Рональдо эхний тоглолтдоо мөнхийн өрсөлдөгч Месситэй таарч магадгүй

2023-01-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Д.ДАРАМБАЗАР

 

Саудын Арабын клубт очсон Португалийн хөл бөмбөгийн од Кристиано Рональдо эхний тоглолтоо Францын Пари Сен Жермэн клубтэй хийж магадгүй болжээ. Францын энэ клубт түүний мөнхийн өрсөлдөгч Аргентины од Лионнел Месси тоглодог юм. Пари Сен Жермен клуб нэгдүгээр сарын 19-ний өдөр Саудын Арабын нийслэл Рияад хотноо тус улсын Аль Насср, Аль Хилал клубүүдийн тоглогчдоос бүрдсэн багтай нөхөрсөг тоглолт хийхээр болсноо өчигдөр зарлажээ. Энэ тухай Associated Press сайтад “Аль Насср клубтэй Рональдо саяхан өндөр үнээр тоглох гэрээ байгуулсан билээ.

Гэхдээ тэр нэгдүгээр сарын 22-ноос хойш Аль Насср клубийн бүрэлдэхүүнд албан ёсоор тоглож эхлэнэ. Учир нь Рональдо өнгөрсөн дөрөвдүгээр сард Английн Премьер лигийн Эвертон клубтэй хийсэн тоглолтын дараа хөгжөөн дэмжигчийн гар утсыг цохиж унагасан үйлдлийн улмаас албан ёсны хоёр тоглолт өнжих шийтгэл хүлээсэн. Шийтгэлийн хугацаа 22-нд өндөрлөж байгаа юм” гэжээ. Францын Пари Сен Жермен клубийг Катарчууд эзэмшдэг бөгөөд Ойрх Дорнодын бүс нутагт хоёр хоног саатахдаа Саудын Арабт нөхөрсөг тоглолтод оролцохоос гадна Доха хотод ивээн тэтгэгчдээ дэмжих арга хэмжээнд оролцох юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

2 цаг 16 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

3 цаг 11 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

9 цаг 4 мин
Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

22 цаг 6 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

23 цаг 42 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

23 цаг 44 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

23 цаг 46 мин
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

Уржигдар 20 цаг 00 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

2026-10-30
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

2026-10-30