Хятад:АНУ манай улс руу агаарын 10 гаруй бөмбөлгийг хууль бусаар хөөргөсөн

2023-02-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Хятад улс болоод АНУ-ын харилцаа агаарын бөмбөлгөөс болоод сүүлийн үед их хурцдаж байна. Тодруулбал, хоёрдугаар сарын 4-ний бямба гарагт Хятад улсаас гаралтай агаарын бөмбөлгийг Өмнөд Каролина мужийн эргээс холгүй Атлантын далай дээр байхад нь сөнөөгч онгоцноос пуужингаар харваж унагасан билээ.

 АНУ-ын эрх баригчид энэ бөмбөлгийг Монтана мужид анх илэрснээс нь хойш хэдэн өдрийн турш дагаж ажигласан юм. Хятадын Засгийн газар үүнийг давагдашгүй хүчин зүйлийн улмаас замаасаа гарсан цаг уурын судалгааны зориулалттай техник гэж тайлбарласан. Харин АНУ-ын засаг захиргаа тагнуулын зориулалттай нисдэг төхөөрөмж гэж үзэж байна.

Тэгвэл Хятадын Гадаад хэргийн яам АНУ өнгөрсөн жил Хятад руу 10 гаруй удаа агаарын бөмбөлөг хөөргөсөн гэж даваа гарагт мэдэгдлээ. Энэ талаар Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн ажилтан Ван Вэнбин “АНУ-ын агаарын бөмбөлөгүүд хууль бусаад бусад орны нутаг дэвсгэргүй нэвтэрнэ гэдэг энгийн үзэгдэл биш. Өнгөрсөн жилээс хойш гэхэд АНУ манай улсын эрх баригчдаас ямар нэгэн зөвшөөрөл авахгүйгээр 10 гаруй бөмбөлгийг  Бээжин руу хууль бусаар хөөргөсөн” гэж ярилаа.АНУ-ын талаас үүнд ямар нэгэн хариу өгөөгүй байна.

Эх сурвалж:BBC

 

Сөүл аюулгүй байдлын багаа Вашингтонд ойртуулж байна уу?

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён 11 дүгээр сарын 23-ны Даваа гарагт

1 цаг 54 мин
Хонконг 10 сард 45.8 сая жуулчин хүлээн авч, рекорд тогтоов

Хонконгийн Аялал жуулчлалын зөвлөлийн мэдээлснээр, тус хот 20

2 цаг 0 мин
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бооцоот тоглоом, цахим мөрий нийгмийн тахал болох нь.

6 цаг 31 мин
Г.Тэмүүлэн: Хууль бус хөрөнгийг хураан авах тухай анхдагч хуулийн төслийг яаралтай өргөн барина

Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэ

7 цаг 31 мин
Х.Бат-Ялалт: Ард нийтийн санал асуулга бол иргэдийн оролцоотойгоор өөрчлөлт хийх хуулийн боломж юм

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөнийг үүсгэн

7 цаг 31 мин
Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

Сурагчдын өдөр тутмын хооллолт зөвхөн гэрийн хоолны ширээ, э

7 цаг 31 мин
ЗАЛРУУЛГА

Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгу

17 цаг 44 мин
Өмнөд Солонгосын шинжээч: Оростой харилцаагаа аль болох түргэн сэргээх нь Сөүлийн ашиг сонирхол

Өмнөд Солонгос Оростой харилцаагаа аль болох хурдан сэргээх шаардлагатай гэж Евразийн стратегийн

18 цаг 48 мин
2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Тэгвэл өчигдөр МАН-ын бүлэг хуралдсангүй,ха

Өчигдөр 06 цаг 00 мин
ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонто

Өчигдөр 06 цаг 00 мин