Сергей Николаевич Булгаков

2021-11-18
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Агуу суутнууд

З.БАТЦЭЦЭГ

Сергей Николаевич Булгаков Оросын эдийн засагч, гүн ухаанч, теологич.  Сергей Николаевич Булгаков 1871 оны зургадугаар сарын 16-нд Ливна хотод төрсөн. Түүний аав удам дамжсан лам хүн байсан бөгөөд сүмийн дэргэдэх оршуулгын газрын хамба байжээ. 1884 оноос эхлээд тэрбээр Орловын шашны сургуульд сурч эхлэв. Залуу хүү хүмүүнлэгийн ухаан, эдийн засгийг сонирхон 1890 онд Москвагийн их сургуулийн хуулийн ангид элсэн оржээ. “Надад гүн ухаан, хэл судлал, утга зохиол таалагддаг хэдий ч би хааны дарангуйллаас иргэдийг аврах хүсэлдээ хөтлөгдөн хуулийн ангид орлоо” гэж тэр хожим нь бичсэн байдаг. Ертөнцийг үзэх үзлийг хайж явсаар тэрбээр марксист болов. Их сургуулиа төгсөөд улс төрийн эдийн засаг ба статистик танхимд профессорын цолд хүрэхээр үлджээ.

1895 оноос эхлээд Булгаков Москвагийн техникийн сургуульд улс төрийн эдийн засаг хичээл зааж эхэлснээр түүний багшлах агуу авьяас нээгдсэн юм. Түүний социологи, улс төрийн эдийн засгийн нийтлэлүүд гарснаар шинжлэх ухааны нийгэмлэгийн анхаарлыг татав. Хувийн амьдралд нь ч мөн өөрчлөлт оржээ. 1898 онд Елена Токмаковатай гэрлэсэн юм. Баруунд хоёр жилийн дадлага хийх эрх авмагцаа эхнэртэйгээ Герман явжээ. Тэд Клопштокштрассед жижигхэн байр хөлслөн амьдарч, тэнд анхны охиноо өлгийдөж авчээ. Европын хотуудаар их аялж байсан ч эрдмийн  гол ажлаа Германд байхдаа бичжээ. Германд өөрийн бичсэн судалгааны үр дүнгээ тэндхийн социал-демократын төлөөлөгчидтэй уулзан шалгах боломжтой байлаа. Тэр үед тэрбээр ганцхан Орост биш Германд хүртэл алдартай марксист үзэлтэн болсон байв.

Түүний магистраа хамгаалсан сэдэв болох “Капитализм ба газар хуваалт” нь хоёр боть эрдмийн ажил болжээ. Гадаадаас ирээд 1901-1906 онд Булгаков Киевийн их сургуульд улс төр эдийн засгийн багш профессор хийсэн. Түүний уран бүтээлд энэ их үр өгөөжтэй он жилүүд байсан бөгөөд ар араасаа цувран олон тод нийтлэлүүд гарч, эдгээр нь хожмоо “Хоёр хот” нэртэй хоёр боть ном болжээ. Энэ үед түүний үзэл бодол марксизмаас идеализм руу шилжсэн байна. 1902 оноос эхлээд Оросын сэхээтнүүд аажмаар шашин руу ойртож эхлэв. Тэр ч энэ сэдвээр хоёр ч том сэтгүүлд редактороор ажилласан байна. Эдгээр сэтгүүл нь Петербургийн шашин гүн ухааны талаар нийтэлдэг байжээ.

1906 онд Сергей Николаевич Москва руу шилжин ирж, Москвагийн их сургуульд багшилж эхэлсэн байна. Мөн тэрбээр Владимир Соловьевын дурсгалд зориулсан шашин-гүн ухааны нийгэмлэгийн ажилд идэвхтэй оролцож байлаа. 1907 онд II Төрийн думд сонгогджээ. Улс төр түүний урмыг их хугалсан ч түүхэн бодит байдлыг ойлгоход их чухал нөлөө болсон.

1910 онд тэрбээр П.А.Флоренскийтэй танилцсан нь түүнд их нөлөөлөл болсон гэж намтар судлаачид үздэг. Тэрбээр бүр илүү шашныг гүн судлан, илүү шашинлаг үзэлтэй болжээ.

1912 онд түүний гүн ухааны гол бүтээл “Эдийн засгийн гүн ухаан” хэвлэгдэн гарсан байна.

1917 онд Бүх Оросын хийд баригдахад Сергей Николаевич биечлэн оролцсон төдийгүй жилийн дараа санваартан цол авчээ. 1918 онд “Бурхадын найр” диалог бичсэн байна. Диалогийн төгсгөлд Булгаков өөдрөг үзэлтэйгээр “Орос орон аврагдлаа” гэж бичсэн байдаг. Үүний дараа  Крымд гэр бүлтэйгээ нэгддэг. Крымд тэр  “Нэрний гүн ухаан”, “Гүн ухааны эмгэнэл” хоёроо бичжээ.  

1922 оны арванхоёрдугаар сард тэрбээр гэр бүлийн хамт Крымаас нүүн, Прагад суурьшсан байна. Тэндээ ерөнхийлөгч Т.Масарикийн тусламжтайгаар Оросын эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулжээ. Энэ хүрээлэндээ хуулийн ангийн сүмийн эрх зүйн профессор болсон байна. “Гүн ухааны эмгэнэл” нь 1927 онд эхлээд герман хэл дээр, дараа нь 1993 онд орос хэл дээр хэвлэгджээ.

1925 онд Парист үнэн алдартны шашны их сургууль нээгдсэн. Тэр жилийн долдугаар сард тэрбээр Парист шилжин ирж, догматик теологийн тэнхимийг удирдсан аж. Олон жилийн турш тэрбээр гадаад дахь үнэн алдартны шашны томоохон төлөөлөгч байсан юм. Эдгээр он жилүүдэд тэр их үр бүтээлтэй, хамгийн чухал ажлуудаа нийтлүүлжээ. “Сүйт залуун найз” /1927 он/, “Иаковлийн шат” /1929 он/, “Бурханы хурга” /1933 он/, “Тайвшруулагч” /1936 он/ гээд.

1939 оны хавар Сергей Николаевич хүнд хагалгаанд оржээ. Хоолойны хорт хавдартай байсан бөгөөд хагалгаа амжилттай болсон ч дууны хөвч нь гэмтсэн байна. Гэхдээ тэрбээр хэдхэн сарын дараа лекцээ шивэгнээд уншдаг болсон байна. 1944 оны долдугаар сарын 13-нд тэрбээр тархинд нь цус харваж Парист нас барсан юм. С.Булгаковын гүн ухааныг “мөнгөн эриний” шашны соёлын нэвтэрхий толь бичиг гэж хэлж болно.  

Эх сурвалж www.polit.mn                           

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин