БШУЯ: Гуравдугаар ангиас англи хэл, нэгдүгээр ангиас мэдээллийн технологийн хичээлийг оруулдаг болно

2023-02-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Боловсролын чанарыг хэрхэн дээшлүүлэх талаар салбарын сайд байр сууриа илэрхийллээ. Сайд Л.Энх-Амгалан "Боловсролын чанарыг яаж дээшлүүлэх нь хүн бүхний тулгамдсан асуудал боллоо. Финланд улс дэлхийд боловсролоороо тэргүүлдэг. Тус улсад хамгийн сайн сургууль гэж хамгийн ойрхон сургуулийг хэлдэг байна. Манай улсад эсрэгээрээ хамгийн ойрхон сургуулиуд нь муу. Хувийн, төрийн, хот, хөдөөгийн, захын, төвийн сургуулийн ялгаа газар тэнгэр шиг болсон. Тиймээс дэлхийн улс орнуудын тэргүүн туршлагыг авч төрийн сургуулиудад нэвтрүүлнэ. Тухайлбал, Финландын математикийн сургалтын платформ дэлхийн 170 гаруй оронд туршигдсан, манай улсын үнэтэй хувийн сургуулиуд авч хэрэглэдэг. Төрийн өмчийн сургуулиудад энэ платформыг авч нэвтрүүлэхээр хэлэлцээрт орж байна. Энэ долоо хоногт эхэлсэн хичээлийн жилээс эхлэн зургаан сар хүртэл хот, хөдөөгийн 50 сургуульд Финландын математикийн сургалтын "Eduten" платформыг хэрэгжүүлнэ. Туршилт амжилттай болбол есдүгээр сараас улс даяар 5-6 дугаар ангийн хүүхдүүдэд уг шилдэг платформыг хэрэглэнэ.

Английн "Pearson" компаниас англи хэлний хөтөлбөрийн платформыг авч туршилтаар 50 сургуульд нэвтрүүлж байна. Ирэх жил 5-6 дугаар ангид мөн англи хэлний платформыг нэвтрүүлнэ. Өөрөөр хэлбэл математик, англи хэл, мэдээллийн технологи гэсэн гурван хичээлд дэлхийд тэргүүлсэн платформыг авч нэвтрүүлбэл хувийн болон төрийн өмчийн сургуулийн ялгааг арилгах цаг хожсон түлхэц болно гэж харж байгаа. Хувийн сургуулиуд нэг хүүхдэд 25-30 еврогоор Финландын математикийн сургалтын платформ авдаг юм байна. Бид туршилтын хүрээнд нэг хүүхдэд 8 ам.доллароор "Eduten" платформыг авч байгаа. Цаашид гуравдугаар ангиас англи хэл, нэгдүгээр ангиас мэдээллийн технологийн хичээлийг оруулдаг болно. Гурван жилийн хугацаанд боловсролын ялгааг арилгах хамгийн зөв гарц эдгээр платформыг авч нэвтрүүлэх гэж харж байгаа" гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Бурханы сүм “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Баянгол дүүргийн 18 дугаар хорооны ажлын албанд спорт, чөлөөт цагийн хэрэглэл хандивлалаа

Дэлхийн өнцөг булан бүрд халуун сэтгэл, хайр түгээн, хүмүүнлэгийн сайн дурын үйл аж

2 цаг 28 мин
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

9 цаг 31 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

15 цаг 6 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

15 цаг 6 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

15 цаг 6 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

15 цаг 6 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Өчигдөр 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Өчигдөр 13 цаг 59 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

Өчигдөр 13 цаг 57 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Өчигдөр 13 цаг 50 мин