Удам дамжсан эрэлч нохой “пума”

2014-08-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЧИМЭГ

Цагдаагийн байгууллагад эрэлч нохойн албыг үүсгэн байгуулсны 70 жилийн ой удахгүй тохиох гэж байна. Өдгөө тус алба ЦЕГ-ын  Сургалт-дадлагын төвийн  харьяа албаны морь, нохой сургалтын хэсэг хэмээн нэрээ өөрчилжээ.  Тус албанд Пума нэртэй нохой бий. Тэр удам дамжсан эрэлч юм. Тэрхүү авъяаслаг нохойг энэ удаагийн “Өөр зочин” буландаа оролцуулахаар урив.

ПУМА ЗУРГААН САРТАЙДАА АЛБАНД ЗҮТГЭЖЭЭ

 

“Пума”-тай уулзахаар түүний ажлыг зорив. Хашаагаар ороход том биетэй бор, шаргал зүсмийн ноход тал талаас дайрах нь сүрдмээр. Тэд харахад том биетэй ч ой хүрээгүй нялх амьтад аж. Бид үр хүүхдээ сургуульд ортол нь “Үр минь арай л нялх байна” хэмээн санадаг. Гэтэл найман сартай гөлгөн нохой цагдаагийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж байгааг албан хаагчид ярьж байна. Нийтлэлийн гол баатартайгаа уулзахаар зорьж ирсэн тухайгаа цагдаагийн ахлах ахлагч Д.Жамбалсүрэнд дуулгахад “Миний нохой зургаан сартайгаасаа албанд зүтгэсэн дээ” гэсээр бидэнд Пумаг танилцуулсан юм.

 

“ЦАРАЙЛАГ НОХОЙ”

Соотон чихтэй, тас хар “царайлаг бас гуалиг” нохой дуулгавартай зогсоно. Тэрээр бэлтгэл сургуулилт хийхээр ээлжээ хүлээж буй нь энэ гэнэ. Өөр олон эрэлч ноход бэлтгэлээ хийж байв. Тэд бэлтгэлийн талбайн саадыг төвөггүйхэн тойрч, чадварлаг гэдгээ батлана. Пумагийн ээлж ирлээ. Нялх хүүхэд хүмүүсийн анхаарлын төвд байгаагаа мэдэхээр онгирдог. Харин Пума тайван гэгч нь дасгал, сургуулилтаа хийж байв. Жолооны шалгалт өгч байгаа бойтогхон нэгэн туг сүлжиж чадалгүй унадаг бол Пума нохой төвөггүйхэн сүлжээд дараа, дараагийн саадыг сурмаг гүйцэтгэж байлаа. Өөрийн эзний командаас өөр бусдыг огт сонсоогүй мэт байх юм. Бос, суу, хэвт гэх нь энгийн дасгал бололтой. Бэлтгэлээ хийж байхдаа үе үе эзэн рүүгээ эргэж харна. Д.Жамбалсүрэн “Урагшаа, урагшаа” хэмээн командална.

 

ХҮН АМИНЫ ХОЁР ХЭРЭГ ИЛРҮҮЛЖЭЭ

 

Пума 2009 онд төрсөн. Өдгөө таван настай 2010 оноос албанд зүтгэж эхэлжээ. Хулгайн 30 гаруй хэрэг, хүн амины хоёр хэрэг илрүүлээд байгаа аж.Цагдаагийн алба нохойн хувьд хүнд хэмээн мэргэжилтнүүд ярьж байв. Байнгын бэлэн байдалд байхаас гадна, бие засах, босох суух бүх үйл хөдлөлийг эзний командаар гүйцэтгэдэг байна. Тиймээс энэ албанд зүтгэсэн нохой амархан хөгширдөг хэмээн цагдаагийн хошууч  Ш.Бямбадорж хэлэв. Пума анх албанд зүтгэсэн жилээ Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд гарсан орон байрны хулгайн газраас эхлэх цэгээ аван хоёр километр гаран явж байгаад тус дүүргийн дөрөвдүгээр хороонд хулгайчийн гадаа очиж байсан хэмээн түүний эзэн ярьсан юм. Түүний ажлын бас амжилтын гараа эндээс эхтэй ажээ.

 

Д.Жамбалсүрэн:

НОХОЙНЫХОО ХЭРЭГЛЭЛИЙГ ЦАЛИНГААСАА ИЛҮҮЧИЛЖ АВДАГ

 

Сайн нохойныхоо хүчээр “Цагдаагийн гавъяа” одонгоор шагнуулж байлаа хэмээн инээмсэглэн суугаа Д.Жамбалсүрэнтэй хэсэг хором ярилцлаа.

-Энэ албанд хэдэн оноос зүтгэж эхэлсэн бэ. Амьтныг сургаж, дадлагажуулна гэдэг амаргүй байх?

-Энэ албанд 2006 оноос хойш ажиллаж байна. Мэдээж сайн, чадварлаг эрэлч нохойг бэлтгэх дадал эзэмшүүлнэ гэдэг амаргүй. Албаны нохойг зах зээлээс худалдаж авч сургадаг. Гэхдээ шалгуур өндөр. Ер нь манай албанд зүтгэж буй нохдын дийлэнх нь овчарк байдаг. Учир нь байгалийн ямар ч нөхцөлд дасан зохицох чадвар илүү байдаг юм. Манайхаас тэтгэвэрт гарч байгаа нохойгоо эзэд нь өөрсдөө голдуу авдаг даа.

-Нохойн хангамж хэр байдаг вэ. Хүнд, амаргүй алба залгуулж байгаа болохоор хангалт сайн байдаг болов уу?

-Намайг энэ албанд орсноос хойш нохойн хангамж гэж өгч байгаагүй. Мэдээж хооллоно. Хэрэг илрүүлвэл хоолны урамшуулал бас өгдөг. Харин бид өөрсдөө нохойн тоног хэрэглээ худалдаж авдаг. Албанаас нохойд тоног хэрэглэл өгдөг болох гэж байгаа гэж сонссон. Гэхдээ одоогоор өгсөн юм алга.

-Тэгвэл нохойн эрүүл мэндийг хэрхэн анхаардаг вэ?

-Манай албаны хувьд эмч маань маш сайн, чадалтай хүн бий. Хэрэв нохой өвдвөл түүнд хэрэглэх эм тариаг бид өөрсдөө гаднаас худалдаж авдаг. Тухайлбал, олон нохой нэг дор амьдарч байгаа учраас нохойн туулгыг улирал бүр хиймээр санагддаг. Гэтэл жилд нэг удаа хийдэг. Ер нь нохой өвөл л их хямардаг.

-Нохойн амьдрах орчин ямар байдаг вэ?

-Хүйтэнд даарчихаад алба гүйцэтгэх хэцүү шүү дээ. Анзаарч байхад ядардаг, зовдог юм шиг санагддаг. Өвлийн хүйтэнд даарчихвал нүднээс нь нуух цуваад харахад өрөвдмөөр байдаг юм.

-Хүн ядраад ажлын чадамжгүй болвол бүтээмжгүй болчихдог. Харин нохойн хувьд энэ байдал ажиглагддаг уу?

-Нохойн хувьд тийм зүйл байхгүй. Яагаад гэвэл, дадал суулгасан учраас албаны идэвхи сайтай. Өвдсөн ч ажилдаа явах өглөө сэргэлэн байдаг.

-Хэрэг илрүүлсэн, онцгой гавъяа байгуулсан нохойг шагнадаг уу?

-Энэ тохиолдолд эзэнд нь шагнал өгдөг. Харин нохойны хувьд онцгойлж тусгайлсан юм байдаггүй. Одоогоос хэдэн жилийн өмнө нохой нь хэрэг илрүүлсэн гээд тоног хэрэглэлээр шагнаж байсан.

-Нохойг хэдэн нас хүртэл нь ажиллуулдаг вэ?

-Нохойн өөрийн чадамжаас шалтгаална. Зарим нохой 7-8 нас хүрээд үнэрлэх, харах, сонсох чадвар мууддаг. 10 гаруй нас хүртлээ ажиллаж байсан нохой ховор. Тэгэхээр миний нохой одоо гурван жил орчим ажиллаад ер нь тэтгэвэрт гарах тийшээ хандах байх.

-Таны нохойг гурван үеэрээ албанд зүтгэсэн тухай сонссон юм байна?

-Пумагийн эцэг “Соотон” гэдэг нохой албанд зүтгэж байсан. Мөн Пумагийн хоёр гөлөг сонгонд суралцсан. Одоо манай албанд зүтгэж байна. Тэдгээрийг Содон, Мано гэдэг. Би өөрийнхөө нохойг гурван үеэрээ албанд зүтгэсэнд нь бахархдаг. Эндээс харахад нохойнд албанд зүтгэх тэр авъяас нь удамшдаг юм болов уу гэж боддог. Удамтай байсан болохоор ч тэрүү Пума заасан зүйлийг маш хялбар сурч байлаа.

-Пумагийн ээж ямар нохой байсан бэ?

-Ээж нь энгийн нохой байдаг.

Хүнд албыг төвөггүйхэн хашиж байгаа Пума болон танд ажлын амжилт хүсье.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Голомт банкны зээлжих зэрэглэлийг Moody’s Ratings агентлаг хоёр жил дараалан өсгөж “B1” болгон нэмэгдүүллээ

Олон улсын үнэлгээний Moody’s Ratings агентлаг 2025 оны 10-р сарын 20-ны өдө

6 цаг 29 мин
Н.Энхбаяр: Засгийн газрыг Үндсэн хуулийн бус замаар, хуйвалдааны аргаар унагахыг оролдож байна

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын “ТВ-9” телевизэд өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

16 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхий­лөгчий

16 цаг 52 мин
Орбан: Путин-Трампын уулзалт Унгарын хувьд чухал ач холбогдолтой

ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Дональд Трамп нарын Будапешт х

Өчигдөр 18 цаг 45 мин
Сергей Шойгу: Хүн амьдралдаа ганцхан мөрөөдөлтэй бол уйтгартай амьдрал

1845 онд I Николай хааны зарлигаар байгуулагдсан О

Өчигдөр 18 цаг 44 мин
Сонгогчдын боловсрол эрх зүйн уншлагын танхимтай болов

Үндэсний номын сан Сонгуулийн ерөнхий хороотой хамтран ажиллах санамж бичгийн хүр

Өчигдөр 18 цаг 41 мин
Хоригийг хүлээж авбал Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулна

Хоригийг хүлээж авбал Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулна

Өчигдөр 10 цаг 57 мин
Цэц: Ерөнхий сайдыг огцруулсан процесс Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг лхагва гарагт хэлэлцэнэ

Цэц Ерөнхий сайдыг огцруулсан процесс Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг лхагва гарагт хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 29 мин
Бүсийн хөгжлийн үзэл баримтлал цаасан дээрх “үлгэр” болоод үлдэх үү

Улстөрчид 2024 оноос эхлээд УИХ-ын сонгуулиа бүсчилсэн хэлбэрээр хийж тогтолцоогоо өөрчилсөн.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэдний хэн нь дараагийн УИХ-ын дарга, Ерөнхий сайд болох вэ?

Хавар зуны заагаар бужигнаж эхэлсэн улс төр намар, өвлийн завсраар улам халуурч улайслаа. УИХ-ын

Өчигдөр 06 цаг 00 мин