Р.Эрдэнэбүрэн: Тендерийн биш Хөгжлийн банкны тухай хуулийг дагаж гэрээнүүдээ хийсэн

2023-02-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.  Сонсголоор “Гудамж төсөл”-ийн 99 дэд төслийн хүрээнд 138 тэрбум 857 сая төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн банкнаас олгосон асуудлыг хэлэлцэж байна. Уг зээлтэй холбогдуулан  БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн гэрчийн мэдүүлэг өглөө.  Тэрбээр "Бондын хөрөнгөөр санхүүжүүлсэн ажил бол манай барилгын салбарын хувьд асар их ач холбогдолтой. 2014 онд сая м.кв талбайтай орон сууц барьсан. 500 мянган хүнтэй төлөвлөгдсөн байсан ч 1.5 сая хүнтэй болчихсон. Нэг м.кв үнийг өсгөж байсан 2, 3 зүйл бий. Тэр нь техникийн нөхцлүүдийн үнэ, зардал, дэд бүтцийн хангамж муу байсан учир газар үнэтэй болсон. Мөн барилгын суурь материал болох цементээ импортоор авдаг байв. Эдгээрийг хэрхэн яаж шийдэх вэ гэдэгт голчлон ажилласан юм.  Хөгжлийн Банкнаас компаниудыг хэрхэн шалгаруулах вэ гэсэн журам гаргаад нэгж байгуулсан. Манайх Эрчим хүчний яаманд нэг, Барилга, хот байгуулалтын яаманд дэд бүтэц, шугам сүлжээ хариуцсан нэг нэгжтэй байлаа. Тендерийн хуулиар биш Хөгжлийн Банкны тухай хуулийг дагахаар болсон. БХБЯ-ны хувьд дэд бүтцийн ажил хийх эрхтэй 60 орчим компани байдаг. Ажил эхлэхээс өмнө эдгээр компанийн төлөөллийг дуудаж уулзаж, түншлэлүүдийг байгуулсан.  Байгуулагдсан түншлэлүүд энэ ажлууд дээр үнийн саналаа өгч, бидний зүгээс харьцуулсан үнэлгээг нэгжүүд дээрээ хийдэг. Харьцуулагдаад гараад ирсэн эхний хоёр түншлэлийг төслийн удирдах хороон дээр хэлэлцээд шалгаруулдаг. Шалгарсан түншлэлтэй гэрээ хийдэг процессын дагуу явсан" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

7 цаг 51 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

13 цаг 26 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

13 цаг 26 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

13 цаг 26 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

13 цаг 26 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Өчигдөр 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Өчигдөр 13 цаг 59 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

Өчигдөр 13 цаг 57 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Өчигдөр 13 цаг 50 мин