ХМЗ: Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны 2026 оны гуравдугаар улирлын хурлын мэдээлэл

2026-10-02
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны гуравдугаар улирлын хурал есдүгээр сарын 18-ны өдөр болж, хоёр гомдол гаргагчаас ирүүлсэн, дөрвөн редакцад холбогдох хоёр гомдлыг хэлэлцэв.

1. Horiotoi.mn сайт эх сурвалжийг нягтлаагүй

Horiotoi.mn сайт албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан 2026 оны гуравдугаар сарын 13-ны өдөр “Л.ТУНГАЛАГ: ОХИН МААНЬ 12 ЖИЛ МОРМОНЫ СҮМД ЯВААД СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ БОЛСОН” гарчигтай мэдээлэл түгээжээ. Мэдээлэлд иргэн Л.Тунгалаг охиноо Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сүм буюу Мормоны сүмд 12 жил явсны улмаас сэтгэл санаа, эрүүл мэндийн хувьд хохирсон гэж ярьжээ. Түүний хэлснээр, охин нь 16 настайдаа тус сүмд элссэн бөгөөд шашны зарим сургаал, дүрэм, шаардлагын улмаас сэтгэлийн хямралд орж, эмнэлэгт эмчлүүлсэн гэжээ. Анх АНУ-д үнэ төлбөргүй сургана гэж амлан сүмдээ татан оруулсан ч, насанд хүрэх үед нь "сүмийн удирдагчдын олон эхнэрийн нэг болохгүй бол тамд унана" хэмээн айлган сүрдүүлж эхэлсэн бөгөөд үргэлж цагаан дотуур хувцас, оймс өмсөхийг шаарддаг, цай кофе уухыг хориглон зөвхөн буцалгасан ус уулгах зэргээр бие, сэтгэцийн дарамт үзүүлдэг байсан талаар дурдсан байна. Түүнчлэн охиноо өмөөрч сүм дээр очсон Л.Тунгалаг сүмийн ахлагч нарт зодуулсан боловч хуулийн байгууллага дээр өөрөө яллагдагчаар татагдсан тухай дурдаад тус сүмийг наанаа зөв сургаал ярьдаг ч цаагуураа гадны мөнгө угаадаг, монгол охидыг хүчирхийлдэг газар хэмээн үзэж, хууль хүчний байгууллагаар яаралтай шалгуулж, үйл ажиллагааг нь хаалгахыг шаарджээ.

Уг мэдээлэлтэй холбогдуулан дээр нэр дурдагдсан сүмээс ХМЗ-д гомдол ирүүлжээ. Гомдол гаргагч редакц нь сүмийн итгэл үнэмшил, заадаг сургаалын талаар ярьсан хүний мэдээллийн үнэн, зөвийг нягтлаагүй, баталгаатай найдвартай эх сурвалж мөн эсэхийг шалгаагүй тул буруу ташаа мэдээлэл түгээсэн гэжээ. Улмаар тус редакцыг “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1.1, 1.2 болон 1.6 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзсэн.

Ёс зүйн хороо гомдлыг хэлэлцээд гомдол үндэслэлтэй гэж үзсэн. Түүнчлэн редакцад мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгах, цагдаагийн байгууллага болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг холбогдох өөр эх сурвалжуудаас мэдээллийг баталгаажуулах боломж байсан ч ашиглаагүй тул Ёс зүйн зарчим зөрчсөн хэмээн дүгнэв. Ийнхүү мэдээллийн гарчиг болон агуулгад Л.Тунгалаг хэмээн бодит хүнтэй ярилцсан боловч түүний яриаг баталгаажуулах өөр ямар нэг эх сурвалж ашиглаагүйг алдаа гэж үзсэн. Харин хэн гэдэг эх сурвалжтай ярилцсанаа ил тод мэдээлсэн тул 1.2 дахь “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ” гэсэн заалтыг зөрчөөгүй гэж үзэв.

2. Редакцууд мэдээллээ баримтаар баталгаажуулах нь зүйтэй

Olloo.mn , tsahimtv.mn , amlalt.mn сайтуудын албан ёсны фэйсбүүк хуудсаар 2026 оны наймдугаар сарын 26-ны өдөр “Монголын говь нутагт дураараа дургисан Хятад Lin Zhongwen!” гарчигтай мэдээлэл түгжээ. Тухайлбал нийтлэлд хятад улсын иргэн Лин Жонвен нь “Мөнхийн жонш” ХХК-аар дамжуулан уулын ажлын төлөвлөгөөний дагуу бус олборлолт явуулдаг, уурхайн талбайд хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлага хангадаггүй, тоосжилтоос хамгаалах арга хэмжээ авдаггүй, газардуулгагүй тоног төхөөрөмж ашигладаг, байгаль орчны үйл ажиллагааны талаар худал тайлагнан татвараас зайлсхийдэг, ажилчдын хөдөлмөрийн хөлсийг өгдөггүй гэх зэргээр бичсэн байна.

“Мөнхийн жонш” ХХК энэхүү мэдээлэлд хаяглан гомдол ирүүлсэн бөгөөд дээрх мэдээллүүдийг няцаах зорилгоор компанийн үйл ажиллагаатай холбоотой нэмэлт баримтуудыг хавсарган ирүүлсэн. Хороо дээр дурдсан мэдээг сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээний хүрээнд авч үзээд редакцууд дээрх мэдээллийг бэлтгэн түгээхдээ мэдээллийн үнэн зөв, баталгаатай эсэхийг хангалттай нягталж, баримтжуулаагүй боловч баталгаатай мэдээлэл мэтээр олон нийтэд түгээсэн тул 1.1 болон 1.6 дахь заалтуудыг зөрчсөн гэж шийдвэрлэв. Харин мэдээлэлд агуулгыг зориудаар өөрчлөх, мушгин гуйвуулах, нөхцөл байдлаас салган өөр утгаар ойлгуулах зорилгоор гарчиг, эшлэл болон бусад хэлбэрийн илэрхийллийг ашиглаагүй буюу агуулгыг санаатайгаар гуйвуулсан, хэт хялбаршуулсан гэх үндэслэлгүй бөгөөд мэдээлэл ташаа болох нь тогтоогдсон талаар шүүх, хууль сахиулах болон эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, компани уг мэдээллийг залруулахаар редакцад хандаагүй тул 1.3 болон 1.9 дэх заалтуудыг зөрчөөгүй гэж үзэв.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.mediacouncil.mn/a/788  авах боломжтой.

Эх сурвалж: Хэвлэл мэдээллийн зөвлөл

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Зочин
Та бүхэн боловсрол, мэргэжлийн өнлөр ур чадвартай байхгүй бол болохгүйинь. Та нарын санаатай, санамсагүй алдаа, үгийн сонголт, судалгаа муутай бичсэн нийтлэл чинь ард тшмний бухимдлыг төрүүлж, улс орныг уруудуулж бна шүү.
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

10 цаг 55 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

10 цаг 59 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09
Уруудах бус өгсөх замаа сонгох уу даа 

Төрийн ордонд Эпштэйний хяналтын сонсголоор хүүхэд шарж идсэн тухай аймшиг ярьж байхад ордны гадна 1000 хүн цугларч, улс орны хөгжлийн асуудлаа хэлэлцлээ.

2026-10-08
Тилицо нуурын зам хаалттай, Торонг Ла нээлттэй

Аннапурнагийн нутагт Торонг Ла давааг туулж байна, Тилицо нуурын зам хаалттай байна.

2026-10-08
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

2026-10-08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион бай

2026-10-08
М.Энхцэцэг: Эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх нь аюултай

М.Энхцэцэг: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ АЮУЛТАЙ

2026-10-08