Хичээл завсардах эрсдэлтэй 1931 хүүхэд байна

2022-02-09
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Ч.ГАНТУЛГА

 

Бид цар тахалтай нүүр тулаад хоёр жил өнгөрлөө. Энэ хугацаанд нийгмийн бүхий л салбар уналтад орсон. Үүнээс хамгийн эрсдэлтэй, хэцүү нөхцөлд байгаа нь боловсролын салбар юм. Учир нь энэ хоёр жилийн хугацаанд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад оюутан сурагчид цахим болон танхимын хичээлийг хослуулсан. Гэхдээ хүссэн үр дүндээ хүрч, хүүхдүүд бүрэн мэдлэг авсан уу гэвэл үгүй. Гэтэл Засгийн газрын хуралдааны шийдвэрээр хоёрдугаар улирлын хичээлийг Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 14-нөөс танхимаар эхлүүлэх шийдвэр гаргасан. Тэгвэл сурагчид танхимаар хичээллэхэд бэлэн үү. Энэ олон сарын хичээлийн хоцрогдлыг хэрхэн арилгах вэ гэсэн асуудал үүсч байна.

 

Цахим хичээлийн үр дүн муу гэсэн судалгаа гарсан                

 

Сурагчид энэ хичээлийн жилд нийт үзэх хөтөлбөрийнхөө 60-70 хувийг цахимаар судалсан. Гэвч авсан мэдлэг үр дүнгүй байсан учир хичээлийн хоцрогдол үүсээд байгаа юм. Энэ тухай салбарын Л.Энх-Амгалан “Хоёр жилийн хугацаанд хичээл, сургалтыг хаасан тул энэ хичээлийн жилд есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээс өөр арга байгаагүй. Үүнд хамгийн их түлхэц болсон зүйл нь дархлаажуулалт байв. Энэ удаад бид 5/9 зарчмыг баримталсан нь тун оновчтой байлаа. Хичээлийн жилийн эхний улиралд 69 цэцэрлэг, 413 сургуульд цар тахлын халдвар бүртгэгдсэн. Гэхдээ голомтолж тарсан тохиолдол гараагүй нь 5/9 зарчмын үр дүн юм. Хичээлийн жилийн эхэнд хоцрогдлын үнэлгээ болон нэгдүгээр ангид элсэгчдээс сургуульд бэлтгэгдсэн байдлын гарааны оношилгоог хийсэн. Хоёр жилийн хугацаанд сургууль завсардсанаас сурагчид болон эцэг эхчүүдэд ихээхэн стресс үүссэн тул сургуулиудад мэргэжлийн сэтгэл зүйч нар ажиллуулж эхэлсэн" гэлээ.Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх гэж байгаатай холбогдуулан УОК ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, доктор Т.Бэгзсүрэн халдварын нөхцөл байдлын талаар “Өнгөрсөн хоёр сарын хугацаанд холбогдох байгууллагууд хичээл, сургуулийг хэрхэн нээх тухай санал, зөвлөмжийг боловсруулж ажилласан. Зөвлөмжийн хүрээнд Омикрон хувилбарын тархалтын үед сайн туршлага, шинэ хувилбараар хүүхдүүд өвдөх эрсдэл, боловсролын салбар дахь цар тахлын нөлөө зэрэг үндсэн долоон бүлэгт үнэлгээ хийлээ. Хичээл эхлэх үед Омикрон хувилбарын дэгдэлт ихсэх дүр зураг ажиглагдсан. Урьдчилсан судалгаагаар Омикроны оргил үе нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхэн үед тохиох магадлалтай байсан. Тиймээс хичээл сургуулийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 7-нд эхлүүлэхэд эрсдэлтэй гэж үзсэн. Ингээд долоо хоногоор хойшлуулж хоёрдугаар сарын 14-нд эхлүүлэх санал хүргүүлсэн. Ингэснээр халдварын тохиолдол 50 хувиар буурах буюу эрсдэл багасна гэж үзсэн.Хоёрдугаар сарын 14-нөөс 5/9 зарчмаар хоёр долоо хоног хичээллээд, 28-наас танхимаар бүрэн хичээллүүлэх хувилбар дээр тогтсон” гэв.

 

“Нэг ч хүүхэд сургуулийн гадна үлдэх ёсгүй”

 

7-14 насны сурагчдын хувьд 61.6 хувь нь унших чадвар эзэмшсэн байна. Энэ нь 10 хүүхэд тутмын зургаа нь унших чадвартай гэсэн үг. Мөн насны хүүхдийн 51.5 хувь нь буюу хоёр хүүхдийн нэг нь тоо бодох чадвартай байна. Энэ нь манай улсын боловсролын  салбарт үүсэж буй хамгийн том асуудал юм. Орон даяар хийсэн судалгаагаар хичээлийн хоцрогдол хамгийн ихтэй бүлэг нь II, III ангийнхан байна гэж Л.Энх-Амгалан сайд онцолсон юм. Тэд багшийгаа танихгүй, ангийн хүүхдүүдтэйгээ уулзаж байгаагүй, сургуульдаа ч бараг очиж үзээгүй мөртлөө анги дэвшсээр байгаа юм. Хэдийгээр уншиж байгаа ч уншсан сэдвээ ойлгодоггүй нэг үе бий болж буйг салбарынхан ярьж байлаа. Тиймээс БШУЯ-наас хичээлийн хоцрогдол арилгах “ЗR” буюу “Эргэн холбох”, “Нөхөх”, “Тогтворжуулах” төлөвлөгөөг боловсруулжээ. Энэ тухай сайд Л.Энх-Амгалан “Нэг ч хүүхэд сургуулийн гадна үлдэх ёсгүй. Тиймээс бид сурагчдыг 100 хувь бүрэн хамруулж, хоцрогдлыг арилгахын тулд энэ төлөвлөгөөг боловсруулсан. Эргэн холбох гэдэг нь хүүхэд сургуульдаа ирж танхимаар хичээллэхийг илэрхийлж байна. Бид танхимаар сургалт эхлэхээр хичээлийг бага багаар нөхөх болно. Хүүхдүүдийн ачаалал бага зэрэг нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ үүнээс өөр арга байхгүй” гэсэн юм. Үүнээс гадна салбарын сайдын хийсэн мэдээлэлд 1931 хүүхэд сургууль завсардах эрсдэлд ороод байна гэсэн тоон мэдээлэл байсан юм. Бидний хойч ирээдүй болсон 2000 гаруй хүүхэд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад цахим хичээл үзэж чадаагүй гэдэг том асуудал билээ. Эдгээр хүүхдүүдийг судлахад дийлэнх нь ухаалаг утас, таблет, интернет байхгүйн улмаас цахим хичээлд хамрагдаж чадаагүй гэсэн судалгаа гарчээ. Эдгээр хүүхдүүдэд зориулсан тусгай хөтөлбөр боловсруулж ажиллана гэж сайд ярьж байсан юм. Харин харьяа яамны зүгээс энэ хичээлийн жилд гурван тэрбум төгрөгийг бүх сургуулийн интернетийн хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэхэд зориулсан гэж байв. Мөн үүнээс гадна “medlee.mn”  цахим сайтыг ажиллуулахаар төлөвлөж байна.

 

ЭКСПЕРТИЙН ҮГ

 

Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир: Хичээл эхлэхэд хүүхэд сургууль, багшдаа дасан зохицох, ээнэгших нөхцлийг нь бүрдүүлнэ

-Бид хичээлийн хоцрогдол арилгах гурван жилийн цогц хөтөлбөр боловсруулсан. Төлөвлөгөөний 30 гаруй хувь нь багш нарын арга зүй, сургалтын хөтөлбөрүүдийг шинэчлэх ажил байна. Харин 70 хувь нь цэвэр техник технологийн дэвшил, сургалтын орчныг сайжруулах дэд бүтцийн ажлуудыг гүйцэтгэх болно. Үүнтэй холбоотой боловсролын байгууллагууд өөрсдийн чиг үүргийн хүрээнд эдгээр хоцрогдоод буй хичээлийн агуулга дээр багш нарт ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ гэсэн судалгааг гаргаад явж байна. Үүний үр дүнд тухайн багш цаашлаад тэр сургуульд ямар менежментийг хэрэгжүүлбэл хоцрогдол арилахаар байна гэдэг чиг нь гарч ирэх юм. Энэхүү арга зүй явснаар хоёрдугаар ангийн хүүхэд унших агуулга муу байвал нэгдүгээр ангид орохдоо юун дээр алдсан, үүнийг хэрхэн нөхөх вэ гэсэн чигтэй болно. Ингэснээр тухайн хүүхэд гуравдугаар ангид орохдоо хоцрогдсон хичээлээ нөхчихсөн байх боломжтой юм. Тиймээс нэн тэргүүнд хичээл эхлэхэд хүүхэд сургууль , багшдаа дасан зохицох, ээнэгших нөхцлийг нь бүрдүүлэхээр ажиллаж байна. 

 

Нийслэлийн 46 дугаар сургуулийн багш Г.Ганчимэг: Хоцрогдол нөхөх хамгийн үр дүнтэй арга бол давтлага өгөх

-Би боловсролын салбарт 13 жил ажиллаж байна. Сүүлийн хоёр жил цахим хичээл ороход хүндрэлтэй асуудал олон тулгарлаа. Хүүхэд багшийн өмнө суугаад хичээллэх өөр. Харин цахим орчинд хичээллэхэд өгөх ёстой мэдлэгийнхээ 30 хувийг л ойлгуулж чадаж байсан. Тиймээс багш хүний хувьд танхимаар хичээллэх саналыг дэмжиж байна. Хамгийн гол нь ариутгал хамгааллын дэглэмээ л сайн сахих ёстой. Бид хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг эхэнд тавина. Харин хичээл орсны дараа хоцрогдол нөхөх хамгийн үр дүнтэй арга нь давтлага өгөх юм. Гэхдээ хүүхдүүдээ хэт их ачаалал өгөлгүйгээр бага багаар хичээллэх нь илүү үр дүнтэй гэж бодож байна. Мөн хоцрогдол нөхөх нь зөвхөн багш нарын хийх ажил биш. Тиймээс эцэг эхчүүд ч хариуцлагатай байж, хүүхэд нь ямар хичээл дээр илүү хоцрогдолтой явааг багшаас нь асуудаг, хамт гарц гаргалгаа хайдаг байвал үр дүнд хүрнэ гэж бодож байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  Хоёрдугаар САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 28 (6760)

 

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

16 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

1 цаг 37 мин
Ч.Дагвадорж: Ухаантай хүний бүтээл урт настай байдаг

Монголын  утга зохиолын шүүмж, судлалд томоохон хувь нэмэр оруулсан эрхмийн нэг Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын шүүмжлэгч, яруу найрагч, эрдэмтэн зохиолч Чойсүрэнгийн Дагвадоржтой төсөрхөн уулзаж ярилцлаа.

2 цаг 2 мин
С.Бямбацогт: “Эрдэнэс Монгол”-оо Монголын бүх замыг эзэмшиж, яах гээд байгаа юм?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуули

2 цаг 7 мин
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг амиа алдсанаас хойш 26 жил өнгөрч байна. Д

2 цаг 12 мин
С.Зоригийг хөнөөснөөс хойш 26 жил,  С.Зоригийг яагаад хөнөөснийг “ярьсан” сүүлийн 23 өдөр...

​​​​​​​УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг

2 цаг 17 мин
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Манай УИХ яг арван жилийн өмнө, 2014 оны долдугаар сарын 1-нд нэгэн тогтоолыг баталж байв.

2 цаг 22 мин
Монгол инженер Ж.Золжаргалын "Инженерийн 10 шийдэл" номын нээлт өнөөдөр боллоо

Энэхүү номд орчин үеийн технологийг ашиглан XXI зууны Монголыг бүтээх тухай 10 ши

14 цаг 53 мин
Т.Доржханд VS Б.Баттөмөр

Т.Доржханд VS Б.Баттөмөр

15 цаг 17 мин