Нигерийн эмч эболагийн халдвар авчээ

2014-08-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Туул

Нигерийн Лагос хотод аялж явсан Либери-Нигерийн иргэншилтэй эрэгтэй эбола өвчний улмаас амь насаа алдсанаас гурван  долоо хоногийн дараа Нигерийн эмчид эболагийн шинж тэмдэг илэрсэн  талаар  Нигерийн албаны хүмүүс хэлжээ. Энэ тухай Нигерийн Эрүүл Мэндийн сайд Оньебучи Чукву сэтгүүлчдэд яриа өгч, халдвар авсан эмчийг Пэтрик Савиерийн эмнэлэгт эмчлүүлж байгаа тухай ярьсан байна. Түүнчлэн тус улсын  эрүүл мэндийн сайдын ярьснаар найман хүнийг тусгаарласан байгаа бөгөөд эболагийн шинжилгээнд оруулахаар зэхэж буй гэнэ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас Либери, Сьерра Лион, Гвиней, Нигери улсуудад 1440 хүн халдварласны 826-аас илүү нь энэ жил амь насаа алдсан гэж мэдээлсэн байна. АНУ энэ вирусны тархалтыг бууруулахын тулд Баруун Африк руу 50 эрүүл мэндийн шинжээчийг явуулахаар төлөвлөж байгаа  ажээ.  Энэ тухай АНУ-ын төлөөлөгч “Энэ бол түүхэн дэх хамгийн том, хамгийн цогц вирусын тархалт. Энэ өвчнийг эмчлэх, тархалтыг зогсооход амаргүй. Бид юуг хийх хэрэгтэйгээ мэдэж байна” гэжээ. Мөн тэрбээр 50 эксперт энэ өвчний тархалттай тэмцэж, өвчнийг эмчилж эдгээх систем, урьдчилан сэргийлэх вакциныг судлах болно хэмээн хэлжээ. Эбола вирус нь биеийн шингэнээр дамждаг бөгөөд биеийн эрхтэн системд янз бүрийн байдлаар нөлөөлдөг.  Мөн ихэвчлэн цусанд нөлөөлдөг тухай анагаах ухаан тайлаад байна. Энэ вирусаар халдварласан хүнд эхний үедээ халуурах, сульдах, булчин өвдөх, толгой, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хүндэрсэн үедээ бөөлжих, суулгалт, элэг бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагдах, цаашлаад дотуур, гадуур цус алдах шинж тэмдгүүд илэрдэг аж.

 

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

УИХ-ын намрын чуулганы аравдугаар сарын 2-ны нэгдсэн хуралдаанаар төсөв, төсвийн тогтвортой байдал

9 цаг 0 мин
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Эх орны хилээр нүүрс гарахаа больжээ. Ингэвэл идэх уух зэрэг ойр зуурын хэрэглээ залгуулдаг мөнгө тасарна.

9 цаг 0 мин
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Миний бие өглөө 8:00 цагийн үед ерөнхий маркшейдер Б.Дагвабазарын хамт уурхайн гүн рүү ороход Их амны доод дохиочны

9 цаг 0 мин
Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

Монголын байгаль, уламжлалт өв, ур чадвар, орчин үеийн инновац нэгдэн Монгол ноолуурын үнэ цэнийг дэлхийд бүтээж байна.

2026-10-02
ХМЗ: Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны 2026 оны гуравдугаар улирлын хурлын мэдээлэл

Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны гуравдугаар улирлын хурал есдүгээр сарын 18-ны өдөр болж, хоёр гомдол гаргагчаас ирүүлсэн, дөрвөн редакцад холбогдох хоёр гомдлыг хэлэлцэв.

2026-10-02
Аймгууд өвөлд бэлэн үү

Энэ удаагийн “Хэн юу хэлэв” буландаа  аймгууд өвөлд хэрхэн бэлдэж, бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байгаа талаар тодрууллаа.

2026-10-02
ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд амиа алдсанаас хойш 28 жил өнгөрч байна.

2026-10-02
АНУ-ын армид дроны тусгай командлал байгуулж, генерал, адмиралын тоог 20 хувиар цөөлнө

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсэт "Хүчний байдал" ил

2026-10-01
Дэлхийн агаарын зорчигчийн эрэлт наймдугаар сард 0.8 хувиар буурчээ

Олон улсын агаарын тээвэрийн холбоо (IATA) 2026 оны наймдугаар сард дэлхийн агаарын зорчигчийн эрэлт өмнөх оноо

2026-10-01
Монголд Францын хөгжлийн агентлаг байгуулахыг дэмжлээ

Монголд Францын хөгжлийн агентлаг байгуулахыг дэмжлээ

2026-10-01