Уран барималч Ч.Энхбаярын “Туульс"-ын ертөнцөөр аялаарай

2023-01-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

П.АМГАЛАНБАЯР

Танхимд ороход үлгэрийн мэт сонирхолтой дүр дүрслэл бүхий орчин угтлаа. Үлгэрийн баатрын ертөнцөд очсон мэт ер бусын  сэтгэгдэл төрүүлж байв. Энэ бол  Соёлын тэргүүний ажилтан, уран барималч Ч.Энхбаярын “Туульс” бие даасан үзэсгэлэнгийн танхим. Тэрбээр уран бүтээлийн хоёр дахь үзэсгэлэнгээ Соёлын яамны галерейд  дэлгэжээ.  Уг үзэсгэлэн Монгол туульсын дээд, дунд, доод тивийг уламжлалт дүр дүрслэл болон сюрреализм урлагтай  хослуулсанаараа онцлог. Энэ тухай тэрбээр “Уран бүтээлч бүхэн өөрийн арга барил онцлогтой. Харин миний хувьд баатарлаг дүр төрхийг бага зэрэг хэтрүүлэгтэй мөртлөө уламжлалт хэв шинжээ хадгалсан байдлаар хийж буйгаараа онцлог болов уу. Тиймээс  миний хийцтэй илүү ойр байсан учраас туульсын баатруудыг урлаж “Туульс” үзэсгэлэнгээ гаргаж байна” гэсэн юм.  Мөн тэрбээр бүтээлээ урлахдаа чулуу, арьс, төмөр зэрэг холимог техник ашиглан монгол баатруудын сүр хүч, дайчин байдал, эрэмгий зоригтой дүр төрхийг илүү тодотгон дүрсэлжээ.  Зарим бүтээлээ том хэмжээтэй урласан нь  гүнзгий сэтгэгдэл төрүүлэм шийдэл болсон байв. Өвөрмөц шийдэл дүр, дүрслэл бүхий уг үзэсгэлэнг энэ сарын 31-ийг хүртэл  үзэгчдэд толилуулах юм байна. 

Уран барималч Ч.Энхбаяр  Улаанбаатарын уугуул бөгөөд өвөө, эмээ Завхан аймгийн Отгонтэнгэр сумын харьяат аж. Энэ тухайгаа “ Би хүүхэд насаа  өвөө эмээ дээрээ өнгөрүүлсэн. Өвөө маань модоор янз бүрийн зүйл урладаг гарын дүйтэй хүн байсан. Хөдөөний ахуй амьдралд хэрэгтэй зүйлсээ өөрөө урлачихдаг байлаа. Тиймээс энэ бүхнийг багаасаа харж өссөн учраас миний хүсэл мөрөөдөлд нөлөөлсөн хамгийн том хүч бол өвөө минь гэж боддог. Багаасаа зурах сонирхолтой, гарын дүйтэй хүүхэд байсан. Тэгээд Хүүхдийн урлан бүтээх төвд тавдугаар ангиасаа сийлбэрийн ангид сурч эхэлсэн” гэсэн юм.  Тэрбээр анхны бие даасан үзэсгэлэнгээ өнгөрсөн оны есдүгээр сард мөн “Туульс” нэртэйгээр үзэгчдэд хүргэж байсан юм.

Эх сурвалж:www. polit.mn

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

3 цаг 15 мин
Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

16 цаг 17 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

17 цаг 53 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

17 цаг 55 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

17 цаг 57 мин
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

Уржигдар 20 цаг 00 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

2026-10-30
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

2026-10-30
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

2026-10-30
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

2026-10-30