Z үеийн сэтгүүлчид редакцуудаас юу хүсдэг вэ?

2023-01-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс тав дахь жилдээ зохион байгуулж буй “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2023” баасан гарагт бүтэн өдрийн турш үргэлжиллээ. Энэ удаагийн форумаар хөндөгдсөн нэг чухал асуудал нь хэвлэл мэдээллийн хүний нөөц тэр дундаа Z үеийн сэтгүүлчдийн онцлогын тухай байв.

Энэ талаар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Дагиймаа “Танай бэлтгэсэн сэтгүүлчид алдаа ихтэй бичиж байна гэж ажил олгогчид ханддаг. Гэтэл зөв бичгийн дүрмийг дөрөвдүгээр ангид үздэг. Энэ бол бидэнд хамааралгүй. Харин мэргэжлийн ур чадвар их сургуулиудтай холбоотой. Шинэ, залуу сэтгүүлчид буюу Z үеийнхэн юунд ч хүчлэхээ, хичээхээ больчихсон. Нэг байгууллагад ажилд ороод таалагдахгүй бол өөр хэвлэл рүү орчихье гэж боддог болсон. Тиймээс манай сургууль оюутнууддаа ямар асуудал тулгарч байгааг нь асууж, тэдэнд их анхаарал хандуулж, тулж ажиллаж эхэлсэн. Ажил олгогчид ч олон цагаар ажиллуулахгүй байя гэж шаардлагаа бууруулж байна” гэв.

Мөн Eguur.mn сайтын эрхлэгч Ж.Мядагбадам “Залуу, ёс зүйтэй, ирээдүйд нэг редакц удирдаад явах хэмжээний сайн сэтгүүлчдийг бэлтгэхэд анхаардаг. Гэтэл залуу сэтгүүлч ажиллаж ажиллаж байгаад гараад явчихдаг. Тиймээс ажил олгогчдыг хайрлах сэтгэлгээг залуу сэтгүүлчдэд суулгаж өгөөсэй гэж хүсч байна” гэсэн  бол Ньюс агентлагийн захирал Б.Батболд “Манай агентлаг залуу сэтгүүлчдээр багаа бүрдүүлсэн. Тиймээс редакторууд тэдний нийтлэлийг засаж, алдааг нь хянаж ажилладаг. Залуу сэтгүүлчдийн алдааг дааж явахаас өөр арга бидэнд алга” гэв.

Харин Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төвийн тэргүүн Б.Дуламхорлоо “Z үеийнхний амьдралын үнэ цэн нь аз жаргалыг мэдрэх. Өөрт нь аз жаргал бэлэглэхгүй зүйлийг шууд орхичихдог. Харин үнэ цэнтэй гэж бодсон зүйлдээ их үнэнч.Редакцууд өөрсдийн үнэ цэнийг залуу сэтгүүлчдэд ойлгуулж чадаагүйгээс зөрчил гарч байна гэж хардаг” гэж ярилаа.

“Зууны мэдээ” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал: “Бид залуу сэтгүүлчдийг мэргэжилдээ дурлуулахад нь анхаарч ажилладаг. Өдөр тутмын сонины сэтгүүлч байх хүнд ажил. Гэсэн ч сэтгүүлч мэргэжлийн сайхан талыг мэдрүүлэхийг хичээдэг. Тиймээс ямар нэгэн шахалтгүйгээр өөрсдийн хүслээр ажиллах боломжийг бүрдүүлдэг” гэлээ.

 Эх сурвалж:www.polit.mn

Бурханы сүм “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Баянгол дүүргийн 18 дугаар хорооны ажлын албанд спорт, чөлөөт цагийн хэрэглэл хандивлалаа

Дэлхийн өнцөг булан бүрд халуун сэтгэл, хайр түгээн, хүмүүнлэгийн сайн дурын үйл аж

2 цаг 29 мин
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

9 цаг 31 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

15 цаг 6 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

15 цаг 6 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

15 цаг 6 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

15 цаг 6 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Өчигдөр 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Өчигдөр 13 цаг 59 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

Өчигдөр 13 цаг 57 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Өчигдөр 13 цаг 50 мин