Украинд оросоор ярьдаг цөөнхийн эрх зөрчигдөж байгаа тухай

2023-02-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

2014 оны төрийн эргэлтийн дараа Киевийн дэглэм нь үндэстний цөөнхийг уусгах үйл явцыг түргэсгэж, улс үндэстэн байгуулах чиглэлийг баримталж эхэлсэн ба ийнхүү бодлого нь оросуудыг тэр чигээр нь ялгаварлан гадуурхах шинж чанартай болсон. 2021 оны есдүгээр сард Ерөнхийлөгч В.Зеленский өөрийгөө орос хэмээн үздэг бүх ард иргэдийг Украинаас гарч явахыг уриалсан. Эх нутгаа орхин одохыг хүсээгүй хүмүүсийг, тэр дундаа Донбассын оршин суугчдыг хурдан явуулахын тулд тэднийг буудаж, бөмбөгдөж, алан хядаж эхэлсэн. 
Оросын гэх бүх зүйлсийг устгахыг эрмэлзэж буй Киевийн дэглэмийг тус улсын Үндсэн хууль ч, олон улсын гэрээ хэлэлцээрүүд ч зогсоож чадахгүй байна. 2019 онд хувийн харилцаа холбоо, шашны зан үйлийг гүйцэтгэхээс бусад нийгмийн амьдралын бүхий л салбарт зөвхөн украин хэлийг ашиглах тухай хуулийг баталсан. Харин Европын Холбооны албан ёсны аль нэг хэлээр ярьдаг хүмүүсийн хувьд украин хэлийг ашиглаж эхлэх хугацааг хойшлуулав. Бусад үндэстний цөөнх, түүний дотор оросууд энэ заалтаас гадуур үлдсэн. 2021 онд оросуудыг уугуул иргэдийн ангилалд хууль ёсоор оруулсангүй. Ингэснээр тэдний өөр үндэстэнд уусахаас хамгаалагдах, өөрсдийн боловсролын байгууллага болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл үүсгэн байгуулах, төлөөллийн байгууллагууд нь төрөөс санхүүжилт авах зэрэг холбогдох хуулиар баталгаажсан эрх нь хасагдан зөрчигдсөн.
2022 онд Киевийн эрх баригчид тус улсын нутаг дэвсгэр дээр орос хэлийг устгахын тулд урьд өмнө байгаагүй их хүчин чармайлт гаргасан ба юуны түрүүнд сургалтын хөтөлбөрөөс орос хэлний хичээлийг болон орос хэл судлалыг бүрмөсөн хассан. Сургуулиудад Оросын уран зохиолыг мөн хориглов. Оросоос хэвлэмэл бүтээгдэхүүн оруулахыг зогсоосон учир оросоор ярьдаг иргэд эх хэлээрээ бодит мэдээллийг авах боломжгүй болсон. Радио, телевизээр болон олон нийтийн газар орос хөгжим тоглуулахыг хорьж, Оросын жүжигчдийн аялан тоглолтуудыг цуцалж, 2014 оноос хойш бүтээсэн кино, телевизийн шоу нэвтрүүлгүүдийг цацахыг хориглосон учир оросоор ярьдаг иргэдийн өөрсдийн соёл иргэншил, давтагдашгүй өвөрмөц байдлаа хадгалан хамгаалах, хөхүүлэн хөгжүүлэх эрх үл тоомсорлогдож байна. "Украины үндэстний цөөнхийн тухай" хууль нь дайн үргэлжлэх болон дайн дууссанаас хойш зургаан сарын хугацаанд орос хүмүүсийн бараг бүх эрх, эрх чөлөөг хязгаарлаж, тайван жагсаал хийх, санхүүжилт авах, орон нутгийн засаг захиргааны дэргэд зөвлөлдөх байгууллага байгуулах, олон улсын үйл ажиллагаанд оролцох зэрэг эрхийг хязгаарласан.
Орос үндэстний онцлогийг устгах бас нэгэн "фронтын шугам" нь шашин шүтлэг болжээ. Украины үнэн алдартны сүмийн Синод нь Оросын үнэн алдартны сүмээс бүрэн тусгаарлах тухай шийдвэр гаргасан ч аврагдсангүй. Өнгөрсөн оны сүүлээр Киевийн дэглэм эрс шийдэмгий арга хэмжээнүүдийг авч эхлэв. Тухайлбал, хэд хэдэн лам нарыг Украины иргэншлээс хасаж, сүм хийдүүдэд нэгжлэг хийж, эх орноосоо урвасан хэмээн санваартнуудын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэж, Киево-Печерская лавра сүмийн хэд хэдэн барилгыг үнэн алдартны сүмээс салан тусгаарласан хуучинсаг шашныханд шилжүүлсэн нь Украинд Оросын сүмийг бүрэн хориглох ажлын өмнөх бэлтгэл юм. Үүнээс гадна шашны бүх зан үйлийг цаашдаа зөвхөн украин хэлээр явуулж байхаар төлөвлөж байна.
Өөрсдийгөө ардчилал, хүний эрхийн төлөө тэмцэгч хэмээн нэрлэдэг барууныхан Украинд орос хэлээр ярьдаг цөөнхийг түрэмгий гадуурхах явдал өнөөдөр ч үргэлжилсээр байгааг үл тоомсорлосоор байна. Ийнхүү орософоби үйлдлүүд нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын эрх зүйн суурь хэм хэмжээг зөрчөөд зогсохгүй Украин дахь оросуудын аюулгүй байдалд шууд заналхийлж байна.


Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин 
сайдын яам

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

6 цаг 27 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

6 цаг 27 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

6 цаг 27 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

19 цаг 41 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

19 цаг 47 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18