Зүүн Азийн залуучуудын наадмын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

2023-01-31
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Улаанбаатар хотод энэ оны наймдугаар сарын 16-23-нд “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам болно. Монгол Улсад анх удаа болох тус спортын наадамд Зүүн Азийн есөн олимпын хорооны 2500 орчим тамирчин 11 спортын төрлөөр өрсөлдөх юм. Үүнтэй холбогдуулан тус наадмын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ.

Сайн дурын ажилтнаар бүртгүүлэгчид дараах шаардлагыг хангасан байна.

-16 ба түүнээс дээш настай байх. /16-18 насны хүүхдүүд сайн дурын ажилтнаар ажиллах бол эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг авсан байх/;

-Сайн дурын ажилтнуудад зориулсан сургалт, идэвхжүүлэлтийн ажилд бүрэн хамрагдах боломжтой байх;

-Наадам зохион байгуулах өдрүүдэд хамгийн багадаа өдөрт 6 цаг ажиллах боломжтой байх;

-Ажил үүргээ цаг тухай бүрд нь биелүүлэх хариуцлагатай байх;

-Хариуцаж авсан ажил үүргээ ухамсарлаж, багийн ажлыг орхигдуулахгүй ажиллах чин сэтгэлтэй байх зэрэг нийтлэг шалгуурыг тавьж байна.

-Түүнчлэн сайн дурын ажилтны хариуцах ажил үүргээс хамааран гадаад хэлний (Англи, хятад, солонгос, япон) дундаас дээш түвшинтэй байх гэсэн нэмэлт шалгуур тавьж буй юм.

Зүүн Азийн залуучуудын наадамд сайн дурын ажилтан болсноор:

-Олон улсын томоохон тэмцээний арын зохион байгуулалтад ажилласнаар мэдлэг, туршлагаа ахиулна.

-Гадаад, дотоодын үе тэнгийн найз нөхөдтэй болохоос гадна спортын мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, харилцаа холбоогоо тэлнэ.

-Багаар ажиллах ур чадвараа нэмнэ.

-Дэлхийн иргэн болж хөгжих, олон талын мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх сургалт, идэвхжүүлэх үйл ажиллагаанд хамрагдана.

-Зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлж, үе тэнгийн сайн дурын ажилтнуудын хамт дурсамж бүтээнэ.

-Өөрт оногдсон ажлаа сэтгэлтэй, хариуцлагатай хийснээр өөрийгөө бусдад таниулах боломж бүрдэнэ.

-Өөрийн сонирхдог спортын баг тамирчдаа хөгжөөн дэмжих боломж бүрдэнэ.

-Спортын байгууллага, холбоод, клубүүдийн төлөөлөлтэй хамтран ажиллаж, цаашид сонирхдог спортын төрлөөрөө хичээллэх таатай нөхцөл бий болно.

-“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын “Талархлын бичиг”-тэй болох зэрэг олон боломжийн эзэн болох юм.

Сайн дурын ажилтнаар хамрагдах хүсэлтэй хүүхэд, залуус та бүхэн дээрх шаардлагыг хангаж байвал доорх линкээр зочлон, сайн дурын ажилтны анкетыг 2023 оны хоёрдугаар сарын 28-ны дотор бөглөж илгээгээрэй.

Сайн дурын ажилтны бүртгэлийн линк: https://forms.office.com/r/eVySJwMimk

Эх сурвалж: www.polit.mn

Бурханы сүм “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Баянгол дүүргийн 18 дугаар хорооны ажлын албанд спорт, чөлөөт цагийн хэрэглэл хандивлалаа

Дэлхийн өнцөг булан бүрд халуун сэтгэл, хайр түгээн, хүмүүнлэгийн сайн дурын үйл аж

2 цаг 28 мин
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

9 цаг 30 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

15 цаг 5 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

15 цаг 5 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

15 цаг 5 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

15 цаг 5 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Өчигдөр 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Өчигдөр 13 цаг 59 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

Өчигдөр 13 цаг 57 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Өчигдөр 13 цаг 50 мин