Б.Энхбаяр: Х.Баттулгын Хүлэгт, Намуун, Номин нарыг гэрчээр дуудна

2023-01-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах хоёр дахь сонсгол 2023 оны хоёрдугаар сарын 6, 7, 8-ны өдөр зохион байгуулахаар болжээ.  Энэ талаар УИХ-ын хянан шалгах түр хорооноос мэдээлэл хийлээ. Түр хорооны дарга Б.Энхбаяр “УИХ-аар баталсан хяналт шалгалтын тухай хуульд зааснаар сонсголоос долоо хоногийн өмнө олон нийтэд мэдээлэл өгөх үүрэгтэй. Үүний дагуу ирэх долоо хоногийн даваа гарагт эхлэх хоёр дахь сонсголын талаар мэдээлэл хүргэж байна.

Хоёр дахь удаагийн сонсголоор дараах гурван асуудлыг хэлэлцэнэ.

  1. Монгол Улсын Хөгжлийн Банканд Хяналт шалгалт хийгдэж байсан байдал, тэдгээрээс гарсан үр дүнгийн асуудлыг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор 21 албан тушаалтныг гэрчээр дуудна. Нэгдүгээрт нь миний бие өөрөө байгаа. Мөн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөгжлийн Банкны тухайн үеийн удирдлагууд, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэр бүхий 21 албан тушаалтан гэрчээр асуугдана.
  2. Хөгжлийн Банкны охин компани болох "Ди Би Эм Лизинг" ХХК-аас санхүүжүүлсэн үйл ажиллагааны үр дүн эргэн төлөлтийн байдалтай холбоотой асуудлыг хэлэлцэнэ. 40 орчим санхүүгийн түрээстэй холбоотой харилцаа үүссэнээс шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээр нэмж асуулт асуух шаардлагатай гэх 10 орчим хэлцлүүдийг ярилцана. Үүнтэй холбоотойгоор нийт 35 гэрч дуудагдана.
  3. Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн, улсын төсөвт суусан Засгийн газрын төсөл хөтөлбөрийн багц гэсэн асуудлыг ярина. Энэ бол зээл биш. 2012-2016 оны үед Хөгжлийн Банкнаас улсын төсөвт суулгаж эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн 350 орчим төсөл арга хэмжээний үр дүнг сонсоно. Тодруулах шаардлагатай 43 гэрчийг одоогоор дуудах ба энэ долоо хоногт нэмж дуудах шаардлага гарвал нэмж дуудна. Тухайлбал, эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Төслийн удирдах хорооны дарга бөгөөд БХБЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Эрдэнэбүрэн, Молор констракшн ХХК-ийн хувьцаа эзэмшигч Эрдэнэ, үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Халтмаагийн Баттулга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг дуудагдана. Шинэ төмөр зам төслийн хүрээнд Зам тээврийн сайд байсан Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга байсан Цогтбаатар, “Түмэн хишигтэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Баттулгын Хүлэгт, Баттулгын Намуун, Баттулгын Номин гэх мэт хүмүүс дуудагдахаар байна.

Хоёр дахь удаагийн сонсголыг ажлын таван өдөр гэж тооцож байсан. шалгалтын хүрээнд ярих танилцуулгыг зэргийг харахад ажлын гурав хоногт багтах боломжтой гэж үзсэн. Өөрөөр хэлбэл хоёр дахь сонсгол хоёрдугаар сарын 6-8-нд зохион байгуулагдана" хэмээв.

Эх сурвалж:www.polit.mn 

 

Бурханы сүм “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Баянгол дүүргийн 18 дугаар хорооны ажлын албанд спорт, чөлөөт цагийн хэрэглэл хандивлалаа

Дэлхийн өнцөг булан бүрд халуун сэтгэл, хайр түгээн, хүмүүнлэгийн сайн дурын үйл аж

2 цаг 29 мин
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

9 цаг 32 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

15 цаг 7 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

15 цаг 7 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

15 цаг 7 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

15 цаг 7 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Өчигдөр 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Өчигдөр 13 цаг 59 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

Өчигдөр 13 цаг 57 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Өчигдөр 13 цаг 50 мин