“Хүүхэд ажиллахыг хориглосон ажлын байрны жагсаалтын журам хэрэгжихгүй байна”

2025-10-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайланг сонслоо. УИХ-ын гишүүд олон жил хуульд тусгаад хэрэгжихгүй байгаа заалтуудыг цаашид яаж шийдэх вэ гэдгийг тодруулсан. Засгийн газраас хяналт хэрэгжүүлэх ажил УИХ-тай уялдаж явах ёстой. УИХ-ын Тамгын газрын тайлангийн үнэлгээний системийг Засгийн газрынхтай нэгтгэж, цахимжуулаад их өгөгдөлд боловсруулах шаардлагатай гэв. Ингэснээр системд нэгтгэсэн мэдээллийг хараад дүгнэхэд хялбар болно гэв.

Хүүхэд ажиллахыг хориглосон ажлын байрны жагсаалтын журам огт хэрэгжээгүй байна. Байнгын хороо хэрэгжээгүй гэсэн мэдээлэл оруулж ирж байхаар учир шалтгаан, тоон мэдээллийг оруулж ирэх хэрэгтэйг сануулж, хууль шийдвэрийн биелэлт хангалтгүй байна гэв. Засгийн газраас 1300 гаруй хуулийн заалтыг хасах санал хүргүүлсэн байна. Мөн Хууль зүйн сайдыг яаралтай томилж ажиллуулмаар байна гэдэг саналыг УИХ-ын гишүүд хөндлөө.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн төсөөлөлд шүүх, ШЕЗ, дээд шүүхийн төсвийг урьдчилж яриад, дараа жил хасаад оруулж ирсэн  төсвийг дахиад ярилцдаг байж болохгүй гэсэн саналыг хэллээ. Засгийн газар шүүх засаглалын төсвийг хараат байх зарчмаа баримталж, байнгын хороогоор нөхцөл байдлыг сонсох нь зүйтэй гэж хариулав. Төсвийн төслийг өргөн мэдүүлэхдээ урсгал зардлыг хэмнэхээ тодотгож иргэдээс санал авсан.

Гэтэл сургууль цэцэрлэгийн хувьд хэрэгцээтэй байгаа 108 дунд сургууль, нурааж шинээр барих 28 сургууль шаардлагатай байгааг мөн гишүүд хэллээ. Зарчмын зөрүүтэй дөрвөн санал хурааж, Төсвийн байнгын хороонд санал дүгнэлтээ шилжүүлэв.

Хурлын үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Архины сан гээд мансуурсан, дэлгэцийн, тоглоомын донтой хүмүүсийн асуудлыг шийдэх эмнэлэг байгуулах тусгай сан бий. 20 тэрбум төгрөгийн санхүүтэй. Гэтэл зарцуулалтыг нь хийж өгдөггүй. Тэгсэн хэр нь мансууралттай, архидалттай тэмцье гээд байдаг. Энэ бодлого чинь бүгдийг нь хорих гээд байгаа юм уу.Монгол хүн бол хамгийн том мега төсөл гэсэн ч залуус нь архинд, мансууруулах бодист живчихсэн. Эмчилье, мэргэжлийн хүмүүсийг нь ажиллуулъя гэдэг асуудалд мөнгө нь байсаар байхад зарцуулахгүй. Ингэж эс үйлдэхүйгээрээ мансуурлыг дэмжиж байгаа юм” гэлээ.

Үүнд Сангийн яам Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж “Архины санд хөрөнгө төвлөрсөн. Зарцуулах гэхээр зарлагын хязгаартаа тулчхаад байгаа асуудал бий. Шийдэл нь Хуульзүйн сайдын багц дотроо зардлаа бууруулах замаар багтаах юм”  гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 201 (7698)

 

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

4 цаг 3 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

4 цаг 6 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

8 цаг 47 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

8 цаг 50 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

13 цаг 12 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15