Монгол Улс авлигын индексээр сүүлийн таван жил дэх хамгийн муу “дүн” авлаа

2023-01-31
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

"Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ-аас "Авлигын төсөөллийн индекс 2022"-ийг зарлалаа. ТББ-ын тэргүүн Л.Төр-Од "Транспэрэнси олон улсын байгууллагаас жил бүр авлигын төсөөллийн индексийг судлан, үнэлгээг нэгтгэж зарладаг. Энэ жилийн хувьд дэлхийн 180 орныг хамруулсан. Ингэхдээ байр суурь, санал асуулга, нотлох баримтын хүрээнд судалгаа явуулдаг билээ. 2016 онд 176 орон хамрагддаг байсан бол өдгөө 180 болж өссөн.

Манай улсын авлигын индексийн сүүлийн таван жилийн оноо

2017 онд 36 оноо авч, 180 улсаас 103 дугаар байрт

2018 онд 37 оноо авч, 180 улсаас 93 дугаар байрт

2019 онд 35 оноо авч, 180 улсаас 106 дугаар байрт

2020 онд 35 оноо авч, 180 улсаас 111 дүгээр байрт

2021 онд 35 оноо авч, 180 улсаас 110 дугаар байрт

2022 онд 33 оноо авч, 180 улсаас 116 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.

Дэлхийн улс орнуудын сүүлийн таван жилийн авлигын түвшнийг харьцуулахад ахиц дэвшил гараагүй. Өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдсан нийт улсын 95 хувийнх нь авлигын түвшин бага зэрэг буурсан. Зарим бүс нутагт авлигын түвшин өссөн үзүүлэлт гарсан бол Скандинавын улс оронд авлигын индекс бага болжээ. Түүнчлэн авлигажсан улс оронд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэж чадахгүй байгааг судалгааны үр дүн харуулсан. Харин Вьетнам, БНСУ нь тогтвортойгоор авлигаа бууруулж чадсан. Тэдний жишгээс харахад бизнес олигархи бүлэгтэйгээ тэмцэж, хариуцлага тооцдог болсон байна. 

Авлигын индексээр хэмждэг зүйл:

Улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх

Төрийн нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх

Төр засаг нь авлигын эсрэг үр дүнтэй тэмцэж, шударга байдлыг төрийн салбарт хэрэгжүүлж байгаа эсэх

Авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага тооцож байгаа эсэх

Авлигыг мэдээлсэн шүгэл үлээгч, сэтгүүлч нарыг хамгаалсан хууль эрх зүйн орчин гэх мэтчилэн асуудлыг хамааруулдаг.

Авлигын индексээр хэмждэггүй зүйл: 

Авлига авсан өгсөн тохиолдол тус бүр

Татвараас зугтааж зайлсхийсэн эсэх

Хууль бус санхүүгийн гүйлгээ

Мөнгө угаах гэмт хэрэг

Далд эдийн засаг

Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, үр нөлөөг хэмжихгүй юм" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Бурханы сүм “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Баянгол дүүргийн 18 дугаар хорооны ажлын албанд спорт, чөлөөт цагийн хэрэглэл хандивлалаа

Дэлхийн өнцөг булан бүрд халуун сэтгэл, хайр түгээн, хүмүүнлэгийн сайн дурын үйл аж

2 цаг 28 мин
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

9 цаг 30 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

15 цаг 5 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

15 цаг 5 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

15 цаг 5 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

15 цаг 5 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Өчигдөр 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Өчигдөр 13 цаг 59 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

Өчигдөр 13 цаг 57 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Өчигдөр 13 цаг 50 мин