Марафон гүйлтэнд оролцогчиддоо 10 мянган ам. долларын урамшуулал олгоно

2023-01-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Марафон гүйлтэнд оролцогчиддоо 10 мянган ам. долларын урамшуулал олгоно

Б.Хулангоо

Хонгконгт ирэх сарын 12-нд болох марафон гүйлтийн тэмцээн зохион байгуулахаар болжээ.Тус марафон гүйлтийн зохион байгуулагчид оролцогчиддоо 10 мянган ам. долларын урамшууллыг олгох аж. Тодруулбал, марафон гүйлтэнд  эрэгтэй тамирчид гурван цагийн дотор, эмэгтэй тамирчид гурван цаг 30 минутад амжин барианд хүрвэл тус урамшууллыг олгох юм байна.  Энэ  урамшуулал нь  өмнөх жилүүдээс 10 дахин нэмэгджээ. Энэ талаар Хонгконгийн Хөнгөн атлетикийн холбооны ахлах дэд дарга Саймон Юн Сай-Мо “300-350 орчим тамирчин стандарт хугацааны дотор барианд орж ирж чадна гэж бид тооцоолж байна. Энэ урамшуулал нь тамирчдыг илүү сайн оролцоход нь түлхэц болно гэдэгт итгэж байгаа. Гэхдээ тэднийг мөнгөн шагналын төлөө амь насаа эрсдэлд оруулахыг хармааргүй байна. Холын марафон нь зүрхний өвчтэй хүмүүст маш аюултай. Марафонд оролцогчид бэлтгэл сургуулилалтаа хэтрүүлэхгүй байх нь чухал” гэлээ. Түүнчлэн марафонд оролцогчдыг цагаан сарын баярын үеэр хэт их хооллолтоос жин нэмэхгүй байх, урамшууллаас болж эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг зохион байгуулагчид анхаарууллаа.

Сонирхуулахад  2018 онд марафон тэмцээний эрэгтэй оролцогчдын 1.16 хувь нь гурван цагийн дотор, эмэгтэйчүүдийн төрөлд 52 гүйгч стандарт хугацаандаа амжин бариандаа орж байсан юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

3 цаг 30 мин
Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

16 цаг 32 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

18 цаг 8 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

18 цаг 9 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

18 цаг 12 мин
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

Уржигдар 20 цаг 00 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

2026-10-30
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

2026-10-30
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

2026-10-30
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

2026-10-30