Дижитал шилжилтийн талаар Б.Болор-Эрдэнийн хэлсэн онцлох эшлэлүүд

2022-01-05
Нийтэлсэн: Админ
 8 мин унших
С.САРУУЛ

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Шинэ оны эхний дугаар уригдсан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

- Анх 2019 онд Оксфордын их сургууль, Монгол Ул­сын Засгийн газрын хэрэг эрхлэх газар хамтран цахим хөгжлийн судалгаа хийсэн. Энэхүү дижитал бэ­лэн байдлын судалгаанд Нобелийн шагналтан, Английн судлаач, эдийн засагчдаас  гадна Монгол эрдэмтэд, Засгийн газрын төлөөлөл оролцсон юм. Судалгааны үр дүнд ерөөсөө л Монгол Улсын хөгжилд төр саад болж байна гэсэн ганцхан дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, салбарууд нь цахимжих гэхээр төр цаас, зөвшөөрөл нэхэж байгаа учир бүх үйл явц удааширч байна гэсэн үр дүн гарсан.
удалгааны багтай хамтарч хэрхэн дижитал эдийн засаг руу орох, эдийн засгаа солонгоруулах ёстойг судалж, зургаан үе шаттай арга хэмжээ авах стратегийг гаргаж ирсэн. Ийнхүү 2019 оны арванхоёрдугаар сарын 4-нд “И Монголиа” хурлыг хийж, анхны төлөвлөгөөг танилцуулж байлаа. Тухайн үеийн Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, салбарын экспертүүдээс эхлээд төрийг цахимжуулахгүй бол хувийн хэвшилд гай болж байгааг хүлээн зөвшөөрч энэ хурлыг хийсэн. Түүнээс гэнэт “И Монголиа” бий болчихоогүй. ХУР, ДАН системийг үе үеийн Засгийн газар хийж ирсэн. Гэхдээ яг иргэдэд цахим үйлчилгээ үзүүлж эхэлсэн нь “И Монголиа” болсон гэж хэлж болно.
-Том зургаараа бол цахим үндэстэн больё гэж байгаагийн шалтгаан нь дижитал эдийн засаг. Дэлхийн хөгжиж байгаа, хөгжилтэй орнууд бүгд дижитал эдийн засаг руу орчихлоо. АНУ, Англи, Эстони, Сингапур, Солонгос, Япон гээд бидний үлгэр дуурайлал авдаг орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний тодорхой хувийг дижитал эдийн засаг бүрдүүлж байна. Монгол шиг уул уурхайд суурилсан, хоёр хөршөөсөө хамааралтай эдийн засагтай улсад мэдээллийн технологи шинэ итгэл найдвар өгч байгаа.
ижитал үндэстэн болох зорилтыг төр гаргаагүй. Тэр утгаараа дижитал үндэстэн бол хувийн хэвшил, монголчуудын нэгдсэн зорилго байхаас биш аль нэг намын амлалт, сонгуулийн уриа биш. Цаашид ч ийм зүйл болохгүй байх гэж найдаж байгаа. Харин төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл цахим хөгжлийг түүчээлэхэд хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэгт хянамгай хандах ёстой.
-Төрөл бүрийн судалгааг харахад Монголчууд нийтээрээ алдагдсан боломж ярьж, өнгөрснөө дурсах сонирхолтой нь анзаарагддаг. Харин цахим шилжилт бол яаж хоцрохгүй байх, манлайлах вэ гэдэгт анхаарна.Тухайлбал, Метаверс ертөнцөд яаж идэвхтэй орж, түрүүлж хөгжих вэ гэдгээрээ онцлогтой. Цахим шилжилтэд түрүүлж орж, хэрэглэсэн нь илүү ашиг хүртэх, хөгжих боломжтой. Үүний нэг жишээ бол, хөндлөнгийн судлаачдын дүгнэснээр “И Монголиа” нэвтэрснээс хойш төр, иргэд нийлээд жилийн хугацаанд 64.5 тэрбум төгрөг хэмнэсэн. Үүний 54 тэрбум нь иргэнээс хэмнэсэн зардал. Нэг ажил төлөвлөхөд бүтэн, хагас өдөр зарцуулдаг байсан бол хэдхэн минутад бүхнийг амжуулах боломжийг цахим ертөнц нээж өгч байна.
-Төрийн цахимжуулалтын хувьд доод, дунд шатны авлига, хүнд суртал их байдаг. Үүнийг  АТГ-тай хамтран шийдэж байна. Тухайлбал, жолооны үнэмлэх захиалах, компани байгуулах зэрэгт байх ёстой жишиг мэт болсон хууль бус мөнгө төгрөгийн асуудлыг эхнээс нь цэгцэлж байгаа. Цахимд шилжсэнээр өмнө нь гомдол гаргадаггүй байсан авлигын асуудлууд илэрч байна.
-Төрийн алба хаагч иргэний систем рүү нэвтрэх боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, энгийн иргэн ч байсан зөвхөн өөрөө систем рүүгээ нэвтрэх эрхтэй. Өөр хэн ч боломжгүй. Тэгвэл “И Монголиа”-гийн дараагийн зорилт нь малчид, гадаадад оршин суугаа иргэд байх болно. Гадаадад байгаа иргэдийн хувьд нэг бэрхшээл нь хурууны хээгээ өгөхгүй гараад явчихсан. Тиймээс зорилтот бүлэг гэж тодорхойлоод тэдэн рүү чиглэж ажиллахаар төлөвлөсөн.
-Мэдээллийн технологи олон боломжийг нээж өгч байгаа. Ялангуяа, цахим хөгжлийн суурь болсон хуулиудыг онцолмоор байна. Цахим гарын үсэг гэхэд финтек, онлайн худалдаа хөгжих боломж шууд нээгдэж байна.
-Цар тахлын хажуугаар мэдээллийн технологийн салбар нэлээн өндөр өсөлт үзүүллээ. Ихэнх компанийн борлуулалт 20-30 хувиар нэмэгдсэн эхний үр дүн мэдэгдэж байна. Зарим аж ахуйн нэгж олон улсаас багагүй хөрөнгө оруулалт татлаа. Компаниудыг гаднын хөрөнгө оруулагчтай холбож өгч байна. Шүүмжлэлтэй яваад ирсэн Саудын арабын хурал дээр 10 гаруй хөрөнгө оруулагчтай 20-30 компанийг холбож өгсөн. Төр холбох, гарцыг нь нээж өгч байна. Тэр ч утгаараа хүлээлт нэлээн өндөр байгаа.
-Цахим хөгжлийн суурь болсон дөрвөн хууль батлагдлаа. Шинэ хуулиар таны мэдээлэл рүү төрийн албан хаагч орж харсан бол эзэнд нь мэдэгдэл ирдэг болж байгаа нь төрд ямар мэдээлэл байгаагаа мэдэж, эргээд хянах боломж бүрдсэн. Манай улсын кибер аюулгүй байдал эмзэгт ордог. Тэр ч утгаараа кибер аюултай тэмцэх, хамгаалах анхны хуулиа баталлаа. 17-18 жил яригдаад батлагдаагүй учраас мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоо буюу систем, хууль эрхзүй, соёл, иргэдийн мэдлэг, хандлага, боловсрол, зуршил бүрдээгүй байсан. Үүний сөрөг нөлөөгөөр иргэдийн үнэ цэнтэй дата алдагдсан, эрсдэлд орсныг нуух боломжгүй. Өнөөдөр иргэдийн хамаг эмзэг мэдээлэл дата хаа сайгүй тарчихсан байна. Тиймээс хууль хэрэгжээд эхлэхээр тэдгээр хаа сайгүй тарсан дата мэдээллийг устгах ажлыг хувийн хэвшилтэй хамтарч хийхээс гадна кибер аюулгүй байдал бол эмзэг асуудал учир хуулиар нарийн зохицуулна.
- Энэ оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Кибер аюулгүй байдлын хуулиар иргэд, хувийн хэвшлийн мэдээллийн аюулгүй байдлын хамгаална. Шинээр байгуулагдаж байгаа Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэд Халдлагаас хамгаалах төв байгуулна. Төсөв, орон тоо нэмлээ гэж шүүмжилж магадгүй. Гэхдээ халдлагаас хамгаалах төвгүйгээр урагшаа нэг ч алхаж, ямар ч халдлагатай тэмцэж чадахгүй. Энэ төв цагдаа, түргэн тусламж шиг  24 цагаар шуурхай бэлэн байдалд ажиллана. Иргэн, хувийн хэвшил хаягаа хакердууллаа гэхэд шуурхай тусламж үзүүлнэ.
өрийн онц чухал дэд бүтэцтэй байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлыг тагнуул хариуцдаг нь хэвээр байх юм. Мөн сонсоход хол мэт санагдавч кибер терроризм, кибер дайн зэргээр үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний халдлагаас сэргийлэхийн тулд зөвлөл ажиллахаас аргагүй. Кибер аюулгүй байдлыг хангах хамгийн чухал сорилт бол боловсон хүчин. Тэр дундаа үндэсний аюулгүй байдлыг хамгаалах ажилд заавал монгол хүн байх ёстой. Өнөөдөр манай улсад олон улсад кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх эрхтэй 25 хүн байна. Тиймээс Монгол залуусыг сургах, бэлтгэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа учир боловсролын яам, олон улсын байгууллагатай хамтарч ажиллаж байна.
-“И Монголиа”-д байнга эрсдэлийн үнэлгээ хийлгэж, тестэлж байдаг. Үүнтэй адилаар хуульд мэдээллийн аюулгүй байдлын аудит орж ирж байгаа. Эрсдэлийн үнэлгээ, аудитыг хувийн хэвшил гүйцэтгэхээр хуульчилсан. Мөн иргэдийн датаг авч хадгалдаг байгууллагуудад эрсдэлийн үнэлгээг тогтмол хийнэ. Нөгөө талаас хариуцлага яригдана. Иргэдийн датаг санаатайгаар авсан, алдсан бол хорих хүртэлх хэмжээний хариуцлага тооцно. 
-2030 он гэхэд Монголын эдийн засгийг бүрдүүлж байгаа хэсгийн тодорхой хувийг цахимаас оруулж ирэхээр зорьж байгаа.
-Дэлхийн 139 орон мэдээллийн технологийн яамтай. Үлдсэн нь арлын жижиг улс байдаг. Тиймээс Монгол Улс маш хожуу Цахим хөгжил, мэдээллийн технологийн яам байгуулж байгаа ч тэр хэрээр алдагдсан боломж, гомдол ярьж болно. Харин ирээдүйгээ харвал бодлого гаргах эрхзүйн хүчин төгөлдөр үндэслэл бүрдэхээс гадна салбар хоорондын мэдээллийн технологийн хөрөнгө оруулалтад анхаарах боломжтой. Судалгаанаас харахад 250 сая орчим ам.долларын цахимтай холбоотой төсөл хөтөлбөр хэрэгжсэн байдаг. Харин  “И Монголиа” бол нийтдээ 1.8 тэрбумаар бүтсэн. Гэтэл 250 сая ам.доллараар юуг ч хийх боломжтой байлаа. Харамсалтай нь энэ их мөнгө, боломжийг зүрх өвдмөөр ашигласан нь үнэн. Яам байгуулагдахаар ядаж салбар хоорондын уялдааг анхаарна.
-“И Монголиа” академи байгуулна. Гэхдээ хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй. Нэг төсөл хэрэгжүүлэхийн тулд өчнөөн сая ам.доллараар программ бүтээгээд төслийнх нь хугацаа дуусахаар хаягддаг байдал үгүй болно. Хөрөнгө оруулагчийн үлдээж байгаа программ хангамжийг ашиглаад хөгжүүлээд явах хүн хүч яам, агентлагт байхгүй. Тиймээс тэрхүү программ хангамжийг салхинд хийсгэхгүйн тулд хөгжүүлж дахин ашиглуулж төсөв хэмнэе гэж байгаа юм. Төрийн албан хаагч, иргэдийн цахим боловсрол, сургалт судалгааг академи хариуцна. Мөн тренд технологиудыг нарийн судалж зөвийг нь ашиглахад “И Монголиа” академи чухал оролцоотой ажиллана.
өрийн албаны нэгдсэн “Call center”-тэй болно. 1111 төвд ирж байгаа гомдлын ихэнх нь утсаа авдаггүй гэсэн байдаг. Утсаа авахгүй байна гэдэг гомдол шийдэх нь битгий хэл наад захын асуудлаа шийдэж чадаагүй байгаагийн илрэл. Тиймээс иргэнтэй холбогдож байгаа төрийн албан хаагч бүр нэг стандарт, удирдамжтай болох юм. Үүнээс гадна “И Монголиа” академи дээр ирж байгаа гомдлыг салбарынх  сайд, дарга руу илгээнэ. Өмнө нь нарийн бичиг, туслахаар дамжиж мэргэжилтэн дээр очоод замхардаг байсан бол цаашид сайд, дарга нь доод шатныхаа хүн рүү өгч асуудлыг шийдвэрлүүлэхээр болсон. Ерөнхий зургаар харвал академи их төсөв хэмнэнэ. Мөн иргэдэд үр дүн нь шууд харагдах бүтэц болно гэж үзэж байна.

Эх сурвалж: www.polit.mn

“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

1 цаг 1 мин
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

1 цаг 1 мин
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

1 цаг 1 мин
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

1 цаг 1 мин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

15 цаг 0 мин
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

15 цаг 3 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

15 цаг 56 мин
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

Өчигдөр 06 цаг 00 мин
МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

Уржигдар 17 цаг 12 мин