“Мэссэ Франкфурт” компанийн төлөөлөгч Л.Эрдэнэбилэгийн хэлсэн онцлох эшлэлүүд

2023-02-01
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.Нямсүрэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа олон улсын үзэсгэлэн зохион байгуулагч дэлхийд алдартай “Мэссэ Франкфурт” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч Л.Эрдэнэбилэгийг урьж, хөрөнгө оруулалтын салбарын тулгамдсан асуудал болон шийдлийн талаар ярилцлаа. Түүний хэлсэн онцлох эшлэлүүдээс тоймлон хүргэж байна.

-Монгол Улс экспортлогч орон болохоор хичээж байна. Олон улсын үзэсгэлэн яармагуудад Монголын бүтээгдэхүүнээ танилцуулахад хувийн болон төрийн зүгээс хамтарч оролцох нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нэг томоохон гарц гэж хэлж болно.
 

-Монголд үйлдвэрлэж байгаа эдгээр бараа бүтээгдэхүүнүүдийг дэлхийн зах зээлд гаргана гэж хоосон ярихаасаа илүүтэйгээр ажил хэрэг болгохын тулд ямар стандартын дагуу, ямар тоо хэмжээтэйгээр, хэдий хэр хугацаанд байх бизнес төлөвлөгөөнүүдийг илүү гүнзгий түвшинд боловсруулах хэрэгтэй байна. Эдгээр боловсруулсан төлөвлөгөө, ажлуудыг бодит үйл хэрэг болгохын тулд Засгийн газар, яам, тамгын газруудаас бодлогоор зөв дэмжих хэрэгтэй.


-Эхлээд гадны зах зээл рүү гарах стандартуудыг хангах хэрэгтэй. Дараа нь бараа бүтээгдэхүүнээ стандартын дагуу жигд байлгах ёстой. Манайхны хамгийн том алдаа бол ажил эхэллээ, эхний нэгээс хоёр жилд хүчээ сайн төвлөрүүлж, тэр үедээ бүтээгдэхүүний хамгийн оргил дээжүүдээ гаргадаг. Харин дараа нь арга зүйгээ олоод ирэхээрээ цалгардах тохиолдлууд ажиглагддаг.

-Монгол компаниуд бүтээгдэхүүн нийлүүлэлтдээ богино хугацаанд баталгаа өгч чаддаг хэрнээ ханган нийлүүлэлтийн болон бодлогын, эдийн засгийн асуудлуудаас шалтгаалан урт хугацааны захиалга авахаасаа айж эхэлдэг. Урт хугацаанд тогтвортой, чанартай бүтээгдэхүүн гадагшаа нийлүүлж, гаднаас валют оруулж ирэхийн тулд бодлогын түвшинд тодорхой байх, үйлдвэрлэгч нарын бизнесийн болон хөрөнгө оруулалт, санхүүгийн тал дээрх соёл гэгээрлийн ажлууд хийх хэрэгтэй байна.

-Дэлхийн олон орон хөрөнгө оруулалт татахыг хичээж, бие биетэйгээ өрсөлдөж байна. Бид энэ зах зээлд өрсөлдөхийн тулд нэгдсэн ойлголттойгоор, урт хугацааны хамтын ажиллагаатай болох хэрэгтэй. Үүний нэг гарц нь олон улсын үзэсгэлэн юм. 

ундаршгүй уул уурхай гэдэг ХАА-н салбараа дэмжих хэрэгтэй. ХАА-н туслах бүтээгдэхүүн, ноос ноолуур, мах, сүү, арьс шир зэргийг цааш нь яаж хөгжүүлэх вэ, яаж хөнгөн хүнсний үйлдвэртэй болох вэ гэдгээ бодолцох хэрэгтэй. 
Бид гуравдагч хөршийн бодлого болон гадагшаа яаж Монголд үйлдвэрлэсэн баялгуудаа оновчтой хүргэх вэ. Зөвхөн гарт баригдах зүйл биш оюуны бүтээлүүдийг гадагшаа гаргах тал дээр маш сайн судлах хэрэгтэй юм. 

-Бид зөвхөн түүхий эд материал болон бараа таваарыг экспортлохоос гадна сүүлийн үед аппликэйшн хөгжүүлэлт зэрэг оюуны, биет бус бараа бүтээгдэхүүнийг экспортлох талаар бас зорьж байна.

-Залуучуудынхаа инерцийг бид маш зөв ашиглах хэрэгтэй. Дэлхийн тавцанд гаргахын тулд бид зөвхөн аппликэйшнээр төсөөлөх биш технологийн шинэ дэвшлүүд дээр, decentralized data буюу төвлөрөөгүй дата боловсруулалт, блокчэйн технологи, технологийн хурдасгуур зэргийг ашиглаж өдөр тутмын амьдрал, тулгамдаж байгаа асуудлууд дээр шийдлүүдийг олох гарц байна.


-Монголчуудын хамгийн амжилттай хөрөнгө оруулалт татах үзэсгэлэн гэвэл нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүн, ялангуяа зөвхөн Монголоос, Төв Азиас гардаг соёлын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг гэж би хэлнэ. 

ид хууль эрх зүйн орчноо сайжруулах хэрэгтэй. Сайжруулна гэхээр нэгдүгээрт, эдгээр реформууд нь цаг тухайдаа хийгдэж байх. Хоёрдугаарт, реформууд нь уялдах бусад хууль эрх зүйн бичиг баримтуудтайгаа зэрэгцээд хамт шинэчлэгдэх хэрэгтэй. Үүнийг зүйрлэвэл утсан дээрх апп шинэчлэгдэж байхад үйлдлийн систем давхар шинэчлэл хийдэг шиг гэж ойлгож болно. Системчилсэн байдлаар үзэх хэрэгтэй.

-Бид Хөрөнгө оруулалтын хуулиа хамгийн гоё  байхаар баталчихаад, Татварын тухай, Компанийн тухай болон бусад холбогдох хуулиудыг нь сөхөж харахгүйгээр зүтгээд байвал ажил нэг цогц, үр дүнтэй байж чадахгүй.

-Хөрөнгө оруулагчид хамгийн эхэнд “Та нарт итгэж болох уу. Би насаараа ажиллаж олсон мөнгөө танайд хөрөнгө оруулаад үр ашгийг нь хүртэж чадах уу” гэж асуудаг. Ерөнхийдөө харанхуй өрөөнд тэмтчиж байгаа хүмүүс гэж зүйрлэж болохоор. Тиймээс бид тэр өрөөнд гэрэл асааж өгөх хэрэгтэй. Тэр хүмүүсийн итгэл найдвар, чиг баримжаа нь болж, гараас нь хөтлөөд “Бид та нартай хамт байна” гэсэн итгэлцлийг төрүүлэх хэрэгтэй.


-Гадны хөрөнгө оруулагч нарт бидэнд төсөл байна, орд байна, зах зээл байна гэхээсээ илүүтэйгээр бид та нарын итгэлийг алдахгүй гэдэг мэссэжийг маш зөв, тогтмол өгөх хэрэгтэй. Хэлсэн үгнээсээ буцаж болохгүй. Чадахгүй бол чадахгүйгээ хэлэх хэрэгтэй, ил тод, нээлттэй байх хэрэгтэй. 


-Хөрөнгө оруулагчдын хувьд дараагийн нэг хүсдэг зүйл бол зах зээлийн боломж, болон хандлага. Бид аль болох мэдээллийг ил тод, бөгөөд бодитой хэлж байх ёстой. Мөн амжилтын түүхүүдээ байнга хуваалцаж байх хэрэгтэй. Бид өөрсдийн амжилттайгаар хөрөнгө татсан түүхүүдийг жишээ болгоод өнгөрдөгөөс биш энэ компани нь одоо ч гэсэн ашигтай ажиллаж, амжилтад хүрсэн хэвэр байгаа гэдгийг тэр болгон хэлдэггүй. Тэгэхээр хөрөнгө оруулагчид эндээс урт хугацааны биш, богино болон дунд хугацаанд хамтын ажиллагааг л олж хардаг.


-Холбоод, мэргэжлийн байгууллагуудын ажлыг төр засаг хийгээд байдаг. Янз бүрийн хяналтын ажил, бараа бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулах тал дээр төр оролцдог. Иймэрхүү ажлыг төр хийж байгаа нь нэг талаар сайшаалтай боловч нөгөө талаар төр энэ мэргэшсэн байгууллагуудыг бодлогоор дэмжиж, эдгээр байгууллагууд нь салбараа төлөөлдөг байх нь зүйтэй.

-Хувийн секторууддаа тулгуурлаж байж эдийн засгийн өсөлт харагдана уу гэхээс төрийн өмчит компанийн тоо нь ихсээд, төр нэг халааснаасаа нөгөө рүүгээ мөнгө хийгээд яваа цагт эдийн засаг нэмэх талдаа харагдах л байх, гэхдээ тэлэлттэй байж чадахгүй. Хувийн салбарууд өөрсдөө идэвхтэй, хариуцлага нэхэж чаддаг байх нь чухал. Бид нар дэндүү урсгалаараа явдаг хүмүүс.

Эх сурвалж:www.polit.mn

АСЕАН дэвшилтэт технологийн үйлдвэрлэлд орон зайгаа тэлэхийг зорьж байна

Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо буюу АСЕАН нь дэлхийн хагас дамжуулагч болон

28 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ромын эзэнт гүрэнд…

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийж байна.

28 мин
Нүүрсний хулгай “намын нууц”-д орсон уу?!

Монгол Улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн ашигт малтмалын бүтээгдэхүүн эзэлдэг. Түүний дотор, нийт экспортын орл

28 мин
Дарсны мэдлэгтэй залуус архины оронд вино сонгох болжээ

“Lenoble” дарсны дэлгүүр нь 2010 оноос хойш Франц, Испани, Итали улсын уламжлалт

17 цаг 49 мин
Скай Ресорт өвлийн улирлын үйл ажиллагаагаа эхлүүлж, “Early Bird” улирлын картыг худалдаанд гаргалаа

Өвлийн спортын  төв Скай Ресорт 2025–2026 оны өвлийн улирлын үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж, сургалтын зам, чарганы үйлчилгээ, ресторан, кафе болон халуун ундааны цэгүүдийг  нээлээ.

17 цаг 52 мин
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд хандаж хэн, юу хэлэв?

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд хандаж хэн, юу хэлэв?

Өчигдөр 06 цаг 15 мин
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр Зүүн бүс хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллана

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр Зүүн бүс хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллана

Өчигдөр 06 цаг 10 мин
“…“ДЦС IV” компани 1.8 тэрбум төгрөгийн алдагдал гаргасан” гэдэг нь ташаа мэдээлэл байжээ

“…“ДЦС IV” компани 1.8 тэрбум төгрөгийн алдагдал гаргасан” гэдэг нь ташаа мэдээлэл байжээ

Өчигдөр 06 цаг 05 мин
Оросоос авчирсан “Эрдэнэтийн 49”-ийг төрд аваад оносон уу, алдсан уу?

Оросоос авчирсан “Эрдэнэтийн 49”-ийг төрд аваад оносон уу, алдсан уу?

Өчигдөр 06 цаг 00 мин
НҮБ-аас таван улсад өлсгөлөнгийн аюул нүүрлэж байгааг анхааруулав

НҮБ-аас таван улсад өлсгөлөнгийн аюул нүүрлэж байгааг анхааруулав

Уржигдар 17 цаг 25 мин