Ховд аймгийн малчин эмэгтэйчүүдэд ямар асуудал тулгардаг вэ?

2023-02-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

“Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос санаачлан “Малчин эмэгтэйчүүд-Манлайлал” зөвлөгөөн, өдөрлөгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр 21 аймаг 330 сумаас ирсэн 1000 малчин эмэгтэй хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, нийгэм соёлын тухайд тулгамдаж буй асуудал, гарц шийдлийг хэлэлцсэн юм.

Энэ үеэр бид Ховд аймгаас ирсэн малчин эмэгтэйчүүдэд ямар асуудал тулгамдаж байгаа талаар сонирхлоо.

Ховд аймгийн Цэцэг сумын малчин Д.Батбилэг

-Ховд аймаг бол Улаанбаатар хотоос 1500 километрийн зайтай, нэлээд алслагдмал бүс нутаг. Манай аймагт түүхий эдийн үнэ бага, эрүүл мэндийн үйлчилгээг хангалттай сайн авч чаддаггүйгээс эхлээд тулгамдсан олон асуудал бий.  

Ховд аймгийн Цэцэг сумын малчин Б.Ариунцэцэг

-Ховд аймаг төвийн зах зээлээс хол учир бараа, бүтээгдэхүүний үнэ хэт өндөр байдаг. Мөн эрүүл мэндийн үйлчилгээг сумандаа авч чаддаггүй. Манай суманд нарийн мэргэжлийн оношлогооны аппарат дутмаг. Сумын эмэгтэйчүүдийн эмч мэргэжил дээшлүүлж ирсэн учир анхан шатны тусламж үйлчилгээг цаг тухайд нь үзүүлдэг. Гэсэн хэдий ч ихэнх тохиолдолд аймгийн төв рүү явуулдаг. Мэдээ мэдээллийг телевиз, олон нийтийн сүлжээ гээд бүх сувгаар авдаг. Төр засгийн шийдвэрээс малчид хоцрохоо больсон.

Ховд аймгийн Цэцэг сумын малчин Г.Уянга

-Түүхий эд, ноос ноолуурыг өндөр үнээр борлуулах ямар арга зам байна гэдэгт төрөөс анхаараасай гэж хүсч байна. Малчид малаас гаргаж авсан түүхий эдээ өндөр үнээр борлуулж чадахгүй бол орлого буурна. Бидний орлогын гол эх үүсвэр нь малын түүхий эдээ борлуулах юм. Үүнд Засгийн газар анхааран ажиллаасай гэж хүсч байна.

 Эх сурвалж:www.polit.mn

Бурханы сүм “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Баянгол дүүргийн 18 дугаар хорооны ажлын албанд спорт, чөлөөт цагийн хэрэглэл хандивлалаа

Дэлхийн өнцөг булан бүрд халуун сэтгэл, хайр түгээн, хүмүүнлэгийн сайн дурын үйл аж

1 цаг 36 мин
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

8 цаг 39 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

14 цаг 14 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

14 цаг 14 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

14 цаг 14 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

14 цаг 14 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Өчигдөр 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Өчигдөр 13 цаг 59 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

Өчигдөр 13 цаг 57 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Өчигдөр 13 цаг 50 мин