Эрчүүдэд илгээх үг

2014-08-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Л.ХЭРЛЭН

Өнөөдөр аавуудын  баярын өдөр. Төр, засгийн шийдвэр биш л дээ. ТББ-аас ийнхүү албан бусаар баяр тэмдэглэдэг болсон юм. Энэ өдрийг эрчүүд “Гэр бүлийн баярын нэг”  гэж  даруухан тайлбарладаг. Гэвч   оройхон хэрд архи ууж  агсам  тавьсан өрхийн тэргүүн олширдог. Зарим нь нүдээ улайтал мөрийтэй тоглож, мөнгөө шавхсан бол хүүхэн эргүүлж яваад эхнэртээ баригдсан гэхчлэн хэрүүл тасрахгүй. Ерөнхий дүр төрх нь тэр. Гадаад байдлыг нь ажвал монгол эрчүүдийн  олонх нь нүүрэндээ энгэсэг түрхэж, “трико” өмчихсөн, түүнийгээ гоё гээд бодчихсон явж байх жишээтэй. Эр хүний үнэлэмж, нийгэмд идеаль болсон монгол эрчүүд байна уу гэсэн асуултад хариулт олдохгүй нь  халагламаар. Эр хүний жудаг, чанар чансааны тухайд бол бүр ч  ярилтгүй. Ярилаа гэхэд  дандаа өмнөх үе рүүгээ орж, домог хууч дэлгэх.  Хулгайч  гэж тухайн  нийгэмдээ адлагдаж явсан шилийн сайн эрчүүд бол тэр үеийнхээ   муугүй эрчүүд нь  байж. Мөн  бөхчүүд байна. Гэхдээ мөн л өмнөх үе рүүгээ орж ярихгүй бол одоогийн цолны найраа хийж, мөнгөнд өвдөг шороодож,  зүлэг ногоон дэвжээнээ барилдах биш  зодолдож шившгээ тарьж байгаа бөхөнцөрүүд яавч биш. Даншгийн их аваргууд гэж лут хүмүүс, жинхэнэ эрчүүд байж. Эр хүний жудаг, нөхөрлөлийн сайхныг яруу тодоор харуулсан хүмүүс бол тэд. Гадаадын улс орнуудад бол нийгэмдээ үлгэр дууриал болсон,  сайн санаа, сайхан үйлсийн гол баатар болсон идеаль эрчүүд байна. Урлаг соёлын салбарт од болсноос эхлээд улс төрд тодорсон эрхмүүд нь ч байдаг юм байна, тэнд. Харин манайд л алга. Нийгэмдээ идеаль болох монгол эрчүүдийг  хаанаас  олох болж байна  вэ?

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

УИХ-ын намрын чуулганы аравдугаар сарын 2-ны нэгдсэн хуралдаанаар төсөв, төсвийн тогтвортой байдал

8 цаг 59 мин
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Эх орны хилээр нүүрс гарахаа больжээ. Ингэвэл идэх уух зэрэг ойр зуурын хэрэглээ залгуулдаг мөнгө тасарна.

8 цаг 59 мин
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Миний бие өглөө 8:00 цагийн үед ерөнхий маркшейдер Б.Дагвабазарын хамт уурхайн гүн рүү ороход Их амны доод дохиочны

8 цаг 59 мин
Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

Монголын байгаль, уламжлалт өв, ур чадвар, орчин үеийн инновац нэгдэн Монгол ноолуурын үнэ цэнийг дэлхийд бүтээж байна.

2026-10-02
ХМЗ: Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны 2026 оны гуравдугаар улирлын хурлын мэдээлэл

Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны гуравдугаар улирлын хурал есдүгээр сарын 18-ны өдөр болж, хоёр гомдол гаргагчаас ирүүлсэн, дөрвөн редакцад холбогдох хоёр гомдлыг хэлэлцэв.

2026-10-02
Аймгууд өвөлд бэлэн үү

Энэ удаагийн “Хэн юу хэлэв” буландаа  аймгууд өвөлд хэрхэн бэлдэж, бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байгаа талаар тодрууллаа.

2026-10-02
ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд амиа алдсанаас хойш 28 жил өнгөрч байна.

2026-10-02
АНУ-ын армид дроны тусгай командлал байгуулж, генерал, адмиралын тоог 20 хувиар цөөлнө

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсэт "Хүчний байдал" ил

2026-10-01
Дэлхийн агаарын зорчигчийн эрэлт наймдугаар сард 0.8 хувиар буурчээ

Олон улсын агаарын тээвэрийн холбоо (IATA) 2026 оны наймдугаар сард дэлхийн агаарын зорчигчийн эрэлт өмнөх оноо

2026-10-01
Монголд Францын хөгжлийн агентлаг байгуулахыг дэмжлээ

Монголд Францын хөгжлийн агентлаг байгуулахыг дэмжлээ

2026-10-01