Түрээслээд өмчлөх орон сууцны төлбөрийг НӨАТ-аас чөлөөлөх санал гаргажээ

2023-02-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЖАВХЛАН

Түрээслээд өмчлөх орон сууцны төлбөрийг НӨАТ-аас чөлөөлөх саналыг Нийслэлийн Орон Сууцны Корпорац/НОСК/ гаргажээ. Ингэснээр иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах боломж бүрдэнэ гэдгийг тус корпорац Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо хуралдаанд өнөөдөр танилцуулав.

Сүүлийн гурван жилд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн тоо 3,000 орчмоор нэмэгджээ. Гэвч татвар ногдуулснаар иргэдийн эргэн төлөлтийн дүн зээлээ төлөхөд хүрэхгүй байх, дутах эрсдэл үүсэж байгаа аж.

НӨАТ-ын тухай хуулийн 13.1 дэх заалтаар НӨАТ-аас чөлөөлөгдөх боломжтой бөгөөд санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа нэмж эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардлагагүй гэдгийг холбогдох мэргэжилтэн онцолсон юм. Энэ нь иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангахаас гадна  байгууллагын ашиг, хөрөнгө оруулалтын өгөөж нэмэгдэх эерэг талтай гэв.

НОСК татварын ачааллыг бууруулах зорилгоор компанийн өөрийн хувь нийлүүлсэн хөрөнгийг хэмжээ болон ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх саналтай байгаагаа танилцуулав. Уг асуудлыг дэмжиж, намын бүлгийн хурлаар хэлэлцэхээр боллоо.

Эх сурвалж: www.polit.mn

 

Сөүл аюулгүй байдлын багаа Вашингтонд ойртуулж байна уу?

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён 11 дүгээр сарын 23-ны Даваа гарагт

2 цаг 8 мин
Хонконг 10 сард 45.8 сая жуулчин хүлээн авч, рекорд тогтоов

Хонконгийн Аялал жуулчлалын зөвлөлийн мэдээлснээр, тус хот 20

2 цаг 14 мин
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бооцоот тоглоом, цахим мөрий нийгмийн тахал болох нь.

6 цаг 45 мин
Г.Тэмүүлэн: Хууль бус хөрөнгийг хураан авах тухай анхдагч хуулийн төслийг яаралтай өргөн барина

Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэ

7 цаг 45 мин
Х.Бат-Ялалт: Ард нийтийн санал асуулга бол иргэдийн оролцоотойгоор өөрчлөлт хийх хуулийн боломж юм

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөнийг үүсгэн

7 цаг 45 мин
Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

Сурагчдын өдөр тутмын хооллолт зөвхөн гэрийн хоолны ширээ, э

7 цаг 45 мин
ЗАЛРУУЛГА

Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгу

17 цаг 58 мин
Өмнөд Солонгосын шинжээч: Оростой харилцаагаа аль болох түргэн сэргээх нь Сөүлийн ашиг сонирхол

Өмнөд Солонгос Оростой харилцаагаа аль болох хурдан сэргээх шаардлагатай гэж Евразийн стратегийн

19 цаг 2 мин
2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Тэгвэл өчигдөр МАН-ын бүлэг хуралдсангүй,ха

Өчигдөр 06 цаг 00 мин
ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонто

Өчигдөр 06 цаг 00 мин