөлжүүлэн богино хугацаанд олон хүн тээвэрлэх шийдлүүдийг нэвтрүүлэх талаар судалж, тэр дундаа хөнгөн галт тэргийг үйлдвэрийн үнээр авах боломжийн талаар Чунчин хотын Метро үйлдвэрийн удирдлагатай хэлэлцсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Монгол Улсын хүн амын талаас их хувь буюу 1.6 сая хүн амьдран суудаг Улаанбаатар хотод нийтийн тээврийг төрөлжүүлэн иргэдийн цаг завыг хэмнэсэн, зорчигчийн багтаамж ихтэй метро, хөнгөн галт тэргийг нэвтрүүлэх цаг нь ирсэн. Хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд олон улсын туршлага, дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэх судалгааг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийлээ. Өртөг зардлын хувьд харьцуулахад Япон, ХБНГУ-аас хөнгөн галт тэрэг оруулж ирнэ гэвэл Хятадынхаас 2-3 дахин үнэтэй тусаж байна. Тэгэхээр бид евро стандартыг нэвтрүүлсэн, Монголын цаг уурын эрс тэс нөхцөлд ажиллах, мөн үнийн хувьд илүү хямд хувилбарыг нүдээр харж, сууж үзэн, үйлдвэртэй нь танилцлаа. Чунчин хотын энэ үйлдвэрээс LRT, монорейлийг үйлдвэрийн үнээр нийлүүлэх боломжийн талаар ч хэлэлцсэн хэмээв.

Чунчин хотын Метро үйлдвэрийн дэд захирал Хуа Жинфэй:

-Манай үйлдвэрийн хөнгөн галт тэргүүдийг 40 хэм хүртэл  хүйтэрдэг, эрс тэс  уур амьсгалтай газар ч ашиглаж болохыг туршсан. Тухайлбал,  Жилин муж, Чанчүнь хотод одоо ашиглагдаж байгаа, мөн монорейлийг дэлхийн улс орнуудад, тэр дундаа Японы долоон хотод  нийтийн тээвэрт нэвтрүүлсэн. Энэ тээврийн хэрэгсэл нь богино зайд маневрлах чадвартай, дуу чимээ багатай зэрэг давуу талтай гэсэн юм.

"Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт" ХХК-ийн ерөнхий инженер Г.Сумхүү:

-Дэлхийн томоохон хотуудын нийтийн тээвэрт маш олон төрлийн хэрэгслийг ашигладаг болсон. Ингэхдээ хүн амын тоо, нягтаршилтай уялдуулан масс тээврийн ямар хэрэгслийг сонгох вэ гэдгээ шийддэг. Тухайлбал, метрог гурав болон түүнээс дээш сая хүнтэй хотод түлхүү ашигладаг. БНХАУ-ын Чунчин хотын хувьд метро, хөнгөн галт тэрэг, монорейл гэсэн масс тээврийн гурван хэрэгслийг ашиглаж байна. Монорейл нь богино зайд маневр хийдэг, барилга байшин ихтэй газар тулгуур гүүрэн байгууламж дээр явах боломжтой. Улаанбаатар хувьд бид эдийн засгийн боломж, аюулгүй байдал, технологийн шийдлээс гадна цаг уурын нөхцөлд ажиллах, эсэх гээд олон талаас нь судалж аль нь тохиромжтой вэ гэдгийг шийдэх хэрэгтэй хэмээлээ

Эх сурвалж: www.polit.mn

Сөүл аюулгүй байдлын багаа Вашингтонд ойртуулж байна уу?

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён 11 дүгээр сарын 23-ны Даваа гарагт

1 цаг 54 мин
Хонконг 10 сард 45.8 сая жуулчин хүлээн авч, рекорд тогтоов

Хонконгийн Аялал жуулчлалын зөвлөлийн мэдээлснээр, тус хот 20

2 цаг 0 мин
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бооцоот тоглоом, цахим мөрий нийгмийн тахал болох нь.

6 цаг 31 мин
Г.Тэмүүлэн: Хууль бус хөрөнгийг хураан авах тухай анхдагч хуулийн төслийг яаралтай өргөн барина

Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэ

7 цаг 31 мин
Х.Бат-Ялалт: Ард нийтийн санал асуулга бол иргэдийн оролцоотойгоор өөрчлөлт хийх хуулийн боломж юм

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөнийг үүсгэн

7 цаг 31 мин
Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

Сурагчдын өдөр тутмын хооллолт зөвхөн гэрийн хоолны ширээ, э

7 цаг 31 мин
ЗАЛРУУЛГА

Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгу

17 цаг 44 мин
Өмнөд Солонгосын шинжээч: Оростой харилцаагаа аль болох түргэн сэргээх нь Сөүлийн ашиг сонирхол

Өмнөд Солонгос Оростой харилцаагаа аль болох хурдан сэргээх шаардлагатай гэж Евразийн стратегийн

18 цаг 48 мин
2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Тэгвэл өчигдөр МАН-ын бүлэг хуралдсангүй,ха

Өчигдөр 06 цаг 00 мин
ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонто

Өчигдөр 06 цаг 00 мин