Н.Хэрлэн: Айдсаас илүү оргилд гарах мэдрэмж гоё

2023-01-12
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Д.ДАРАМБАЗАР

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа мөсөнд авиралтын Азийн аваргын алт, мөнгөн медальтай ОУХМ Н.Хэрлэнг урьж ярилцлаа.

 

-Та 2020 онд эх орноо төлөөлөн Азийн аваргад түрүүлсэн. Энэ тэмцээний тухай эргээд дурсаач?
-Би анх 2015 оны мөсөнд авиралтын улсын аваргад оролцсоноор тэмцээнүүдэд оролцох эхлэл тавигдаж байлаа. Үүнээс хойш мөсөнд авиралтын спортоор чамгүй амжилтыг үзүүлж, Азийн аваргаас алтан медаль хүртсэн. Энэ тэмцээнд Иран, Хятад, Япон, Казахстан, БНСУ-ын тамирчидтай өрсөлдсөн. Тухайн үед Ираны тамирчид хүчтэй байсан ч тэднийг ялж түрүүлсэндээ үнэхээр баярладаг. 


-Мөсөнд авиралт харьцангуй шинэ төрөл. Анх хичээллэхэд юу хүндрэлтэй байсан бэ?
-Манай улсад стандартын бэлтгэлийн заал байхгүй. Тиймээс тамирчид өндөр амжилт үзүүлэх боломж тааруу байдаг. Бэлтгэлээ сайн хийхгүй болохоор бэртэх магадлал өндөртэй. Миний хувьд 2017 онд бэлтгэл дутуу тэмцээнд оролцоод  гарын шөрмөсөө таслаж, хүнд бэртэл авсан удаатай. Энэ спорт техниктэй харьцдаг учраас бэртэх магадлал өндөр байдаг юм.


-Мөсөнд авирна гэдэг их хэцүү, эрсдэлтэй спортын нэг. Анх авирахдаа айж байв уу?
-Айдсаас илүү оргилд нь  гараад авах мэдрэмж нь илүү гоё. Тэр мэдрэмж л намайг энэ спортод татсан гэж боддог.


-Өвлийн спортын тамирчид зун ч бэлтгэл сургуулилтаа хийдэг. Харин мөсөнд авиралт өвөл зунгүй бэлтгэл хийх боломжтой юу?
-Зуны улиралд бэлтгэл хийх боломжтой ч орчин, техник хэрэгслүүд байдаггүй. Бусад орны тамирчид жилийн дөрвөн улирал бэлтгэлтэй байдаг. Гэхдээ бид зуны улиралд бэлтгэлээ завсардуулахгүйн тулд 2019 онд Говь-Алтай аймагт спорт авиралтын ханыг “Сутайн бар” клубтэй хамтран байгуулсан. Ингэснээр жилийн гурван улиралд нь бэлтгэл хийх боломж бүрдсэн.


-Мөсөнд авиралтын тэмцээн техник, хурд гэсэн төрөлтэй. Та аль төрлөөр дагнан хичээллэдэг вэ?
-Би хурдан хугацаанд авирах төрлөөр дагнадаг. Надад техник авиралтаас илүү хурдны төрөл нь тохирсон гэж санагдддаг юм.


-Өнгөрсөн жил дэлхийн аваргад оролцоод XII  байрт шалгарсан. Энэ жил ямар тэмцээнүүдэд оролцох төлөвлөгөөтэй байна вэ?
-Швейцарь улсад болсон ДАШТ-д оролцохдоо олон алдаа гаргаж, дээгүүр амжилт үзүүлж чадаагүй. Энэ жилийн хувьд БНСУ-д оны эхний тэмцээндээ оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Энэ тэмцээний дараагаар Франц, Швейцарь улсад ДАШТ-тэй. Эдгээр тэмцээнд өмнөх алдаагаа давтахгүй оролцож, медаль хүртэх зорилготой.


-Тэмцээнийг зохион байгуулж буй орон бүрийн мөс өөр байдаг гэж сонссон. Манай тамирчид хаана бэлтгэлээ базаав?
-Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан дээр 2017 онд анхны ханыг байгуулсан. Тиймээс жил бүр “Найрамдал” зуслангийн ханан дээр бэлтгэлээ базаадаг. Миний бэлтгэлийн дээд рекорд 15 метрт 6.95 секунд бол тэмцээнийх 6.66 секунд. Харин мөсний хувьд өөр, өөр байдаг. Хананы өндрөөс эхлээд мөсийг хэрхэн бий болгосон нь хүртэл өөр. Манай улсад мөсөө цастай хольдог бол бусад оронд усаа хөлдөөх, зориулалтын бодис хэрэглэдэг онцлогтой. 


-Хаданд авирах мөсөнд авирахын ялгаа нь юу вэ? 
-Уулын спортыг дотор нь өндөр уул, хаданд авирах, спорт авиралт, мөсөнд авиралт, уулын гүйлт гэж  ангилдаг. Үүнээс уулын гүйлт, мөсөнд авиралт, спорт авиралт нь тэмцээнт  төрөлд багтдаг юм. Мөсөнд авиралтыг ОХУ-аас үүсэлтэй гэж үздэг. ОХУ-ын уулчин Павел Шабалин гэж хүн мөсөнд авиралтыг уулын авиралтаас салгаж, анх тэмцээнт төрөл болгон хөгжүүлсэн юм билээ. Дэлхийд өнөөдөр Оросын, ялангуяа  Киров хотын тамирчид энэ спортоор өндөр өрсөлдөөнийг үзүүлдэг. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 8, 9 (6993, 6994)

Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

2 цаг 7 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

3 цаг 2 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

8 цаг 55 мин
Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

21 цаг 57 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

23 цаг 33 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

23 цаг 35 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

23 цаг 37 мин
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

Уржигдар 20 цаг 00 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

2026-10-30
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

2026-10-30