С.Амарсайхан: Импортын бүтээгдэхүүний ердөө 10 гаруй хувьд нь баталгаажуулалт хийж байна

2023-02-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Цагаан сарын баяр ойртож буйтай холбогдуулан бизнес эрхлэгч ААН байгууллагууд, томоохон сүлжээ дэлгүүрүүд үнээ зохиомлоор хөөрөгдөхөөс сэргийлэх хүрээнд  Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр "Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой олон асуудал бий. Үнэ өртөг, чанар, стандарт. Мөн бараа бүтээгдэхүүний хангалт, нийлүүлэлт, үнийн хөөрөгдөл зэрэг асуудал бий. Лангуу болон кассын үнийн зөрүү, зарим сүлжээ дэлгүүрүүд нийлүүлэгчтэй бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулахдаа илүү хямд үнээр авах зэрэг дээр ямар арга хэмжээ авч байгаа зэрэг компанит ажлуудыг хийж эхэлсэн. Түүнчлэн гадаадаас орж ирж буй бүтээгдэхүүний ердөө 10 гаруй хувьд нь баталгаажуулалт хийж байна гэх тооцоолол бий. Тиймээс импортоор орж ирж байгаа болон дотоодод үйлдвэрлэгдэж буй бүтээгдэхүүнд стандарт мөрдүүлэх тал дээр ШӨХТГ анхаарах хэрэгтэй" гэв.

 ШӨХТГ-ын зүгээс "Хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ШӨХТГ зөрчлийн хуулиар торгууль, шийтгэл оногдуулдаг. Мөн давамгай байдалтай ААН үнийг хөөрөгдүүлэх зэрэг асуудалд шийтгэл, торгууль оногдуулдаг. Харин үр дагаварыг арилгаагүй тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох, татан буулгах, нэгтгэх зэрэг ажлыг гүйцэтгэдэг. Бид хуульд заасан хэм хэмжээний хүрээнд ажилладаг. Хэрэглэгч чанар, аюулгүй байдлын стандартад нийцсэн бүтээгдэхүүн хэрэглэх учиртай. Тиймээс стандартыг мөрдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна" гэсэн мэдээлэл өглөө. 

Эх сурвалж:www.polit.mn 

 

Бурханы сүм “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Баянгол дүүргийн 18 дугаар хорооны ажлын албанд спорт, чөлөөт цагийн хэрэглэл хандивлалаа

Дэлхийн өнцөг булан бүрд халуун сэтгэл, хайр түгээн, хүмүүнлэгийн сайн дурын үйл аж

1 цаг 35 мин
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

8 цаг 37 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

14 цаг 12 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

14 цаг 12 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

14 цаг 12 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

14 цаг 12 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Өчигдөр 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Өчигдөр 13 цаг 59 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

Өчигдөр 13 цаг 57 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Өчигдөр 13 цаг 50 мин