Д.Уламбаяр: Бид ноцтой гэмт үйлдлүүдийг шүүн хэлэлцэхээс гадна сайхан мэдээг ч тод томруун ярих хэрэгтэй

2022-12-28
Нийтэлсэн: Админ
 13 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан, Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсч хөгжсөний 111 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан ХИС-ийн доктор, профессор Д.Уламбаяртай ярилцлаа.

 

-Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ой тохиож байна.  Мөн Монгол Улсад орчин цагийн дипломат албаны үндэс суурь тавигдсан өдөр нэг өдөр давхцдаг.  Та эдгээр өдрүүдийн ач холбогдлыг та хэрхэн үнэлж дүгнэдэг вэ?


-Тусгаар тогтнолоо сэргээн мандуулна гэдэг туйлын эрхэм үйл. Тиймээс энэ өдөр хамгаас бахархалтай баярын өдөр мөнөөсөө мөн. Бид алдаа, оноогоо дэнсэлж, ажил  үйлсдээ дүгнэлт хийж, төлөв байдлаа зөв тоймлох ёстой. Бидний монголчууд олон улсын харилцаа, дипломатын түүхэнд өөрийн ул мөрийг гүн үлдээсэн Азийн эртний сурвалжит ард түмэн.  Манай өвөг дээдэс өнө эрт цагаас инагш төрсөн нутаг усаа эзэгнэн орших цаг дор  төр улсаа байгуулан гадаад бодлого, дипломат ажиллагаагаа бие даан явуулж туурга тусгаар байдлаа хамгаалан бататгаж ирэхдээ цогц үзэл баримтлал бүхий “Монголын их амар амгалан”-г Евразийн өргөн уудам орон зайд цоглоон байгуулж, дэлхийн дипломатын түүхэнд үлэмж их өвийг үлдээжээ.  1911 оны эцсээр монголчуудын үндсээ чөлөөлөх тэмцэл хувьсгал болон өргөжиж ялалтад хүрснээр Монголын тусгаар тогтнолыг шашин, төрийг хослон баригч Богд Хаант улсын хэлбэрээр сэргээн тунхаглаж, оны чимгийг “Олноо Өргөгдсөн” хэмээн даяар олонд зарлаж байсан.  Монгол Улс сэргээн байгуудагдсан даруйд Богд хаан төр засгийн хэргийг эрхлэн шийтгэх орчин цагийн зохион байгуулалт бүхий таван яам байгуулсаны нэг нь Гадаад Хэргийг Бүгд Эрхлэн Шийтгэгч Яам байв. Бусад дотоод, сан, шүүх, цэргийн хэргийн яамд бүгд Захиран шийтгэгч нэртэй байсан ахул Гадаад хэргийн яам л ганцаараа эрхлэн шийтгэгч нэртэй байсан нь гадаад харилцаа, дипломат ажиллагааг захиран шийтгэж болохгүйтэй холбоотой байсан гэж үзэх нь буй. Монгол Улсын түүхнээ гадаад бодлого,  дипломат ажиллагааг эрхлэн шийтгэгч ГХЯ байгуулагдан Богд Хаант Монгол Улсаас гадаад дахинтай харилцах асуудлыг журамлан явуулах болсноор орчин цагийн дипломат албаны үндэс суурь тавигдаж, энэ жил гурван нэг давхцсан бэлэг дэмбэрэлтэй 111 жилийн ой тохиож байна. VIII Богд Жавзундамба хаан зарлиг буулгаснаар төрийн сайдууд улсын эзэн хааны өмнө тангараг өргөх журмыг тогтоосон байдаг. Энэ бол гадаад олон улсуудын Хаант Засгийн ёсонд байдаг тогтсон журам бөгөөд тухайн улсын төрийн ёслолын ёс жаягийг харуулах  чухал арга хэмжээ.  1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Гадаад хэргийн тэргүүн сайд, хошой чин ван Мижиддоржийн Ханддорж хоёр дэд сайд манлайбаатар бэйс Дамдинсүрэн, Хүрээний да лам, Халхын зайран лам нягт билэгт гүн Равдан нарын хамтаар улсын  хаан эзэнд бараалхан өргөсөн тангарагтаа: “Түмэн наст наран гэрэлт Богд хааны шашин төрийн тул олноор сэтгэлийг нэгтгэж, улсын сүрийг бадруулан шашныг сахиулан даатгал айлтгаж, тангараг сахилга тогтоох учир, бидний олон Монголчууд урьд Чин улсын үед зальхай түшмэдийн хүнд дарлагдал зовлон зүдгүүрийг олсон нь туйлд хүрсний тул бид бүгдээр чин үнэнхүү сэтгэлээр Богд гэгээнээ Монголын хаанд өргөмжлөн цөм ашид амгалан жаргалангийн туйлд хүрч буй. Үүнд мэхийж хичээнгүйлэн хянаваас дотоодод болбоос тус тусын үнэн шударгыг илэрхийлэн, гадаадад болбоос, бусдын хорлон хөнөөгч арга маягт үл хөдлөх төмөр чулуу мэт болж аюулт дайснаас аянга цахилгаан мэт буцалтгүй, улсын сүрийг бадруулан хаан эзний өмнөөс шашин төрийн тул зүтгэхэд хялбарыг эрэхгүй, бэрхээс зайлахгүй, эдүгээгийн байгуулсан төрийн тул энэхүү батлан тогтоосон тангараг сахилгыг нүдний цөцгий, зүрхний  тольт мэт хичээнгүйлэн хайрлана” гэжээ. Үүнийг өнөө бид тэгэх тусмаа төрийн түшээд, албан тушаалтнууд ашид санаж мөрдөж байх ёстой болов уу.  Мөн өдөр таван яам тус бүрийн шүтээн болгон тахих сахиусыг Богд хаанаас хайрлахад ГХЯ-нд алтаар шарсан гуулин урлан дотор залрах шүрэн “Хорыг номхотгогч Аюуш бурхан”-ыг соёрхосон байх агаад сайхь бурхан нь дэлхийн олон улс лугаа сайн хөршийн харилцаатай байж, тэрхүү үйлст гал, ус мэт харш  хор учруулах аливаа оролдлогыг номхотгон дарж, гадны түрэмгийллийг хазаарлан зогсоох, төрийн тусгаар тогтнолыг бататгаж, амар амгаланг сахиулах утга чанарыг илэрхийлдэг байжээ.  


-2022 оны Монгол Улсын гадаад харилцаа, гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны гол ололт амжилт асуудал  гэвэл та юуг онцлох вэ?


-Монгол Улсын гадаад харилцаа, дипломат ажиллагаанд тод ул мөрийг үлдээсэн, өгөөж арвинтай он болж байна. Харамсалтай нь нүүрсний хулгайн ноцтой гэмт үйлдлийн дуулиан шуугиан Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, иргэдийн аж амьдралд маш том хор хохирол учруулж,  гадаад нэр хүндэд ч таагүй нөлөө үзүүллээ. Одоо хууль хүчний байгууллага нь ажлаа эрчимжүүлэх шаардлага үлдэж байна. Нэг чухал зүйл бол тогтолцооны өөрчлөлт гэдэгтэй санал нэг байгаа.  Үүнтэй зэрэгцэн  Монгол Улсын гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны 2022 оны нэг чухал ололт болох “Чингис” бонд нэртэй богино хугацаатай, өндөр хүүтэй арилжааны зээлийн 1.5 тэрбум ам.долларын өрийн эцсийн төлбөр болох 136 сая ам. долларыг төлж бүрэн барагдуулж дууссан тухай сайхан мэдээг зүй ёсоор дурдах хэрэгтэй. Энэ өр биднийг бүтэн 10 жил зовоосон шүү дээ. 2016 оны намар дефольт зарлах дээрээ тулж байсныг иргэд санаж байгаа байх. Бид болж бүтэхгүй тэгэх тусмаа ужгирч хуримтлагдсан гинжин холбоо бүхий албан тушаалтнуудын бүлэглэсэн гэмт үйлдлүүдийн тухайд ч ил тод,  шуурхай шүүн хэлэлцэхээс гадна мөн болж бүтэж буй зүйлээ ч ямагт тод томруун ярьж, бичиж байх ёстой болов уу. Хоёр бондын эргэн төлөлт Монгол Улсын зээлжих зэрэглэлд эерэг нөлөө үзүүлэх төдийгүй Засгийн газрын зээлжих зэрэглэл  ирэх онд ч “В” тогтвортой хэвээр байх төлөвтэй.   Монголын нутгаар дамжуулан тавих байгалийн хийн хоолойн асуудлаарх БНХАУ-ын байр суурь өнөөдрийг хүртэл тодорхой бус байсныг бид мэднэ. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн БНХАУ-д айлчлахаас долоо хоногийн өмнө тус улсын “Sinopec групп QatarEnergy” компанитай 27 жилийн хугацаатай буюу  БНХАУ байгуулагдсан 2049 он хүртэл Хятадын хоёр дахь 100 жил зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд жилд дөрвөн сая шингэрүүлсэн хийг нийлүүлэх 60 тэрбум ам. долларын урт хугацааны худалдааны хэлэлцээрийг Доха хотноо байгуулахад надад ихээхэн болгоомжлол төрж байсан. Өнгөрсөн есдүгээр сард ШХАБ-ын хүрээнд гурван хөршийн төрийн тэргүүн нарын VI удаагийн Самаркандын уулзалтын үеэр БНХАУ-ын тал хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах асуудал албан ёсоор хөндөгдөөгүй ч нааштай хандаж байна л гэсэн.   Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх  тухай хоёр улсын Хамтарсан Мэдэгдэлд: Улсын хилийн шугам дайран өнгөрөх төмөр замын бүтээн байгуулалтыг идэвхтэй урагшлуулж, Монгол, Хятадыг холбох төмөр замын шинэ гарцыг ойрын хугацаанд нээхээр өндөр дээд түвшинд тохиролцов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нүүрсний экспортыг жилд 40-70 сая тоннд хүргэх санал тавьсныг Хятадын тал дэмжсэн нь ойрын хугацаанд хоёр талын худалдааны нийт хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэх боломжтойг харуулж байна. Үүнтэй холбогдуулан нүүрсний дунд, урт хугацааны худалдааны гэрээ байгуулах талаар тохиролцсон нь орлогийн маш том эх сурвалж. Үүний ач холбогдлыг тодруулах шаардлагагүй болов уу. Зарим судлаачид хийн хоолойг сөргүүлэн зарим тайлбар гаргадаг. Өмнөговь аймгийн нутагт үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай дөрвөн компанийн хийж буй нүүрсний давхаргын  метан хийн хайгуулын ажил дөнгөж судалгааны түвшинд буйг тэмдэглэх хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл АМГТ-ны газар нэг шоо метр ч хийн батлагдсан нөөцийг албан ёсоор бүртгэж аваагүй байна. Тиймээс нүүрснээс метан хийн боловсруулж хоолой тавиад Хятад руу экспортлох, Улаанбаатар хот руу хоолой тавьж, нийслэлчүүд ахуй хэрэглэээндээ хийг хэрэглэх нь одоохондоо мөрөөдөл төдий зүйл гэдгийг шулуухан хэлэх хэрэгтэй болов уу. Хоёрдугаарт, Монголын нутгаар хийн хоолой тавих нь дээрх хийн хайгуул шинжилгээний ажлын эсрэг ажил биш гэдгийг онцлох нь зүйтэй. Бид хөрсөн дээрээ бууж асуудалд хандмаар байгаа юм. Харин монголчууд ахуй хэрэглээндээ оросын байгалийг хийг хэрэглэх тухай асуудал бол энэ нь өөр асуудал юм. Энэ тухайд би эсрэг байр суурьтай байдаг. Бид аль болох эрчим хүчний гадна талын хамаарлаа багасгах тухай, эрчим хүчний шинэ сэргэлтийн тухай ярилцаж байгаа билээ.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцох үеэрээ Еврокомиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайентай уулзах үеэр тэрбээр олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдалд Монгол Улсын явуулж буй бие даасан, нээлттэй, энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлогын ач холбогдлыг онцолж, газарзүйн байрлалын онцлогийг бүрэн ойлгож, хүндэтгэж буйгаа тэмдэглэж байсан. Цаашид хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, эрчим хүч, ногоон хөгжлийн салбарт хамтран ажиллах өргөн боломжтойг онцлон тэмдэглэж,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, Европийн  Холбооны “Ойн түншлэл” хөтөлбөрт Монгол Улсыг хамруулахаа нотолсон. Удалгүй 11 дүгээр сарын эхээр Египет Улсын Шарм эль-Шейх хотноо зохиогдсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний COP-27 уулзалтын үеэр  Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Еврокомиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар дахин уулзаж “Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон ЕХ-ны хооронд Харилцан ойлголцлын Санамж бичиг”-т гарын үсэг зурж,   Монгол Улс  ЕХ-ны ногоон санаачилгын нэг болох “Ойн түншлэл”-д оролцож буй Азийн анхдагч орон болов. Би тухайлан сонирхож үзэхэд ЕХ-ны Ойн түншлэл хөтөлбөрийн сан 2.2 тэрбум еврогийн хөрөнгөтэй юм билээ.  Монгол Улс “гуравдагч хөрш”-үүдийн хоорондын хамтын ажиллагаа шинэ агуулгаар баяжин өргөжих боломж нээгдэж байна. “Гуравдагч хөрш” гүрнүүд БНСУ, ХБНГУ, Япон улс  байгалийн ховор элементийн салбарт хамтран ажиллах саналаа илэрхийлж эхэлсэн. Энэ бол хамтын ажиллагааны шинэ чиглэл гэж хэлж болно. 


-Mонгол Улс, Япон улстай “Энх тайван, хөгжилт цэцэглэлтийн төлөөх Тусгай Стратегийн түншлэл” байгуулсан. Та үүнийг тодруулж тайлбарлана уу?


-Хоёр улсын хамтарсан мэдэгдэлд “Өнөө цагт эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хуулийн засаглал зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий “Стратегийн түнш” болсныг дахин нотолж…талууд бүс нутаг, олон улсын нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдөж байгаа үед хуулийн засаглалд суурилсан чөлөөт, нээлттэй олон улсын дэг журмыг хадгалж, бэхжүүлэх, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг бий болгох, энх тайван, тогтвортой байдлыг хангах асуудал урьд өмнө байгаагүйгээр чухлаар тавигдаж буйг дахин нотлов. Мөн энэ хүрээнд аливаа бүс нутагт нөхцөл байдлыг хүчээр, нэг талын шийдвэрээр өөрчлөх асуудлыг үл хүлээн зөвшөөрч, олон улсын хууль, журамд үндэслэн мөргөлдөөнийг энх тайвны аргаар шийдвэрлэхийн чухлыг дахин нотлов. Эдгээр нөхцөл байдлын улмаас бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг бий болгохын төлөө цаашид хамтран ажиллаж, хувь нэмэр оруулах зорилгоор хоёр улсын харилцааг шинэ түвшинд хүргэж, “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг байгуулахаар санал нэгдэв” гэсэн байна. Монгол Улсын хоёр хөрштэй байгуулсан “Иж бүрэн бүрэн стратегийн түншлэл”-ээс ялгагдах онцлог нь “үнэт зүйл”, түүнчлэн “олон улсын хууль, дүрмийг дээдлэх” гэдгийг тодотгох нь зүйтэй  болов уу.   Ер нь “түнш”, “түншлэл” хэмээх нэр томъёо нь 1990-ээд оны эхнээс олон улсын харилцааны үг хэллэгт бодлогын шинжтэй, шинэ агуулга, хэлбэртэйгээр баттай орж ирсэн байдаг. Түншлэлийн харилцаа нь хамтын ажиллагааны ямар нэг хатуу тогтсон үзэл сурталд тулгуурладаггүй, харин улс орнуудын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, дотоод хэрэгт үл оролцох, тэгш эрхтэй, харилцан ашигтай, хөгжлийн нийтлэг эрх ашиг, сонирхлыг тэргүүн зэрэгт тавих, улс бүрийн ялгаатай соёл иргэншил, амьдралын  ёс жаягийг ойлгож, харилцан  хүндэтгэх, зөвшлийн үндсэн дээр шийдвэр гаргана гэж хамтын ажиллагаандаа баримтлах зарчмаа төлөв тодорхойлж байна. Тэгэхлээр түншлэл нь “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд “иж бүрэн” байж болно, “стратегийн” байж болно, “олон талтай”, эсвэл “өргөн хүрээтэй” байж болно, мөн “оюун санааны” түншлэл байж болно. “Стратегийн түншлэл”-д улс төр, эдийн засаг,  аюулгүй байдал зэрэг өргөн хүрээтэй  асуудал тусгагддагаас гадна гол нь энэ харилцаа урт хугацаанд, тогтвортой үргэлжилнэ гэсэн гол баримтлал хамт явж байдаг. Энд “эвсэл холбоотны” эрх ашгийг тэргүүн зэрэгт тавих буюу харгалзах, “ах дүүгийн” харилцааны ах нь сургах, дүү нь сонсох агуулга тусгагддаггүй бөгөөд үүгээрээ түншлэгч талуудын тэгш эрх хангагдаж буй гэж үзэж болно. Мөн өргөн хамтран ажиллах утга санаа шингэсэн байдаг нь хамтын хариуцлага хүлээдэг. Тэгэхлээр түншлэл нь улс гүрнүүдийн хэвийн, найрсаг харилцаанаас агуулга, хэлбэрээрээ өргөн юм. Стратегийн түншлэлийн дунд, урт хугацааны хөтөлбөр бол  хамтын ажиллагааг хэрэгжүүлэх  Замын зураглал юм.

 

- Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Япон Улсад хийсэн албан ёсны  айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Японы эзэн хааны хатны биед хүрсэн тухай шүүмжлэл  гарсан. Ер нь дипломат ёсонд ямар байх ёстой байдаг вэ?


-Би энэ талаар юуны өмнө Японы хэвлэлүүдэд шүүмжлэл гарсан талаар сонирхсон. Харин энэ тухай тодорхой зүйл гараагүй байна билээ. Ер нь төрийн өндөр дээд түвшний айлчлалын арга хэмжээ буюу угтах, үдэх ёслол, төрийн хүлээн авалт, уулзалтын үеэр эзэн хаан, хааны хатан буюу гүнж, хатан хааны биед  хүрч болохгүй талаар бичигдээгүй хууль, заншлын хэм хэмжээ байдаг. Мөн хатан хаан, эзэн хааны хатан буюу гүнжийн биед эсрэг хүйсийн хүн буюу эрэгтэй хүн хүрэх цээртэй байдаг.  Харин соёлын арга хэмжээний төгсгөлд их театрт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хааны хатан Масакотай мэндчилж, гарыг  нь түшиж ихэд хүндэтгэл үзүүлж байсан. Энд хааны хатны биед хүрсэн, хүрээгүй тухай ямар ч  асуудал байхгүй. Нөгөө талаар тэд хоёул эмэгтэйчүүд. Тэд хоорондоо маш сайхан мэндчилж, харьцаж байсан. Мөн Б.Батцэцэг сайд Цог Жавхлант эзэн хаан Нарухитатай гар барин мэндчилж хүндэтгэл үзүүлсэн. Энд дипломат ёслолын ямар ч хэм хэмжээг зөрчөөгүй. Шүүмжилж буй хүмүүс Японы эзэн хааны хатны талд “ихэд санаа” тавиад байна билээ.  Гэхдээ айлчлал дуусаагүй байхад өөрийн улсынхаа төрийн сайдыг тэгэх тусмаа монголчууд нь “шүүмжилж” байсан нь үнэхээр таатай  харагдаагүйг хэлэх хэрэгтэй болов уу. Нөгөө талаар хааны хатан буюу Масако  гүнжийг “Хатан хаан” гэж  буруу бичээд байсан л даа. Хатан хаан бол Queen,  Empress бол “хааны хатан” буюу “гүнж”, эдгээр нь хоорондоо маш том ялгаатай ойлголт юм. Жишээ нь Британий Цог Жавхлант хатан хаан II Елизабетийн гэр бүл Эдинбургийн гүн Филиппийг prince буюу хунтайж гэж өргөмжилдөг байсан болохоос “эзэн хаан” гэж нэрлэж байгаагүйг хүн бүр л мэдэх байх. Ер нь ажлаа хийж яваа хүний нэр төрийг харлуулах, зориуд, зорилготой буруутгах хандлага  ихэд “хөгжиж” байгаа нь нэн харамсалтай. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 28. ЛХАГВА ГАРАГ. № 252, 253 (6984, 6985)

DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

20 цаг 42 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

Өчигдөр 14 цаг 14 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

Өчигдөр 13 цаг 59 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

Өчигдөр 13 цаг 52 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Өчигдөр 13 цаг 42 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Өчигдөр 09 цаг 06 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

Өчигдөр 07 цаг 45 мин