Гадаадын хөрөнгө оруулалтыг “дээрэмдсэн” хэрэгт Нийслэлийн шүүх “гол”-той хандав

2023-02-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.Очир

Жил хагасын өмнө, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “...Өнгөрсөн 30 жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагчидтай холбоотой тодорхойгүй бүх асуудлуудад Монгол Улсын үе үеийн Засгийн газрын өмнөөс Ерөнхий сайдын хувьд чин сэтгэлээсээ уучлал хүсье” гэж байв. Дараа нь 2022 оны хоёрдугаар сарын эхээр “...Монголд хөрөнгө оруулалт хийхийг урьж байна” гэсэн. Улмаар намар нь Засгийн газраас Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг нь хамгаалах ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулж байгуулсан. Х.Нямбаатар энэ талаар “...Гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарч хувьцаа эзэмшиж байсан иргэд иргэний болон эрүүгийн хэрэгт хөрөнгө оруулагчдаа холбогдуулж, тонон дээрэмдсэн хэрэг нэлээд гарсан. Үүнийг таслан зогсоосноор гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэнэ, хөрөнгө оруулалт орж ирэх боломж бүрдэнэ” гэж байсан юм. 


Тэгвэл гадаадын хөрөнгө оруулалтыг “дээрэмдсэн” гэх олон жил яригдсан нэг асуудал одоо шүүх дээр явж байна. Д.Мөнхбат, Д.Баасанжав нарын хоёр эмч БНСУ-ын иргэн Ким Бу Собын хөрөнгө оруулалттай “Монгол Хьюндай” эмнэлэгт ажиллаж байгаад эмнэлгийг нь хууль бусаар авчихсан байдаг. Гурван тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан гэдэг. НПГ-аас дээрх хоёр эмчид “...Мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн”, “...Их хэмжээний хохирол учруулж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан”, “...Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэж яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлжээ.

 

Харин Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2022 оны аравдугаар сарын 21-нд хэлэлцсэн. Тэгээд “...Д.Мөнхбат, Д.Баасанжав нарт  холбогдуулсан Мөнгө угаах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай”, “...Д.Баасанжавт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.”, “...Д.Мөнхбатад бусдын эд хөрөнгийг завшсан үйлдэлд нь 12 сая төгрөгний торгох ял шийтгэсүгэй.  ... Шүүгдэгч нь эмч мэргэжилтэй. Энэ мэргэжлээрээ олон жил ажиллаж байгаа зэргийг харгалзан үзэж, торгох ял шийтгэх нь тохиромжтой” гэж шийджээ. Харин хохирогч Ким Бу Соб давж заалдсан. Түүний гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх энэ сарын 7-нд хэлэлцсэн байна. Тус шүүхийн шүүгч нар уг хэргийг “..Хохирогч хохирсон хэвээр үлдсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгох” гэсэн агуулга бүхий шийдвэрийг гаргасан байна. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн шүүх энэхүү гадаадын хөрөнгө оруулалтыг “дээрэмдсэн” асуудалд голтой хандах шиг боллоо.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 33 (7018)

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

Өчигдөр 11 цаг 39 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

Өчигдөр 11 цаг 34 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

Өчигдөр 11 цаг 26 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Уржигдар 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Уржигдар 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Уржигдар 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Уржигдар 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Уржигдар 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

2026-08-05