Цаасан хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр хоногт 80 мянган цаасан хайрцаг үйлдвэрлэдэг

2023-02-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хан-Уул дүүргийн III хороонд байрлах “ЭкоПак Монгол” ХХК-ийн цаас дахин боловсруулах үйлдвэрт ажиллав.

Тус компани нь 100 гаруй ажилтантай бөгөөд 2010 онд дотоодын хөрөнгө оруулалт бүхий цаасан хайрцаг, сав, баглаа боодлын бүрэн автомат үйлдвэрийг ашиглалтад оруулж байсан.  Тэгвэл 2022 онд Монголын анхны цаасан хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийг нээсэн байна.

Цаас дахин боловсруулах үйлдвэр нь нийлүүлэгчдээс хаягдал цаас худалдан авч, 100 хувь саарал ус ашиглан хайрцаг, сав, баглаа боодлын анхдагч түүхий эд болох бор цаасыг хоногт 30 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай.

Харин үндсэн үйлдвэр нь жилд дунджаар 25.2 сая ширхэг цаасан хайрцаг үйлдвэрлэх хүчин чадалтай. Өмнө нь энэ төрлийн бүтээгдэхүүнийг Монгол Улс импортоор авдаг байсныг орлож чадсанаар хоногт 70-80 мянган ширхэг цаасан хайрцаг үйлдвэрлэж байгаа юм.

Хаягдал цаасыг дахин боловсруулснаар, нэг тонн цаас шатаахад ялгарах 750 кг нүүрсхүчлийн хийнээс сэргийлж, 26.5 мянган литр ус хэмнэн, хогийн цэгт дарж устгах талбайн хэмжээг багасгадаг давуу талтай.

Цаашид хайрцаг, сав, баглаа, боодлын бор цааснаас гадна хэвлэлийн үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох 80-250 гр шохойтой болон матт цаас үйлдвэрлэх зорилт тавьсан байна. Ингэснээр импортоор орж ирж буй 7.1 мянган тонн цаасыг дотооддоо үйлдвэрлэж, зах зээлийг 100 хувь хангах боломжтой гэсэн үг юм.

 “Алсын хараа- 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод хог хаягдлын дахин боловсруулах хэмжээг 2030 он гэхэд 40 хувьд хүргэж, “Ногоон хөгжлийн бодлого”-д байгальд булж зайлуулах хаягдлын хэмжээг 40 хувиар бууруулах зорилт дэвшүүлжээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

 

 

Мөнхтуяа
Ёстой гайхалтай арга хэмжээ авч үйл ажиллагаа бвуулаж эхлэсэн та бүхэндээ баяр хүргье,Улам өндөр амжилт
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

7 цаг 50 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

13 цаг 25 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

13 цаг 25 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

13 цаг 25 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

13 цаг 25 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Өчигдөр 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Өчигдөр 13 цаг 59 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

Өчигдөр 13 цаг 57 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Өчигдөр 13 цаг 50 мин