БНХАУ руу зорчих иргэдийн анхааралд

2023-02-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

БНХАУ-ын хилийн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн сэргэснээр Монгол Улсаас тус улс руу зорчих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах болзошгүй эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэхийг Консулын газраас сэрэмжлүүлж байна. Үүнд:

Нэг. БНХАУ руу зорчиход анхаарах зүйлс

  • Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, галт зэвсэг, сум, ан амьтны түүхий эд, түүх, дурсгал, соёлын үнэт зүйлс зэргийг БНХАУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглодог бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ өндөр байдаг. Иймд, бусдын эд зүйлсийг авахгүй байх, өөрсдийн гар цүнх, ачаа тээшийн бүрэн бүтэн байдлыг нягталж, сайтар шалгах,
  • Хил, гаалийн мэдүүлгийн хуудсыг урьдчилан үнэн, зөв бөглөх. Ачаа тээшээ алдаж гээгдүүлэхээс урьдчилан сэргийлж, ачаа тээшиндээ нэр, утсаа тодорхой бичих, таних тэмдэг тавих,
  • Согтууруулах төрлийн бүх ундаа, тамхи, хүнсний бүтээгдэхүүн зэрэг тодорхой хязгаарлалттай нэвтрүүлдэг бараа, бүтээгдэхүүн, эд зүйлсийг зөвшөөрөгдсөн тоо, хэмжээнээс хэтрүүлэхгүй байх,
  • 5,000 ам.доллар болон 20,000 юаньтай тэнцэх хэмжээний бэлэн мөнгө эсхүл үүнтэй тэнцэх хэмжээний үнэт цаас (personal or cashier’s check, traveler’s checks, money orders, stocks, bonds) биедээ авч яваа тохиолдолд гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх.

Хоёр. БНХАУ-д оршин суух хугацаанд анхаарах зүйлс

  • Суугаа улсын хууль, журмыг даган мөрдөж, гэмт хэрэг, зөрчилд холбогдохооc урьдчилан сэргийлж, улс, бүс нутгийн соёл, ёс заншилд хүндэтгэлтэй хандах. Өндөр хатуулгатай архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс болгоомжлох,
  • Гадаад паспорт болон суугаа улсын виз, оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацааг шалгах, аливаа шаардлагатай баримт бичгийг хугацаа дуусахаас өмнө сунгуулах, шинээр захиалах. Бусдад дамжуулж ашиглуулахгүй байх. Шаардлагатай үед ашиглах зориулалтаар өөрсдийн баримт бичгүүдийг хуулбарлан авч хадгалах,
  • Утасны дугаар болон оршин суугаа хаягаа ар гэртээ мэдэгдэж, байнгын холбоотой байх. Өөрчлөлт орох, удаан хугацаагаар оршин суугаа газраасаа явах тохиолдолд ар гэртээ заавал мэдэгдэх,
  • Үл таних хүмүүстэй танилцах, олон нийтийн сүлжээгээр харилцахдаа анхаарал болгоомжтой байх. Цахим худалдаа, арилжаа наймаа хийхдээ баталгаат эх үүсвэрээс мэдээлэл, зөвлөгөө авах зэрэг болно.

Консулын асуудлаар Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-уудтай дараах шуурхай утас болон цахим шуудангаар холбогдох боломжтой.

  • Бээжинд суугаа ЭСЯ: +861065321203, +8617600787323 beijing@mfa.gov.mn,
  • Хөххотод суугаа ЕКГ: +8617678002262 huhhot@mfa.gov.mn,
  • Шанхайд суугаа ЕКГ: +8613122656261 shanghai@mfa.gov.mn,
  • Манжуурт суугаа КГ: +8615734851884, +8615648081299 manjuur@mfa.gov.mn,
  • Эрээнд суугаа КГ: +8615647964334 ereen@mfa.gov.mn гэжээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

7 цаг 50 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

13 цаг 25 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

13 цаг 25 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

13 цаг 25 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

13 цаг 25 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Өчигдөр 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Өчигдөр 13 цаг 59 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

Өчигдөр 13 цаг 57 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Өчигдөр 13 цаг 50 мин