Тэр аялалд бэлэн үү...

2014-08-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

/эргэцүүлэл/

-За байз.Одоо юу билээ. Аа тийм, одоо хийн зуух, зүлгэн дээр дэвсэх юм, эвхдэг сандал нэмэх юм байна. Нэг бүртгэчихье. Юу юу авлаа. Майхан, шүхэр, биед эвтэйхэн дулаан хувцас, борооны цув, нарны малгай, нарны шил, усны хувцас, өвчин намдаагч эм, шархны наалт, нойтон болон хуурай салфетка, аяга халбага, сав суулга, нарны тос, харшлын эм, нөөц зай. Одоо бараг болж байгаа байх аа. Хоол хүнс, ундаа, усаа нэмж ачаад багаажинд багтахгүй нь ээ. Заримыг нь суудал дээрээ авахаас.

Үгүй мөн гуравхан хоногийн аялалд гарах гэж яаж ийгээд л ачаа багтахаа байчих юм. Үлдээе гэхээр хэрэггүй юм нэг ч байхгүй. Хэрэг болгож амрах гэж гараад бэлтгэл дутуу очихоор бүр зутарчихна. Юун амрах манатай юм болно доо...

Нийслэл хот ч сайхан байна шүү. Цаг гаруй түгжирдэг газар аравхан минут хүрэхгүй давхиад л оччихно. Бүгд л агаар ус, найр наадам хөөгөөд хөдөө гарчихаар нийслэлийн зам талбай хэсэгтээ л сэлүүхэн амар болж.

Хүний амьдралын хором бүр бэлтгэл  байх юм даа. Ажиллах, амрах алинд нь ч бэлтгэлгүй бол түүнийхээ горыг заавал хүртэнэ. Бүтэн жил ажиллаад амралтаа аваад бэлдэж, бэлдэж рашаан усанд явна. Гэсэн ч бэлдсэн зүйлээс шалтгаалахгүй гэнэтийн юу ч тохиолдож болно.

Энэ зун хөдөө аймгуудын 90 жил давхцаад бүр ч хөл хөдөлгөөнтэй зун болж байх юм. Амралт, аялал гэж гараад гэртээ эргэж ирээгүй хүмүүс ч энэ жил зөндөө байгааг эрх биш мэдээнээс олж хардаг л байх даа. Сая Архангай аймгийн Хашаат суманд болсон хар салхи мөн л хотоос очсон амрагчдыг л илүүтэй зутраасан дуулдана.  Энд тэнд идэж, уухаа дэндүүлж, осол аваар гаргасан хүн ч тоймгүй олон.

10 000 метрийн өндөрт нисч явсан онгоцыг л буудаад унагачихаж байна шүү дээ. Дотор нь мөн л бэлдэж, бэлдэж гарсан амрагч аялагчид. Гуравхан өдөр салхинд гарах гэж би ингэж бэлдэж байхад хэрэглээ өндөртэй өрнө дорнын аялагчид ямар ихийг бэлдсэн бол оо.

Өнөө цагийн өнгө нэг л биш. Цаг үргэлж гай гамшиг, осол эндэл, үхэл хагацал. Хөлөг онгоцууд ар араасаа сүйрч өдий төдий айлын хоймор эзгүйрч, олон олон ээжүүд үрээ алдаж, үй олон залуусын хайр дурлал хагдарч, цахим ертөнцийн зурагт хуудас эзэнгүйрч хоцорсон хэргийн гашуудал арилаагүй байхад дахин хэдэн ч удаа нисэх онгоц сүйрэв дээ. 

Дайны талбарт байлдаж яваа цэргүүд ч ингэж олноороо үрэгдээгүйг түүх гэрчилнэ. Гэтэл өдгөө тайван цагийн мэдээгээр өдөр бүр санаанд багтамгүй “төгсгөл”-ийг дурдах болж.

Хангай дэлхий дэлэгнэсэн зуны энэ өдрүүдэд хүн болгон сэтгэл тэнүүн зусахгүй байгаа гэхээр л фейсбүүк хуудас нь админгүй болж эзгүйрсэн тоймгүй олон тохиолдлыг сонсоод мөнхийн аялалд биш түр зуурын аялалдаа л бэлдэж гараа даа гэхээс аялалын тухай жихүүцэхгүй байж чадахгүй нь.

Зориод, хүсээд, бэлдээд явсан аялал нь ямраар төгсөхийг өөрсдөө мэдэхгүй хүмүүн төрөлхтөн гэхээр “явмааргүй байна гэсний зоргоор больчихож болдоггүй, явмаар байна гэсний зоргоор оччихож болдоггүй” тэр аялалд бэлдэж бид чадсан болов уу? Гуравхан хоноод эргээд ирэх, ганцхан цаг давхиад хүрчих газрын аялалд маань л тоймгүй их зүйл бэлдэж байхад хэзээ ч эргэж ирэхгүй тэр аялал харин ч ихийг бэлдэхийг шаардахгүй гэж үү?

Алан хядагчдын гарт өртчихгүй, нисэх онгоцонд сүйрэхгүй, хөлөг онгоцонд живэхгүй, хар салхинд хөөгдчихгүй, хүнсний дайнд хордуулчихгүй, элдэв өвчний вируст баригдахгүй азтай азтай гэхэд л дал, наяхан жилийн хүмүүний амьдрал. Хоншоортой бол 90, 100 насална. Тэгээд л аялахгүй гэсэн ч аялдаг мөнхийн амралт, холоос холыг зорих, буцаж ирэхгүй мөнхийн аялал... Хүссэн ч явна, хүсээгүй ч явна.

Буцаж ирэхгүй аялалын маань төгсгөлд ямархан амралтын газар угтахыг таашгүй. Сайн бэлдэж л гарахгүй бол амарч чадахгүй зутарч орхидог бидний мэдэх түр зуурын амралт... Юу ч бэлдээгүй байж гардаг бидний мэдэхгүй үүрдийн амралтын газар....

“Нэг амьдарч, нэг л үхнэ. Хүн сайн мөртэй ч үхнэ, муу мөртэй ч үхнэ. Яаж ч амьдарсан миний л дур”

Ганцхан зуны настай цэцэгсийг тэгтлээ гоёчихоод, ганцхан өдрийн салхинд хорчийтол хатаадаг нэгний мөнхийн амралтыг зорьж, эргэж ирэхээргүй аялалд мордохдоо иймхэн хэдэн өгүүлбэрийг бэлдээд гарна л гэнэ шүү. Мөн ч өрөвдмөөр бэлтгэл юм  даа!

Алхам бүртээ хүн чанараа үүрч зөв санаагаа дэвсэх минь ээ...

ГХЯ: Монгол Улс, Казахстан Улсын хамтын ажиллагаатай холбоотой асуудлыг дипломат шугамаар шийдвэрлэнэ

ГХЯ: Консулын газар нь оршин суугчдын иргэний харьяаллыг өөрчлөх асуудалтай огт холбоогүй

4 цаг 27 мин
Хүдэр гол үерийн аюултай түвшинг 50 см даван хүчтэй үерлэжээ

Хүдэр гол үерийн аюултай түвшинг 50 см даван хүчтэй үерлэж байна

4 цаг 40 мин
Я.Содбаатар: МАН ерөнхийлөгчид нэр дэвшигчийг ард түмнээс санал авч гаргах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна

МАН ард түмний ерөнхийлөгчийг ард түмнээс нь санал авч гаргах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна

4 цаг 46 мин
Энэтхэгийн Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад айлчилж байна

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад хүрэлцэн ирлээ

4 цаг 54 мин
О.Цогтгэрэл: Сумын хэмжээнд АН-ын нэр дэвшигчид хамгийн олон санал авсан ч үр дүн энэ харьцаагаар гарахгүй байна

Сумын хэмжээнд АН-ын нэр дэвшигчид нийлбэр дүнгээрээ хамгийн олон санал авсан байна. АН-ыг ард иргэд дэмжиж байгаа. Гэхдээ сонгуулийн дүн энэ харьцаагаар гарахгүй байна

5 цаг 1 мин
Хөвсгөл нуур, Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ

Хөвсгөл нуур, Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ

6 цаг 38 мин
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа

Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа

6 цаг 52 мин
Баасан гарагт парламент гурван хуулийг эцэслэн баталлаа

Баасан гарагт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуваарийн дагуу 10.00 цаг эхлэв. 

13 цаг 20 мин
Б.Бат-Эрдэнэ ойн эсрэг хуулиа УИХ дээр ч “еэвэнгийн хоёр тал” шиг ярьж бантан хутгалаа

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Тэрээр Байгаль орчны сайд байсан хүн гэхэд итгэмгүй, ойг ашиглахад тусгай зөвшөөрөл шаардахаа болих, түүгээрээ ойд дайсагнасан Ойн тухай хуулийн төсөл боловсруулжээ. Гэвч Б.Бат-Эрдэнэ энэ үйлдлээ яг л кинон дээрх “еэвэнгийн хоёр тал” гэдэг шиг төөрөлдүүлж тайлбарлаад байгаа юм. Тиймээс түүнийг бай

13 цаг 20 мин