Гоо сайхны салбарт шинэ түүх бичсэн дэлхийн хошой аварга

2023-01-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

 

“Зууны мэдээ” сонин “Дэлхийн хүн” буланг нээж, монгол хэмээх овгийг дэлхийд дархалж яваа  хүмүүсийг  онцлон хүргэж байна. 


Шинэ булангийнхаа анхны зочноор дэлхийн гоо сайхны салбарт эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа дэлхийн хошой аварга make up артист Ц.Ариунзаяаг урилаа. Эмэгтэй хүний байгалийн гоо сайхныг улам тодотгож, гэрэлтүүлдэг мэргэжлийн нэг бол яах аргагүй  make up артист. Хурдтай хөгжиж буй өнөөгийн нийгэмд энэ мэргэжлийн эрэлт хэрэгцээ, үнэ цэн улам өсөж урлагийн түвшинд хүрсэн билээ. 


“Хүн тууштай, бүтээлч байх нь амжилтад хөтлөх гүүр болдог юм байна” 

Нийтлэлийн баатар маань БНСУ болон Тайваньд театр кино, тайз дэлгэцийн нүүр хувиргагч мэргэжлээр сурч төгсжээ. Ийнхүү гоо сайхны салбарт ес дэх жилдээ ажиллаж байна. Тэрбээр “Diva Make Up” салоны үүсгэн байгуулагч бөгөөд “Ари Иог” төвийн захирлаар ажилладаг. Ц.Ариунзаяа дэлхийн гоо сайхны олимп гэгддэг 75 жилийн түүхтэй “OMC Hairworld” тэмцээнд анх 2019 онд хуримын нүүр будалтын төрлөөр оролцож, наймдугаар байрт шалгарсан байна.  Харин  2021 онд  тус тэмцээнд амжилттай оролцож, “Неон будалт” төрөлд тэргүүн байр эзэлж амжилтын түүчээгээ  ахиулжээ. Харин өнгөрсөн жил 50 гаруй орны 3000 гаруй уран бүтээлчээс хуримын будалтын төрөлд түрүүлж амжилтаа бататган, эх орныхоо нэрийг дэлхийн гоо сайхны салбарт дархалсан чадварлаг нэгэн билээ. Түүний өнгөрсөн жилийн дэлхийн аварга болсон хуримын будалтын моделиор П.Шүүдэрцэцэг ажилласан юм. 
Ц.Ариунзаяа  makeup артистийн дэлхийн  хошой аварга болсон амжилтынхаа тухай “Хүн тууштай, бүтээлч байх нь амжилтад хөтлөх гүүр болдог юм байна.  Энэ амжилт маань дөнгөж эхлэл гэж бодож байгаа. Цааш улам илүү ихийг бүтээж, Монголын makeup төрлийг дэлхийн түвшинд хүргэх их үүрэг хариуцлага ирж байна” гэсэн юм. 

 

Олон улсын тэмцээний шүүгчийн эрхээ авчээ

 

75 жилийн түүхтэй дэлхийн гоо сайхны олимпод нэг улсаас нэг хүн жил дараалан хошой аварга болсон тохиолдол байдаггүй аж. Харин Монголын make up артист Ц. Ариунзаяа дэлхийн гоо сайхны салбарт нэгэн шинэ хуудас нээж,  50-иад орны оролцогчдоос ур чадвар, өндөр мэдрэмжээрээ ялгарч чадсан юм.  Энэ тухай тэрбээр “Зарим гадны хүмүүс Монгол орныг зөвхөн тал нутаг, морь малаар төсөөлдөг. Тиймээс энэ  ойлголтыг засч, Монголд гоо сайхан, нүүр будалтын урлаг өндөр хөгжсөн, артистууд нь дэлхийд түүчээлдэг гэдгийг харуулахыг эрмэлзсэн. Цаашид шавь нараа бэлтгэж, тив дэлхийн тэмцээнд хамтдаа улам их амжилт гаргахыг эрмэлзэж байна” гэдгийг онцолж байсан юм. Мөн тэрбээр олон улсын тэмцээний шүүгчийн эрхээ авсан байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 12 (6997)

Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Бидэнд эрүүл мэндийн хувьд сайн бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцын туршид зохих ёсоор нь асарч хамгаалах болно. Бөөрний үнэ нь 780,000 доллар. Бидэнтэй имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Би бөөрний мэс засал, бөөрний өвчнийг эмчлэх чиглэлээр мэргэшсэн манай эмнэлгийн нефрологич. Бид Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Австри, Герман, Испани зэрэг улсуудад донорын салбартай бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс заслыг хөнгөвчилдөг. Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарах сонирхолтой бол имэйлээр бидэнтэй холбоо барина уу. Баярлалаа
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

15 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

1 цаг 10 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

7 цаг 3 мин
Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

20 цаг 5 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

21 цаг 41 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

21 цаг 43 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

21 цаг 45 мин
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

Уржигдар 20 цаг 00 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

2026-10-30
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

2026-10-30