А.Энхболд: Замын хөдөлгөөнд зөв оролцох дадлыг олон улсад цэцэрлэгээс нь заадаг

2023-01-31
Нийтэлсэн: Админ
 12 мин унших

 

Сүрнээгийн УЯНГА

 

Түгжрэлийг хэрхэн бууруулах талаар судлаач А.Энхболдтой ярилцлаа. 

 

 -Түгжрэлд нөлөөлж байгаа  нэг том асуудал нь зам тээврийн осол. Энэ нь эргээд замын хөдөлгөөний дүрэм, жолооч нарын соёл, хандлагатай холбоотой. Үүнтэй хэрхэн тэмцэх вэ? 
-ДЭМБ, Дэлхийн банкнаас 2004 онд замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар судалгааны товхимол гаргасан. Энэ судалгаанаас  өмнө нь ч замын хөдөлгөөний аюулгүй байдал гэдэг нь хүн-тээврийн хэрэгсэл-зам-орчин дөрвийн цогц юм гэж үзсэн байна. Зам тээврийн осол зөвхөн хүнээс хамаарахгүй. Тээврийн хэрэгсэл, замын хөдөлгөөний зохион байгуулалт, инженерийн шийдэл, хийцлийн онцлог, тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохионы байрлал зэрэг олон хүчин зүйл нөлөөтэй.  ДЭМБ-ын судалгаанаас үзэхэд зам тээврийн 100 осол гарахад 250-300 шалтгаан нөхцөл нөлөөлж, үүнээс 20-30 хувьд замын нөхцөл, 10-20 хувьд тээврийн хэрэгсэл, 80-90 хувьд замын хөдөлгөөнд оролцогч нөлөөлсөн байдаг. 

Гэтэл Монгол Улсад жилд 30 орчим мянган зам тээврийн осол гарснаас 98 хувьд жолооч, хоёр хувьд явган зорчигч буруутай. Замаас шалтгаалсан осол зургаан ширхэг, тээврийн хэрэгслээс шалтгаалсан осол байхгүй байна. Энэ нь манай улс супер зам, автомашинтай гэсэн үг биш л дээ. Шалтгаан нөхцлөө л тогтоож чадахгүй байна гэсэн үг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын нөлөөллийн судалгаанаас харахад гурван жил хүртэл ашигласан автомашинаас 10-аас дээш жил ашигласан автомашины ослын эрсдэл 3.6 дахин их гэсэн байналээ. Монголд ашиглаж байгаа автомашины 80 гаруй хувь нь 10-аас дээш настай, 60 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй байгаа шүү дээ. Иймд зам тээврийн ослыг бууруулах, хэргийн газрын үзлэг хийх, шинжлэн шалгах үйл ажиллагааг боловсронгуй болгох асуудал тэргүүн зэрэгт тавигдах ёстой. Зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг тогтоохдоо субьектив нөлөөллөөс гадна обьектив талын шинжийг заавал  судалж шинжлэх шаардлагатай. 


Замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж, түгжрэлийг бий болгож байгаа гол асуудлын нэг нь зам тээврийн осол гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг.
Ер нь аль ч улсад зам тээврийн осол гарахад жолооч тэргүүлэх үүрэгтэй оролцсон байна. 90 хувьд нөлөөлсөн  гэж үзсэн байна шүү дээ. Замын хөдөлгөөнд оролцогчдын хувьд дадал зуршил, мэдлэг хандлага, ур чадвар, замын хөдөлгөөнд бэлтгэгдсэн байдал, ёс зүй, бие сэтгэл зүйн онцлог гээд олон хүчин зүйл нөлөөтэй гэж үздэг л дээ. Тэгэхээр мэдлэг хандлага, ур чадварыг яаж сайжруулах, ёс зүй, дадал зуршлыг яаж зөв байлгах вэ гэдэг дээр л анхаарах шаардлагатай. Ингэхийн тулд системтэй сургалт, нийгэмд тогтсон зөв зан үйлийн горим их хэрэгтэй гэж хэлэхээр юм уу даа. Үүнтэй зэрэгцүүлээд албадлагын арга хэмжээ заавал байх шаардлагатай гэж үздэг.


Дэлхийн хамгийн даяарчлагдсан хэм хэмжээ бол Замын хөдөлгөөний дүрэм. Дэлхийн улсуудад хэрэглэж байгаа дүрмийн тэмдэг, тэмдэглэл, техник хэрэгсэл, хөдөлгөөний ерөнхий зарчим ижил. Жишээлбэл, “Баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэдэг заалт дэлхий тэнхлэгээ тойрон эргэхдээ хүнд нөлөөлдөг болохыг тооцсон, тээврийн хэрэгслийн гэрэл, хөдөлгөөн зохицуулах гэрэл хүний бие болон сэтгэл зүйн онцлогийг тооцсон өнгөний хувилбар гэж үздэг. Гэх мэт дүрмийн заалт, шаардлага бүр тооцоо судалгаатай.  Тэгвэл Замын хөдөлгөөний дүрмийн заалт бүрийг заавал биелүүлэх шаардлагатай байгаа биз дээ. 


Зарим тохиолдолд замын хөдөлгөөний хууль, дүрэм ярихаас илүү жолооч нарын соёл үнэхээр чухал. Хүмүүний бүх харилцааг тэр дундаа Замын хөдөлгөөнтэй холбоотой бүхнийг хуулиар зохицуулах ямарч боломжгүй. 2018 онд Япон улсын ЖАЙКА байгууллагын судалгаагаар жолооч, явган хүний үйлдэл нь түгжрэлд 40 хувийн нөлөөтэй гэсэн байналээ.
Хүн төрөлхтөн аливаа асуудлыг ёс зүйгээр зохицуулж чадахгүй болохоороо хууль, албадлага руу ордог. Жишээлбэл, сар шинээр ахмад настантай золгохдоо тохойг нь өргөж золгоно гэдэг хууль одоохондоо шаардлагагүй байна.  Энэ бол монголчуудад өвлөгдөж ирсэн хуулиас дээгүүрх ёс зүйн уламжлал. Архи уухгүй гэж ээждээ амлах, Зөрчлийн хуулиар 400 мянган төгрөгөөр торгох хоёрын аль нь үнэ цэнтэй вэ.  Ёс зүйг эрхэмлэдэг бол ээждээ өгсөн амлалт нь хуулиас дээгүүр санагдах байх. 


Дотроо дүүрэн хүнтэй хоёр машин нэгнээ харилцан шахаж явсаар онхолдсон кейс бий. Нэг нь санамсаргүй байдлаар шахсандаа гэмшиж “уучлаарай” гэдгээ ослын дохиогоор илэрхийлсэн бол, нөгөө хүн нь “тэвчиж, уучилж” хандсан бол олон хүний амь нас, эд хөрөнгө эрсдэлд орохгүй байх боломж байсан шүү дээ. Энэ жишээнээс харахад замын хөдөлгөөний дүрмээр заагдаагүй соёл, зөв дадал аюулгүй байдал, түгжрэлд эерэгээр нөлөөлж байна.Тиймээс замын хөдөлгөөнд оролцож байгаа бол нэгнээ хүндэтгэх, зам тавьж өгөх, зөв чиг хандлага, соёл ухамсартай байхыг суурин иргэншил, хүссэн ч эс хүссэн ч шаардаж байдаг. Тусалсан, туслуулсан хоёр таван минутын дараа л байр нь солигдсон явж байдаг шүү дээ.  


-Дүрмээ биелүүлэхийг торгууль, шийтгэлээр зохицуулж байна. Гэтэл эргээд торгуулиа төлдөггүй. Үүнийг шийдвэрлэсэн сайн жишээ бий юу? 


-Төр нэгэнт торгууль ногдуулсан бол төлүүлэх үүрэгтэй. Торгууль шийтгэл ногдуулчихаад ямар нэг байдлаар хэрэгждэг хууль журам байхгүй бол хэн торгуулиа төлөх вэ. Хэн ч төлөхгүй. Торгууль төлөхгүй байх боломжоо ашиглаж байгаа хүнийг буруутгах боломжгүй. Гэтэл гадны орнуудад торгууль шийтгэл оногдуулсан бол зайлшгүй төлүүлдэг механизмыг бүрдүүлдэг. Хэрэв торгуулиа тодорхой хугацаанд төлөхгүй бол алданги, хүү тооцдог байж болно. Даатгалын эрсдлийн үнэлгээ хийлгэхэд нь хэдэн удаа торгуулж, зам тээврийн осол гаргаж байсныг нь харгалзан эрсдэлтэй, эрсдэл багатайг нь тогтоож болно. Хэрэв өндөр эрсдэлтэй гэж үзвэл даатгалынх нь төлбөрийг нэмдэг жишиг бий. Ингэснээр даатгалын тогтолцоогоор дамжуулж хүмүүсийг сахилгатай байх боломжийг бүрдүүлдэг. Гэтэл торгууль шийтгэлийг төлүүлэх механизмыг бүрдүүлэхгүйгээр хэзээ торгуулиа төлөх бол гэж хүлээгээд эсвэл төлөхгүй байхаар нь тал хувийг нь хөнгөлөөд байх нь зохимжгүй л дээ. Энэ бол арчаагүй, дампуу байгаагийн шинж. 


Замын хөдөлгөөний үндэсний стратегийг боловсруулах үеэр гадны зөвлөхүүдийг урихад “Хэрэгждэг бол Зөрчлийн хуулиас эхлээд хариуцлагын тогтолцоо сайн байна” гэж хэлсэн. Хэрэгждэггүй л болохоос бусад улстай харьцуулахад манай улс өндөр торгуультай орны тоонд ордог. Тиймээс хэрэгждэг механизмыг бий болгохгүйгээр төлөхгүй байна гэж иргэдэд буруу өгөх нь өрөөсгөл. 


-Түгжрэлийг бууруулахад хөдөлгөөнд оролцогчдын дадал, хандлага чухал гэлээ. Зөв дадал зуршлыг яаж суулгах вэ? 


-Аливаа хүн аюулгүй байдлыг хангаж, бусдад төвөг багатай хөдөлгөөнд оролцохын тулд бие болон сэтгэл зүйн талаасаа мэдээллийг хүлээн авах, боловсруулах, тосон хариулах, хөдөлмөрийн  чадвар, мэдлэг хандлага талаасаа замын хөдөлгөөнд бэлтгэгдсэн байдал, ухамсар, ёс зүй гэсэн үзүүлэлтүүд ихээхэн хамааралтай. Дадал зуршил аажмаар бий болдог шигээ нэг өдөр арилчихгүй. Үүнтэй адил замын хөдөлгөөнд оролцох дадал зуршлыг багаас нь суулгаж өгөх хэрэгтэй. Замын хөдөлгөөний онцлогийг цэцэрлэгээс нь заадаг олон улсын аргачлал бий. Бид боловсруулаад БШУЯ-нд өгсөн. Жишээлбэл, Австрали, ЕХУ, Япон, ОХУ-д цэцэрлэгийн насанд нь замын тэмдэг тэмдэглэгээний дүрсийг нүдлүүлэхээс гадна гараа өргөж хөдөлгөөнд оролцохыг заадаг. Нэг, хоёрдугаар ангид нь эхлээд зүүн гар талаа, замын голд очсоны дараа баруун гар талаа харах ёстой гэсэн дадлыг суулгадаг. Цаашлаад зөвхөн явган хүний гарцын тэмдэгтэй хэсгээр зам гарахыг заах. 18 насанд хүрэхээр нь замын хөдөлгөөний дүрэм үзчихсэн байдаг. Энэ нь хүүхэд насандаа сайн хөдөлгөөнд оролцогч  том болоод маш сайн жолооч болдог тогтолцоо юм байна л даа. Тиймээс дадал зуршлыг багаас нь олгох хэрэгтэй. 


Харин нэгэнт багад нь дадал зуршил суулгаж чадаагүй хүмүүстээ жолооч бэлтгэх дамжаагаар заах шаардлагатай. Жолооны курст карт бөглөхөөс биш замын хөдөлгөөний дүрмийн цаад мөн чанар, соёл, хандлагыг ойлгуулах сургалт явагдахгүй байна. Дадал зуршлын хажуугаар хариуцлага их чухал. Хариуцлагыг харилцааны соёлоор бий болгож чадахгүй бол албадлагын арга хэмжээ хэрэглэнэ. 


-Жолооны курсээр соёл, хандлага, зөв дадлыг суулгахын тулд тусгай хөтөлбөр байх хэрэгтэй юу? 


- Судлаачдын үзэж байгаагаар ихэнх тохиолдолд зам тээврийн осол нь дүрэм зөрчсөнөөс бус, харин нөхцөл байдлыг зөв үнэлж, дүгнэх чадвар дутсанаас шалтгаалсан байдаг. Замын хөдөлгөөний дүрмийн зүйл бүрийг цээжилснээр аюулгүй байдлыг бүрэн хангачихлаа гэж үзэж болохгүй. Харин нөхцөл байдлыг үнэлүүлэх сургалтаар яавал дүрэм зөрчихгүй байх вэ гэдгийг ойлгуулахаас гадна аюултай нөхцөл байдлаас яаж зайлсхийхийг зааж сургадаг байх хэрэгтэй. Аюултай нөхцөл, түүний шинж байдлыг цаг тухайд нь мэдэрч, үнэлж чадаагүй нь замын хөдөлгөөнд оролцогчдыг алдаанд хүргэж, зам тээврийн осолд өртүүлдэг гэж үздэг.
Нөхцөл байдлыг үнэлүүлэх сургалт явуулахдаа хөдөлгөөнтэй орчныг, аль эсвэл тусгай макет ашиглах нь үр дүнтэй. Финлянд, Швед, Япон зэрэг улсад тусгай сургалтын дромыг байгуулсан нь үр дүнтэй болсон. Манай улс одоогоор зөвхөн жолооны дамжаанд л автодромыг нэр төдий ашиглаж байна.


-Сургууль, цэцэрлэг эхлэхээр л түгжрээд эхэлдэг. Одоогийн нөхцөлд түгжрэлийг бууруулахын тулд яг юу хийх хэрэгтэй вэ? 


-Дахин төлөвлөлт хэрэгтэй. Орон сууцны дунд нийгмийн үйлчилгээ, сургууль, цэцэрлэгийг заавал шийдвэрлэж өгөх ёстой. Одоо бол ямар ч нийгмийн үйлчилгээ байхгүй. Үүний гор нь сургууль цэцэрлэг эхлэхээр л түгжрээд эхэлдэг. 
Нийтийн тээврийн автобус хүрэлцээгүй байхад 40 хэмийн хүйтэнд хүүхдээ хөтлөөд унадаг дугуйгаа унаад явах уу. Хүүхдийнхээ төлөө нэг машин лизингээр авч л таарна. Иргэдийн буруу  биш. Ийм байдалд хүргэсэн төрийн буруу. Төр ажлаа хийж, иргэн үүргээ биелүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, торгууль шийтгэл төлдөг  хүмүүсийн төлөө санаа тавихгүй бол торгож шийтгээд ч ёс суртахууныг нь засаж чадахгүй гэдэг хандлагаар замын хөдөлгөөнийг төдийгүй хүний амьдрах орчныг ч ая тухтай байх нөхцлийг бүрдүүлэх ёстой. Ийм орчинг бүрдүүлж өгөхгүй бол торгож, шийтгээд ч нэмэргүй. 


-Одоо нэгэнт баригдсан байшин барилга дунд дахин төлөвлөлт хийх зай талбай байхгүй? 


-Өндөр, нам газрын хаана юугаа барих, салхины урсгалыг хэрхэн тооцох вэ гэдэг хот төлөвлөлтийн суурь асуудал. Үүнээс хамааруулаад үйлдвэрлэлийн, суурьшил, соёл олон нийтийн үйл ажиллагаа явуулдаг бүсээ хаана барих вэ гэдэг ерөнхий төлөвлөгөөний дагуу хийх ажил. Эдгээрийг холбосон магистраль шугам, дэд бүтцээ эхэлж хийхээр Хот байгуулалтын хуульд заасан. Гэтэл энэ хууль нь хэрэгжсэнгүй. Олон улсад магистрал зам ба гудамж гэсэн төсөл хэрэгжүүлсэн байдаг. Магистрал замын хөдөлгөөнийг шингээх хөдөлгөөн байж гэмээ нь хөдөлгөөний саатах нөхцлийг бууруулах ёстой. Тиймээс бүгдийг нь биш юм гэхэд тодорхой нураалт, дахин төлөвлөлт хийх хэрэгтэй. Өөр арга байхгүй. 


-Хүний нөөцийг бэлтгэх хэрэгтэй юу? 


Өнөөгийн тогтолцоонд хамгийн чухал асуудал болчихоод байна. 2012 онд би Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ажлын хэсэгт байсан. 2023 онд эргээд харахад 10 жилийн өмнөх төлөвлөгөөг одоо дахиад ярьж байна. Энэ хугацаанд юу ч хийгдээгүй юм уу гэхээр баахан цаас байна. Нэг юмны судалгаа тооцоо хэдэн ч удаа хийсэн юм. Нэг дарга солигдохоор нөгөө хийсэн ажил нь хүнтэйгээ хамт явчихдаг. 2012 онд битгий хэл таван жилийн өмнө ажиллаж байсан хүмүүс нь алга. 2018 онд Замын хөдөлгөөний аудитын сургалт хийж 28 сургагч багш бэлтгэсэн. Сайхан шижигнэсэн залуусыг сургасан. Гэтэл өнөөдөр нэг нь л замын цагдаад байх жишээтэй. Тогтолцоондоо учир бий.


-Нэгдүгээр эгнээг чөлөөлсөн нь түгжрэлийг бууруулах нэлээн үр дүнтэй шийдэл боллоо. Гэхдээ өндөр албан тушаалтнууд “татуулдаг” нь иргэдийг бухимдуулдаг? 


-Монгол Улсад урьд өмнө хэрэгжүүлсэн, одоо хэрэгжүүлж байгаа нэгдүгээр эгнээ, дугаарын хязгаарлалт, COVID -19 хөдөлгөөний хорионоос харахад ямар нэг хязгаарлалт тогтоосны дараа хэн нэгэнд давуу эрх, зөвшөөрөл олгох асуудал үүсдэг нь эхлүүлсэн ажлыг нураах, үр дүнгүй болгох нөхцлийг бий болгодог.  Нийтийн тээвэр хэрэглэгч ая тухтай байхаас гадна гадны халдлагаас хамгаалагдсан байх явдал юм. Тухайлбал, автобуснаас буугаад харанхуй, бохир орчинтой, хулгай, дээрэмд өртдөг бол нийтийн тээвэр ашиглах хүсэл хэнд ч төрөхгүй. Иймд нийтийн тээврийг ашиглуулахын тулд гудамж, замын бусад хэсгийг ч сайжруулах шаардлагатай гэдэг.  Япон улсын ЖАЙКА байгууллага 2008-2012 онд Монгол Улсын замын хөдөлгөөний нөхцөлд дүн шинжилгээ хийж “Тусгай замын автобус” /BRT/ төсөл хэрэгжүүлэн ашиглах нь үр дүнтэй гэж үзсэн байдаг.


Нэгдүгээр эгнээгээр нийтийн тээвэр болон түргэний машин, онцгой цагдаагийнхан гээд зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл явах ёстой. Гэтэл манайд зөвшөөрөлтэй гэдэгт яам, тамгын газрын өндөр албан тушаалтнууд багтах гэж зүтгэж тусгай зөвшөөрөл нэхээд байдаг. Дарга нэгдүгээр эгнээгээр явж болно, жирийн ард явж болохгүй гэсэн эрх зүйн ялгаа гаргаж болохгүй биз дээ. Барууны орныхон тэгдэггүй. Зөвхөн тусгай дуут дохиогоор тоноглосон тээврийн хэрэгсэл буюу албан үүргээ гүйцэтгэж яваа цагдаа, эмч, аврагч. Түүнээс биш албан үүргээ гүйцэтгэж яваа цагдаагийн дарга, эмнэлгийн дарга биш л дээ. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд удирдлагуудын манлайлал өндөр ач холбогдолтой гэж үздэг. Хэрэв өндөр албан тушаалтнууд нь дүрэм зөрчих юм бол жирийн иргэдээс илүү өндөр торгууль төлнө. Хоёрдугаарт, ёс зүйн хариуцлага хүлээнэ. Тухайлбал, Шведийн Ерөнхий сайд, Стокгольм хотын дарга, Нидерландын Ерөнхий сайд, Амстердам хотын дарга нар нэг жилийн 365 хоногийн 2-3 сард л автомашин унах эрхтэй бөгөөд бусад цагт нийтийн тээвэр, унадаг дугуй, явганаар явахыг “үүрэг болгодог” байна. Өөрөөр хэлбэл, түгжрэл зэрэг аливаа асуудлыг шийдвэрлэхэд улс төрийн манлайлал их чухал байгаа юм. Манай улстөрчид бол унадаг дугуй унаснаа бөөн сүр бадруулж, рекламдана. Цагдаа нь УИХ-ын гишүүнээ таньсангүй гэдэг. Гадаадад бол унадаг дугуй унаж байна уу, автобусаар зорчиж байгаагаа олон нийтэд харуулах ямар ч шаардлагагүйн дээр эерэг сэтгэл төрүүлдэг. Мөн энэ үйлдлээрээ нийгмээсээ шийдэл гарц олж авах боломжийг эрэлхийлж байгаа хэрэг. Мэдээж төсвийн мөнгөнд хэмнэлттэй. Ард түмэн шилдэг гэж бодсон хүнээ л сонгож өөрсдийгөө төлөөлүүлдэг. Тиймээс тэр хүмүүс шилдэг л байх “үүрэгтэй”. Үлгэр дуурайлал үзүүлэх нь ухамсар, соёл, манлайлал.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 24 (7009)

DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Мөрийн хөтөлбөртөө хүний эрхийн асуудлыг тусгахыг зөвлөжээ

Мөрийн хөтөлбөртөө хүний эрхийн асуудлыг тусгахыг зөвлөжээ

Уржигдар 13 цаг 15 мин
Т.Баярхүү: Төмөр, цагаан зудтай малчин өрхүүдэд л хүнсний тусламж үзүүлнэ

Т.Баярхүү: Төмөр, цагаан зудтай малчин өрхүүдэд л хүнсний тусламж үзүүлнэ

Уржигдар 13 цаг 09 мин
Ч.Отгочулууг гэм буруугүйд тооцож, хэргийг цагаатгажээ

Ч.Отгочулууг гэм буруугүйд тооцож, хэргийг цагаатгажээ

Уржигдар 13 цаг 04 мин
МАН жагсаалтдаа багш , малчдын төлөөллийг оруулахаар ярьжээ

МАН жагсаалтдаа багш нар малчдын төлөөллийг оруулахаар ярьжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Эвлэрлийн гэрээ байгуулсан бол анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй

Энэ удаагийн “Хууль, эрх зүй” буландаа шүүхээр шийдвэрлэсэн нэгэн кейсийг хүргэ

Уржигдар 07 цаг 15 мин
76 -г 5.9, харин 126 нэр дэвшигчийг 6.4 тэрбумаар сурталчилна

Монгол Улс түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй болно. Ингэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 78-ийг нь м

Уржигдар 07 цаг 10 мин
Ажиглагч бүртгүүлэх, үнэмлэх олгох

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэг

Уржигдар 07 цаг 05 мин
Хаврын чуулганаар авлигын эсрэг ямар хуулиуд батлах вэ?

УИХ-ын хаврын чуулган энэ сарын 15-нд нээлтээ хийнэ.   Сонгуулийн өмнөх чуул

Уржигдар 07 цаг 00 мин
Боловсролын салбарын их өгөгдлийн шинжилгээний цахим систем нээлтээ хийлээ

Боловсролын салбарын их өгөгдлийн шинжилгээний цахим систем нээлтээ хийлээ

2024-02-29
Дөрвөн жилд нэг удаа төрсөн өдрөө тэмдэглэдэг бүх хүмүүстээ төрсөн өдрийн мэнд хүргэе

 “Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа хоёрдугаар сарын 29-нд төрсөн өдөр нь тохиож буй Монгол Улсын бүх иргэнийг онцлон төрсөн өдрийн мэнд хүргэж байна.

2024-02-29