Хятадын Цагаан сарыг дэлхий даяар тэмдэглэв

2023-01-27
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

 

Баярмэндийн ДОЛЖИНЖАВ

 

БНХАУ-ын Хаврын баяр буюу бидний нэрлэж заншсан Цагаан сарын баяр энэ сарын 22-ны ням гарагт тохиож, туулай жилээ угтлаа. Хятадын зурхайн тайллын дагуу туулай жил нь эрч хүч, сэргэлэн жавхаалаг байдал, аз хийморийг авчирдаг хэмээн бэлгэшээдэг юм. Монголчууд Сар шинийн баяраа тэмдэглэдэг уламжлалтай ижил буюу Хятадын ард түмэн хамаатан садан, найз нөхдөөрөө цуглаж Хятадын ёс заншлын дагуу баяраа тэмдэглэн өнгөрүүлж байна.Тиймээс энэ удаа тус баярын эргэн тойронд болж байгаа үйл явдлыг тоймлолоо.

 

БУСАД УЛС ОРОН ХАВРЫН БАЯРАА ХЭРХЭН УГТАВ?

 

 Дан ганц Хятадад ч бус дэлхийн бусад улс оронд ч Хятадын дурсгалт газруудыг улаан өнгийн чимэглэлүүдээр гоёсоноос харахад тус баярт олон улс ямар их ач холбогдол өгдөг нь илт байлаа. Тухайлбал, АНУ-ын Нью Йорк хотын алдарт “Empire State Building”, Японы Токио цамхаг, Сидней хотын дуурийн театр тэргүүтэй арвин түүхтэй, эртний дурсгалт олон алдартай барилгыг улаан дэнлүү болон бусад Цагаан сарын уур амьсгалыг төрүүлэхүйц улаан өнгийн эд зүйлсээр чимэглэсэн байв. Энэ талаар  Үл хөдлөх хөрөнгийн худалдаа болон хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Empire State Realty Trust” компанийн гүйцэтгэх захирал Тони Малкин “АНУ-д амьдарч байгаа Хятад хүмүүс төдийгүй дэлхийн эргэн тойронд оршин суугаа Хятадын ард түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж байгаадаа туйлаас талархаж байна” хэмээн “Синьхуа” агентлагт ярьжээ. Үүнээс гадна Хятад хэлээр “Сар шинийн мэнд хүргэе” гэсэн мэндчилгээг зарим цамхаг гадна талдаа байршуулсан бол Австралийн Сидней хот зарим гудамж талбайгаа туулайн дүрс бүхий урлагийн бүтээлүүдээр чимэглэсэн байлаа. Харин Италийн Милан хотын төвд байрлах том дэлгэцээр Хятадын Цагаан сарын баярын тухай анимейшн кино гарч, гудамжнуудаа улаан дэнлүү, луугаар чимэглэсэн байх агаад Хятадын соёлтой танилцах хүсэлтэй италичууд олноороо цугларч, зургаа авахуулан баяраа тэмдэглэжээ. Мөн Швейцарын алдартай цанын бааз дэнлүү, гэрэлтүүлэг тавьж Хятадын Цагаан сарын уур амьсгалыг бүрдүүлсэн байна. Камбож, Шинэ Зеланд, Итали улсад Хятадын Цагаан сартай холбоотой тоглолт, үндэсний хоолны баяр, луун парад, галт наадам болсон бол Франц, Унгар, Австралид Хятад уран бүтээлчидтэй хамтарсан туулайн бүжингийн дүрстэй дурсгалын маркыг гаргасан байна.
Америкын тухайд луун парад, завины уралдаан, галт наадам хийж Хятадын Цагаан сарын баярыг тэмдэглэдэг.  Энэ талаар АНУ-ын Конгрессын Ази Номхон далайн Америкийн бүлгийн дэд дарга Мэн “Ази гаралтай америкчуудын тоо жилээс жилд хурдацтай өсөж байгаа учир үүнийг дагаад Азийн баяр наадмыг тэмдэглэх нь ихэсч байна.Тиймээс Цагаан сарын баярыг холбооны баяр болгох нь зүйтэй” гэв.
АНУ-ын Нью Йорк хот 2015 оноос хойш Цагаан сарын баярыг сургуулийн улирлын амралт болгон баталсан. Энэ хуулийн төсөлд гарын үсэг зурсан Калифорниа мужийн Гэвин Ньюсом “Мужийнхаа олон талт байдлаар үнэхээр их бахархдаг. Цагаан сарын баярыг төрийн баяр болгосны ач холбогдлыг маш сайн мэдэрч байна” гэж ярьсан байдаг.

 

УЛААН ӨНГИЙГ ИХЭД БЭЛГЭШЭЭХ БОЛСОН ТУХАЙД...

 

Ингэхэд улаан өнгө яагаад Хятадын Цагаан сарын уламжлалт өнгө болсон талаарх домгийг “СNN” мэдээллийн сайт онцолжээ. Эрт цагт Ниан /“Nian” гэдэг нь Хятадаар жил гэсэн утгатай/ хэмээх хурц шүдтэй, эвэртэй амьтан усан доор амьдардаг байжээ. Энэ амьтан жил бүрийн Цагаан сарын өмнөх орой буюу битүүний өдөр газар дээр гарч ирж, ойролцоох тосгон руу дайрдаг байв. Түүнээс тосгоны оршин суугчид бүгд айж нуугдаж байхад нэгэн настайвтар эрэгтэй хүн огт айсангүй гэнэ. Төд удалгүй өнөөх амьтан ор мөргүй алга болж, хэн ч гэмтсэнгүй. Учрыг нь өнөөх өвгөнөөс асуувал “Айл бүрийн хаалганаас улаан тууз уяад, улаан хувцас өмсөөд галт бамбар асаатал Ниан айгаад зугтчихсан” хэмээн ярьсан байна. Энэ домгоос үүдэн улаан өнгийн хувцас, чимэглэл, дэнлүү нь Хятадын Цагаан сарын үндсэн бэлгэдэл болсон гэж “CNN” бичжээ.Түүнчлэн улаан өнгө нь аз хийморь, амжилтыг дууддаг хэмээн тэд үздэг.

 

ЦАГААН САРЫН БАЯРААР ДАГАЖ МӨРДДӨГ ЖУРМУУД

 

Хятадуудын Цагаан сарын баярын бэлтгэл 15 хоног орчим үргэлжилдэг. Билгийн тооллын шинийн 28 буюу нэгдүгээр сарын 19-ний өдөр Хятадын бүх айл гэртээ их цэвэрлэгээ хийдэг. Энэ нь өнгөрсөн онд хуримтлагдсан муу муухай бүхнийг гэрээсээ хөөн гаргах зорилготой уламжлалт ёс юм. Шинийн нэгэнд үсээ угааж, тайрч болохгүй гэдгээс эхлээд Цагаан сартай холбоотой олон дүрэм, мухар сүсэг үйлчилдэг. Хятадуудын тухайд үс нь хөгжил дэвшил гэсэн утгыг илэрхийлдэг. Тиймээс үсээ угаах юмуу тайрвал ирэх амжилт, эд хөрөнгийг угааж арилгаж байгаатай адил хэмээн үздэг аж. Үүний дараагаар гэр бүлийнхэн бүгд цугларч оройн зоог барих өдөр нь энэ жилийн нэгдүгээр сарын 21-нд буюу битүүний өдөр тохиожээ. Энэ үеэр загас, бялуу, алтан ембүүтэй төстэй хоол болох банш зэрэг аз дуудах зоогийг бэлтгэдэг юм. Ийн шинийн нэгэн буюу энэ сарын 22-ноос Хятадын Цагаан сар албан ёсоор эхэлж, гэр бүл, хамаатан садныдаа зочилж, бэлгээ солилцов. Ингэхдээ хосууд гэрлэж амжаагүй хүмүүс болон хүүхдүүдэд улаан өнгийн дугтуй өгөх агаад уяаг нь зангилаагүй байх ёстой аж. Улаан хайрцаг болон дугтуй хүүхдүүдийг муу ёрын сүнснүүдээс хамгаалдаг гэж хятадууд итгэдэг юм.


Өвөл дуусч хаврын улирал эхэлж байгааг бэлгэддэг Хятадын Цагаан сарын баяр хоёрдугаар сарын 5-нд дуусна. Эртний Хятадын заншлын дагуу баярын сүүлийн энэ өдөр бол охидыг хөвгүүдтэй уулзахыг зөвшөөрдөг ганц өдөр байв. Тиймээс ч энэ өдрийг Хятадын Гэгээн хайрын баярын өдөр болгон тэмдэглэдэг юм.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Туулай жилийн халуун мэндийг дэвшүүлж байна. Туулай бол эрч хүч, ур дүйтэй чадварлаг, авхаалжтай байдлын бэлгэдэл юм. Энэ хүнд хэцүү, сорилттой цаг үед дээрх чадварууд хүн төрөлхтөнд хамгийн ихээр үгүйлэгдэж байна. НҮБ болон Хятадын хүчирхэг хамтын ажиллагаа болоод олон улсын харилцааны дэмжлэг бүрт нь баярладгаа Хятадын ард түмэнд илэрхийлье.Энэ хамтын ажиллагаагаа цааш улам бэхжүүлж энх тайван,  тогтвортой хөгжлийг эх дэлхийдээ цогцлооё” хэмээн мэндчилгээ дэвшүүлжээ. Харин Японы Ерөнхий сайд асан Ясуо Фукуда “Туулай жилдээ илүү их хөгжиж дэвжихийн ерөөлийг бүх хүнд дэвшүүлье. Хятад, Япон, Ази тив төдийгүй дэлхийн бүх хүн төрөлхтөнд эрүүл энх, энх тайван, арвин их амжилт хүсье” гэв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 21 (7006)

Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

22 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

2 цаг 25 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

2 цаг 31 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

2 цаг 33 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

2 цаг 34 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

2 цаг 35 мин
15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа

МИК Актив 37, 38, 39 Тусгай зориулалтын компаниар дамжуулан нийт 1.7 их наяд төгрөгийн дүнтэй, 15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа. 

2 цаг 36 мин
Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав

 “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК болон Индонез улсын орон сууц санхүүжилтийн компани болох “PT Sarana Multigriya Finansial(Persero)” (SMF), Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд, санамж бичгийн хүрээнд хоёр орны орон сууц санхүүжилтийн шилдэг туршлагыг хуваалцахаар болов.

2 цаг 37 мин
МИК групп компани анх удаа хүлэмжийн хийн ялгаруулалтын тайланг боловсруулж, олон нийтэд ил тод танилцууллаа

МИК Групп компани анх удаа “Компанийн хүлэмжийн хийн ялгаруулалтын тайлан”-г боловсруулан, олон улсын стандарт, аргачлалд нийцүүлэн ил тод тайлагналаа. 

2 цаг 39 мин
Нийцлийн менежментийн ISO 37301:2021 олон улсын стандартыг 3 дахь жилдээ амжилттай баталгаажууллаа

Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог амжилттай шинэчилж, ISO/IEC 2700

2 цаг 41 мин