Наадамлаж дуусаад гадаад явцгаажээ

2014-08-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОР

Зунжингаа наадамласан гишүүд гадаад руу явцгаажээ. Зарим нь гадаадад зусаад саяхан ирсэн сурагтай. Г.Уянга, Ж.Батзандан, З.Баянсэлэнгэ нар Азийн хэд, хэдэн оронд очиж амраад ирцгээсэн байна. Харин тэдэнтэй зөрөөд Л.Болд, Н.Батцэрэг, Ц.Цолмон, Д.Ганбат, Ч.Хүрэлбаатар, Р.Амаржаргал нар Ази, Европын орнуудад ажиллаж, амарч явааг туслахууд нь дуулгалаа. Гадаад харилцааны сайд Л.Болдын хувьд АСЕАН бүсийн чуулга уулзалтад оролцжээ. Энэхүү чуулга уулзалт нь АСЕАН–ы үндсэн гишүүдээс гадна тус байгууллагын яриа хэлцлийн түнш болон хамтран ажиллагч орнуудыг хамардаг бөгөөд ОХУ, БНХАУ, АНУ, Европын Холбоо, БНСУ, Япон, Австрали, Монгол зэрэг 28 улсын Гадаад харилцааны сайд, дэд сайд нар оролцжээ. Сайд Л.Болд чуулганы тусгай хуралдаанд үг хэлэхдээ бүс нутгийн энх тайван,  аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын баримталж буй бодлогыг танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Улаанбаа­тарын яриа хэлэлцээ санаачилга, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэхэд манай улсаас олон улсын түвшинд хийж буй ажил, энхийг сахиулах ажиллагаанд оруулж буй хувь нэмэр зэргийг онцлохын хамт бүс нутгийн байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр баримталж буй бодлогын талаар мэдээлэл өгчээ. Харин Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун тун завгүй байгаа сурагтай. Булган, Орхон зэрэг хэд, хэдэн аймагт нөхөн сэргээлтээс эхлээд салбарын агентлагийнхаа үйл ажиллагааг шалгасан байна. Тэрээр ирэх амралтын өдрүүдэд ч гэсэн Булганд дахин ажиллахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

УИХ-ын намрын чуулганы аравдугаар сарын 2-ны нэгдсэн хуралдаанаар төсөв, төсвийн тогтвортой байдал

8 цаг 55 мин
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Эх орны хилээр нүүрс гарахаа больжээ. Ингэвэл идэх уух зэрэг ойр зуурын хэрэглээ залгуулдаг мөнгө тасарна.

8 цаг 55 мин
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Миний бие өглөө 8:00 цагийн үед ерөнхий маркшейдер Б.Дагвабазарын хамт уурхайн гүн рүү ороход Их амны доод дохиочны

8 цаг 55 мин
Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

Монголын байгаль, уламжлалт өв, ур чадвар, орчин үеийн инновац нэгдэн Монгол ноолуурын үнэ цэнийг дэлхийд бүтээж байна.

2026-10-02
ХМЗ: Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны 2026 оны гуравдугаар улирлын хурлын мэдээлэл

Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны гуравдугаар улирлын хурал есдүгээр сарын 18-ны өдөр болж, хоёр гомдол гаргагчаас ирүүлсэн, дөрвөн редакцад холбогдох хоёр гомдлыг хэлэлцэв.

2026-10-02
Аймгууд өвөлд бэлэн үү

Энэ удаагийн “Хэн юу хэлэв” буландаа  аймгууд өвөлд хэрхэн бэлдэж, бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байгаа талаар тодрууллаа.

2026-10-02
ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд амиа алдсанаас хойш 28 жил өнгөрч байна.

2026-10-02
АНУ-ын армид дроны тусгай командлал байгуулж, генерал, адмиралын тоог 20 хувиар цөөлнө

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсэт "Хүчний байдал" ил

2026-10-01
Дэлхийн агаарын зорчигчийн эрэлт наймдугаар сард 0.8 хувиар буурчээ

Олон улсын агаарын тээвэрийн холбоо (IATA) 2026 оны наймдугаар сард дэлхийн агаарын зорчигчийн эрэлт өмнөх оноо

2026-10-01
Монголд Францын хөгжлийн агентлаг байгуулахыг дэмжлээ

Монголд Францын хөгжлийн агентлаг байгуулахыг дэмжлээ

2026-10-01