Г.Гүнжидмаа:Монголын сэтгүүл зүй олон улсын жишгийг даган шинэчлэгдэж байна

2023-01-27
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс тав дахь жилдээ зохион байгуулж буй “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2023” өнөөдөр /2023.01.27/ 09:00 цагт эхэлж, 17:30 цагт дууслаа. Энэ удаагийн форум “Ёс зүйн үнэ цэн:Эрх чөлөөгөө хадгалж, итгэлийг олж авах нь” сэдвийн хүрээнд болж байна.

Энэ үеэр Хэвлэл мэдээллийн зөвлөлийн /ХМЗ/ Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын оруулж буй хувь нэмэр” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн найман жилийн ой маргааш тохиох юм.

Энэ талаар ХМЗ-ийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Найман жилийн өмнө буюу 2015 оны нэгдүгээр сарын 28-нд Хэвлэл мэдээллийн зөвлөл анх байгуулагдаж байв. Энэ тийм амар байгаагүй. Бид 1-2 жилийг бүтэх үү, бүтэхгүй юу гэсэн эргэлзээн дунд өнгөрүүлсэн. Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт гэж юу хийгээд түүний үүргийг ч сайн мэддэггүй байв. Гэсэн ч бүтээнээ гэсэн итгэл тээж явсаар Монголын сэтгүүлчид Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй болж байлаа. Ингэснээр иргэд шүүхэд биш ХМЗ-д гомдол гаргадаг болсон.Хэвлэлийн эрх чөлөө гэдэг нь хэвлэл нь чөлөөтэй бөгөөд чанарыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдэлдэг, ёс зүйгээ мөрддөг, чөлөөт хэвлэл ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлж агуулгад хяналт тавих юм.Хүн болгон алдаа гаргадаг. Алдаа болгон санаатай бас зорилготой байдаггүй.Алдааг нь хэлж, сануулж, засуулахаас өөр аргагүй. Энэ бол Хэвлэл мэдээллийн зөвлөлийн өөрийн зохицуулалтын мөн чанар юм. Хэвлэлүүдийн санхүүгийн дутмаг байдал нь улс төрөөс хамааралтай болгоход хүргэж байгаа талаар бид хуралдаанаар хэлэлцэж байв. Хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахын тулд чанартай бүтээл хийж, ёс зүйгээ мөрдөж, алдсан бол хариуцлагаа хүлээх ёстой. Хэвлэл мэдээллийн зөвлөлд долоон жилийн хугацаанд 520 гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн. Энэ хугацаанд манай зөвлөлийн шийдвэрийг эсэргүүцсэн, зөвшөөрөөгүй тохиолдол маш цөөн гарсан. Харин “Алдаагаа олж харж, дахин давтах ёсгүйг ойлголоо. Алдаанаасаа их зүйл сурлаа” гэж сэтгүүлчид хэлдэг болсон. Мэргэжлийн ёс зүйн кодтой редакцууд олон нийтийн итгэлийг хамгийн ихээр хүртдэг.Өдөр бүрийн үйл ажиллагаа мэргэжлийн ёс зүйн хүрээнд  редакцийн бодлогодоо нийцүүлэн олон нийтийн мэдэх эрхийн төлөө сэтгүүлчид ажиллаж байна.Монголын сэтгүүл зүй олон улсаас хоцроогүй гэдэгт би итгэдэг. Шинэ технологи, шинэ ур чадварт байнга суралцаж, олон шинэлэг хөтөлбөр энэ салбарт хэрэгжиж байна. Тухайлбал, Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хэрэгжүүлсэн “Мэдрэмжтэй мэдээлье” хөтөлбөрийн хүрээнд 11 байгууллага редакцын бодлогоо чанаржуулж, 500 гаруй сэтгүүлчид ёс зүй, мэдрэмжтэй байдлын цогц сургалтыг орсон” гэв.

 “Сэтгүүл зүйн ёс зүйн форум 2022”-оос хоёр уриалга гаргаж байв. Нэгдүгээрт, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд тавьсан зүй бус зохисгүй хязгаарлалтуудыг үнэлж яаралтай цуцлах, мэдээллийн чөлөөт урсгалыг тэргүүн зэрэгт дэмжих. Хоёрдугаарт, төрийн мэдээллийг бүх хүнд хүртээмжтэй хэлбэрээр, хоёрдмол утгагүйгээр цаг тухай бүрт нь өгч байх, ингэж мэдээлэл өгөөгүй нөхцөлд иргэдийг “худал мэдээлэл тараасан” гэж шийтгэхгүй байхыг уриалж байв. Гэвч төрийн байгууллагууд хэвлэл мэдээлэлд улам бүр хаалттай болсоор байгааг сэтгүүл зүйн салбарынхан шүүмжилж байна.

Энэ талаар Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Сэтгүүлчдийг айлган сүрдүүлэх замаар редакцын хараат бус байдалд халдах явдал манай улсад байсаар байна. Иргэдийн мэдээлэл авах эрх зөрчигдсөөр байгааг “Глоб Интернэшл ТББ” судалгаагаар тогтоосон. Хэвлэл мэдээллийн байгууллагын редакторуудтай уулзахад төрийн байгууллагаас мэдээлэл авахад хүндрэлтэй болсныг ярьж байсан. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллага бусдаас ил тод байхыг шаарддаг шигээ өөрсдөө ил тод байж манлайлал үзүүлэх хэрэгтэй. Бүх зүйл маш хурдан өнгөрч, шинэ шинэ үйл явдал ар араасаа хөвөрч байна. Эдгээр үйл явдлыг ойлгох, ухаж төнхөх, эргэцүүлэн бодох хугацаа тийм ч хангалттай биш.Нийгэм асар хурдацтай өөрчлөгдөж байгаа цаг үед дасан зохицох, эргэцүүлэн тунгаах хугацаа маш бага байна.Хурдацтай өөрчлөлтөд тэнцвэрээ алдахгүйг хичээн урагш тэмүүлж,нийгэмд хүлээсэн үүргээ гүйцэтгэх гэж дор бүрнээ хичээж байна.Өөрчлөлт цаг хугацааг шаарддаг.Итгэл ирээдүйд байдаг. Ирээдүй хүн бүхэнд хамааралтай.Итгэлээ умартаж, хэзээ ч алдаж болохгүй. Хэвлэл мэдээлэл ёс зүйтэй, олны итгэлийг хүлээхийн тулд салбар хоорондын хамтын ажиллагаа маш чухал байна” гэсэн юм.

Тэрбээр “Эрх чөлөө бол төр биш, энэ бол үйлдэл.Алс холын оргилд байдаг, тэмүүлж зорьж очоод, очсоныхоо дараа суугаад амардаг ид шидтэй цэцэрлэг биш. Эрх чөлөө бол бид бүгд өөрсдийгөө зориулах ёстой, биднээс тасралтгүй идэвхитэй үйл ажиллагааг шаарддаг, үе үеэрээ илүү эрх чөлөөтэй, илүү шударга нийгмийг бий болгохын төлөөх тасралтгүй үйл ажиллагаа билээ” хэмээх Льюисын эшлэлээр илтгэлээ төгсгөсөн юм.

“Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2023  уншигч, хэрэглэгчдийн итгэлийг олж авч, хэвлэл мэдээллийн салбарыг хөгжүүлэхийн тулд сэтгүүлчдэд ёс зүй, итгэл, эрх чөлөө зайлшгүй шаардлагатай байна гэсэн агуулга руу чиглэжээ.

Эх сурвалж:www.polit.mn

АСЕАН дэвшилтэт технологийн үйлдвэрлэлд орон зайгаа тэлэхийг зорьж байна

Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо буюу АСЕАН нь дэлхийн хагас дамжуулагч болон

1 цаг 29 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ромын эзэнт гүрэнд…

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийж байна.

1 цаг 29 мин
Нүүрсний хулгай “намын нууц”-д орсон уу?!

Монгол Улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн ашигт малтмалын бүтээгдэхүүн эзэлдэг. Түүний дотор, нийт экспортын орл

1 цаг 29 мин
Дарсны мэдлэгтэй залуус архины оронд вино сонгох болжээ

“Lenoble” дарсны дэлгүүр нь 2010 оноос хойш Франц, Испани, Итали улсын уламжлалт

18 цаг 50 мин
Скай Ресорт өвлийн улирлын үйл ажиллагаагаа эхлүүлж, “Early Bird” улирлын картыг худалдаанд гаргалаа

Өвлийн спортын  төв Скай Ресорт 2025–2026 оны өвлийн улирлын үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж, сургалтын зам, чарганы үйлчилгээ, ресторан, кафе болон халуун ундааны цэгүүдийг  нээлээ.

18 цаг 52 мин
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд хандаж хэн, юу хэлэв?

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд хандаж хэн, юу хэлэв?

Өчигдөр 06 цаг 15 мин
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр Зүүн бүс хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллана

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр Зүүн бүс хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллана

Өчигдөр 06 цаг 10 мин
“…“ДЦС IV” компани 1.8 тэрбум төгрөгийн алдагдал гаргасан” гэдэг нь ташаа мэдээлэл байжээ

“…“ДЦС IV” компани 1.8 тэрбум төгрөгийн алдагдал гаргасан” гэдэг нь ташаа мэдээлэл байжээ

Өчигдөр 06 цаг 05 мин
Оросоос авчирсан “Эрдэнэтийн 49”-ийг төрд аваад оносон уу, алдсан уу?

Оросоос авчирсан “Эрдэнэтийн 49”-ийг төрд аваад оносон уу, алдсан уу?

Өчигдөр 06 цаг 00 мин
НҮБ-аас таван улсад өлсгөлөнгийн аюул нүүрлэж байгааг анхааруулав

НҮБ-аас таван улсад өлсгөлөнгийн аюул нүүрлэж байгааг анхааруулав

Уржигдар 17 цаг 25 мин