Японы бизнесменүүд цалингийн нэмэгдлээрээ өрсөлдөнө

2023-02-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Токияши Хидэ Японы нийслэл Токио хотод Англи хэлний багшаар 30 дахь жилдээ ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд түүний цалин төдийлөн өөрчлөгдсөнгүй. Харин бараа бүтээгдэхүүний үнэ өртөг нэмэгдэж, амьдралын зардал өссөн учир тэрбээр  ном бичиж нэмэлт орлого олохоор шийджээ.
Энэ тухайгаа 54 настай Токияши “Гурван жилийн өмнөөс ном бичиж, түүнийгээ худалдаалан нэмэлт орлого олж эхэлсэн нь хамгийн зөв алхам байв. Хэрэв тийм шийдвэрийг тухайн үед гаргаагүй бол 30 жилийн өмнөх цалингаа авсан хэвээр байх байлаа” хэмээн “CNN”-д ярьжээ.


Хэдийгээр Япон дэлхийн гурав дахь том эдийн засагтай орон боловч дэлхийн бусад улсын адил үнийн өсөлтөд “дарлагдаж”, амьдралын чанар муудах, компаниудын татварыг нэмсэн улс төрийн дарамт гэсэн олон асуудалтай нүүр тулаад байна. Тус улсын Ерөнхий сайд Фүмио Кишида бизнесийн байгууллагуудыг амьдралын өртөг нэмэгдсэн үед ажилчдаа дэмжин ажиллахыг уриалсан юм.  Мөн инфляцын түвшин өндөр үед компаниудыг их хэмжээний татвар төлөхийг шаардсан юм.
Японы одоогийн үнийн өсөлт Америк болон Европын орнуудтай харьцуулахад бага боловч Японы 41 жилийн түүхэн дэх хамгийн дээд цэгтээ хүрээд байгаа юм. Энэ талаар Токиод төвтэй “Moody’s Analytics” төвийн ахлах эдийн засагч Стефан Ангрик “30 жилийн хугацаанд бидний цалингийн хэмжээ үнийн өсөлттэй уялдан нэмэгдсэнгүй. Харин ч бодит цалингийн үнэ цэн маш хурдацтай буурч байна” гэв.


Японы хөдөлмөрийн зах зээлийн нэг онцгой соёл нь цалингийн тогтвортой байдал юм. Ихэнх ажил олгогч эдийн засгийн байдал тогтвортой үед цалингаа нэмэхдээ няхуур хандаж, нөхцөл байдал хүндэрсэн үед ямар нэгэн цомхотгол хийхгүй, цалин бууруулахгүйгээр тогтвортой ажиллуулахыг зорьдог.
Цалинг жилд гурав ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх нь Кишидагийн Засгийн газрын үндсэн зорилт болоод байна. Кишида илүү үр дүнтэй арга хэмжээ авахын тулд цалингийн тогтолцоогоо өөрчлөхөөр төлөвлөж байна. Тодруулбал, тэрбээр бүтээмжийг дагаж цалин нэмэгддэг тогтолцоог нэвтрүүлэхээр зорьж байгаа аж.
Ройтерс агентлагийн нэгдүгээр сард явуулсан санал хураалтаар Японы томоохон байгууллагуудын талаас илүү хувь нь энэ онд цалингаа нэмэхээр болжээ. Тэдний нэг нь Японы ус, ундаа болон уух зүйлсийн хамгийн том үйлдвэрлэгч болох “Suntory” компани юм. Тус компанийн Гүйцэтгэх захирал Такеши Нинамигийн мэдээлж байгаагаар 7000 ажилтынхаа цалинг зургаан хувиар нэмэхээр болсон байна. Үйлдвэрчний эвлэлтэйгээ тохиролцсоны эцэст ийм шийдвэр гаргажээ. Энэ нь бусад бизнесийн байгууллагуудад үлгэр дуурайлал болно гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 28, 29 (7013, 7014)

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

6 цаг 27 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

6 цаг 27 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

6 цаг 27 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

19 цаг 41 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

19 цаг 46 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18