Манайд ХАОАТ-ын шаталсан хэлбэр тохирох уу

2022-05-12
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

ХАОАТ-ыг олон шатлалтай болгох хэрэгтэй гэсэн зөвлөмжийг ОУВС-гаас манай улсад 2018 онд зөвлөж байсан бол энэ жил дахин үүнийг сануулж зөвлөсөөр байгаа юм. Ингэснээр инфляц буурахад ч нөлөө үзүүлнэ хэмээн анхааруулсаар байгаа билээ. Дэлхийн 147 улсааас 100 орчим  орон шаталсан татвартай байна. Харин манай улс  тогтмол татвартай  оронд багтдаг. Гэхдээ тогтмол татвартай улс орны давуу тал нь  хэрэглэхэд хялбар, татварын залилан гарах магадлал бага.

Мөн илүү хөдөлмөрсөн хэсгээсээ нэмж татвар авдаггүй онцлогтой. Харин татварын дарамт бага-дунд орлоготой иргэдэд өндөр,  бодлогоор тусгайлсан салбар, үйл ажиллагааг дэмжиж чаддаггүй сул талтай.  Тэгвэл шаталсан татвартай байснаар  татвар төлөх чадвартай хэсэгт ачааллыг илүү үүрүүлдэг түүнчлэн орлогын ялгааг бууруулах, эдийн засгийн хүндрэлийн үед татварын хувь хэмжээ буурдаг зэрэг давуу талтай. Гэвч хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг бууруулах, илүү чадвартай хэсэг тухайн улсаас зайлсхийх эрсдэлтэй. Түүнчлэн  татвараас зайлсхийх үйлдэл, залилан гарах магадлал өндөр гэж шинжээчид дүгнэж  байна.

Гэхдээ баялгийн тэгш бус хуваарилалтыг  бууруулах үндсэн зорилгоор дэлхийн ихэнх улс ХАОАТ-ыг шатлалтайгаар ногдуулж байна. Ингэхдээ хувь хүний нийт орлогод ногдуулдаг бөгөөд зөвхөн  цалингийн орлогод ногдуулдаггүй аж. Шаталсан татвартай улсыг нэрлэбэл, Норвеги 8-25 хувь буюу таван шатлалтай бол Австрали 19-45 хувь хүртэл дөрвөн   шатлалтай.  Харин Япон 0-45хувь, Хятад 3-45 хувь хүртэл тус бүр  долоон  шатлалтай бол  Бельги 25-50 хувь хүртэл дөрвөн  шатлалтай. Түүнчлэн Энэтхэг, Австри мөн 4-7 шатлалтай татвартай байна. Тэгвэл тогтмол буюу нэг шатлалтай улсад Казахстан 10, Монгол 10,  Унгар 15 хувийн  ХХОАТ-авдаг. Түүнчлэн  Беларусь 13, Гүрж 20,Боливи 13,  Болгар 10 бол Эстони 20 хувь байх жишээтэй.

 “Дэлхийн бусад улсад  чинээлэг болон амьжиргааны түвшин доогуур байдлаас шалтгаалж орлогоос нь хамаарч төлөх татварын хэмжээ өөр, өөр байдаг. Монгол Улсын хувьд  бүгд ижил хэмжээгээр татвар төлдөг. Татварын орчинг сайжруулах, ядуурлыг бууруулахад  хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй. Иймээс бусад улстай ижил ХАОАТ-ыг шаталсан хэлбэрээр тогтоох юм. Тухайлбал, зарим оронд чинээлэг иргэд нь 27 хувийн ХАОАТ төлж байна. Өөрөөр хэлбэл, орлогоос нь хамаарч өсгөх шатлалтай байх хэрэгтэй” гэж ОУВС-ийн шинжээч онцолсон.

Хөрөнгийн татварын тухайд  Монгол Улс 0.6-1 хувийн татвар авдаг бол Норвеги 2-4 хувь, ОХУ 0.1-2.0 хувь, Япон 1.70, Кригизстан 0.35-0.8 хувь Хятад 2.0 хувь зэрэг нэлээн хэлбэлзэлтэй байх  жишээтэй.  Хэлбэлзэлтэй буюу шаталсан татвар нь  хуримтлал өндөр бүлэгт татварын ачаалал илүү үүрүүлдэг. Түүнчлэн  баялгийн тэгш бус байдлыг бууруулах, баялгийн эздийн ажлын байр бий болгох сэдлийг нэмэгдүүлэх сайн талтай ч давхар татвар үүсэх, чинээлэг давхарга дүрвэх, татвараас зайлсхийх, залилах үзэгдэл нэмэгдэх,  татвар тооцох, бүртгэхэд хүндрэл ихтэй зэрэг сул талтайг судалгаа харуулсаар. Ямартаа ч манай улс ОУВС-гийн зөвлөмжид анхаарал хандуулах шаардлага үүссэнийг эдийн засагчид хэлж байна.

Тогтмол татвартай байснаар орлогын тэгш бус байдал нэмэгдэж ядуурал ихсэхээр байгааг  анхааруулж байгаа юм. Нэг үгээр хэлбэл орлого өндөр хэсгээс илүү татвар авах нь зүйд нийцэх хэдий ч эргээд тэрхүү төлсөн татвар нь  эдийн засаг болоод нийгмийн сайн сайханд зориулагдах учиртай. Цаашид манай улс хөдөлмөрлөж буй хэсэгт татварын дарамт үүсгэх биш далд эдийн засагтай хэсгийг ил болгож  татварыг өндөр тогтоох хэрэгцээ байгааг олон нийт хэлдэг. Гэхдээ эдийн засгийн суурь судалгаагаа сайн хийх хэрэгтэй гэдгийг ч мэргэжилтнүүд хэлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 95 (6827)

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

39 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

52 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06