Том Харди: Би Ди Каприод мөрийгөө алдаад шивээс хийлгэсэн

2021-11-10
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Том Харди XXI зууны Английн шилдэг жүжигчин гэгдэх болжээ. Тэр муухай зантайгаараа алдартай ч найруулагч, продюссерууд түүнийг кинондоо тоглуулах гэж булаацалдаж байна. Тэрбээр “Галзуу Макс: Хилэнт зам” кинонд Шарлиз Теронтой тоглож Холливудын од болсон. Леонардо Ди Каприотой хамт “Амьд үлдсэн нь” кинонд тоглож, Оскарт нэр дэвшиж байсан. Төрөлх Англидаа тэр үндэсний бахархал, Их Британийн эзэнт улсын шагналт, ханхүү Харригийн найз. Түүний тоглосон кинонууд “Амьдрал араасаа урагшаа”, “Эхлэл”, “Дэлхийн хамгийн согтуу хороолол”, “Дюнкерк”, “Веном” юм.

 

-Том саяхан “Веном” киноны үргэлжлэл дэлгэцнээ гарлаа. Энэ таны шилдэг дүрүүдийн нэг гэдэг нь ойлгомжтой байна?

-Би өмнө нь Веном баатрын талаар юу ч сонсож байгаагүй. Комикс мэддэгээр нь том хүүтэйгээ зөвлөлдсөн. /13 настай том хүүгийнхээ ээжтэй тэрбээр гэрлэж байгаагүй. Харин  эхнэр Шарлотта нь түүнд 2015 онд, 2018 онд хоёр хүүхэд төрүүлж өгсөн. Хүүхдүүдийн нэр, хүйсийг тэд одоог хүртэл нууцалдаг). Тэр надад энэ дүрийг бүтээхэд их тус болсон. Луи надад юу буруу хийгээд байгааг хэлж өгсөн. Хүүхдүүд худлаа хэлдэггүй. Мэргэжлийн хувьд тэр намайг тэнцлээ гэж хэлсэн. Энэ миний хийсэн хамгийн шилдэг зүйл. Энэ кинотой холбоотой нэг асуудал үүссэн. Би хоёр дүрд зэрэг хувирч чадах болов уу гэдэг асуудал байлаа. Нэг нь марвелийн супер баатар сэтгүүлч Эдди Брок, нөгөөх нь түүний толгойд байгаа харь гаригийн Веном. Аль аль нь супер баатар. Би энэ сайхан дүрийг гутаачихгүй юмсан гэж их хичээсэн. Өөрөө ч ичгэвтэр байдалд орой вий гэж айж байлаа.

-Харин ч энэ дүр яг таньд зориулагдсан юм шиг?

-Дүр өөрөө эзнээ олоод ирэх тохиолдол байдаг. Би энэ кинонд бас продюссерээр ажилласан. Эрх мэдэл их байх тусам, хариуцлага их. Би ажилдаа их няхуур ханддаг хүн л дээ. Найруулагч, сценарист хэн ч юу бодож байх нь хамаагүй.

-Та чинээлэг айлын хүү. Лондонгийн үнэтэй хороололд өссөн, хувийн элит сургуульд сурч байсан. Гэхдээ таныг хархад, таны дүрүүдийг үзэхэд тийм төрх ерөөсөө төсөөлөгддөггүй. (Томын аав рекламын том бизнестэй, чөлөөт цагаараа эмгэнэлт инээдмийн тууж бичдэг. Ээж нь зураач).

-Би хувийн сургуулиас нэг бус удаа хөөгдөж байсан. Ямар ч байсан сайн сурагч байгаагүй. Драмын их сургуулиас гурван удаа бас хөөгдсөн. Манай аав ээж намайг дэмждэгийн гол шалтгаан нь намайг жаахан ч гэсэн завгүй байлгах.

-Таны гараа сайн байсан ч, хорт муу зуршлаасаа болж бүх боломжоо алдаж болох байсан?

-Дотроо би болихыг байнга хүсэж байсан. Ялангуяа, согтуудаа дээрэм хийж, машин хулгайлах үедээ. Гэхдээ хэн ч чамд итгэхгүй үед алдаагаа дахин давтахад хүрдэг. Чи тэртээ тэргүй нийгмийн шаар. Над шиг баян айлын хүүхдүүд буруу замаар яваад аль эрт нөгөө ертөнц рүү явсан олон тохиолдлыг би мэднэ. Нас ахих тусам олон зүйл тодорхой болдог. Чи энэ хэвээрээ амьдарлаа үрэх үү эсвэл ямар нэгэн зүйл хийж өөрчлөгдөх үү, би их зөрүүд байсан. 10 тохиолдлоос есөд нь “чи битгий тэгээрэй” гэхэд би заавал зөрж хийдэг. Би хэчнээн нэр муутай байсан ч сурахаа больж байгаагүй. Үргэлж сурч байсан. Одоо ч суралцсаар байгаа. Хамгийн түрүүнд өөрийгөө толинд хараад хүндэлж сурмаар байна.

-Бүх зүйл хүүхэд наснаас улбаатай?

-Манай аав дэлхийн хамгийн сайн багш. Гэхдээ хатуу. Намайг хүүхэд байхаас эхлээд надтай яг том хүн шиг эн тэнцүү харьцдаг байсан. Өөрөө хүүхэд болж хувирахын оронд намайг том хүн гэж үздэг. Азаар би аавтайгаа аль эрт эвлэрсэн. Бид хамтдаа хичээж байгаа. “Табу” цувралд миний тоглосон шалтгаан бол бид хоёрын хамтдаа зохиосон бүтээл. Түүнээс илүү байхыг хичээж байна. Чадлаараа гэр бүлээ хамгаалах гэж хичээж байна. Тэдэнд ч бас надтай холбоотой асуудал байгаа л байх. Гэхдээ миний үзсэнийг тэднийг даван туулаасай гэж хүсэхгүй байна.

-Гэхдээ олон хүнтэй харьцуулбал таньд зөв зам руу орох боломж байсан?

-Тийм ээ. Амьдралын явцад “Том сэргээч. Чамд илүү чухал ажил байна. Чам шиг хөрөнгөтэй айлын хүн юу ч эхлүүлж болно” гэж хэлэх хүнтэй их таарч байсан. Ямар ч байсан би өөрийгөө татаж чадсан. (2003 онд эмчилгээ хийлгэснээс хойш Том архи уухгүй байгаа). Ямар ч тохиолдолд тайвширч болохгүй. Би жүжигчин болсон нь зөв сонголт уу гэж одоог хүртэл би эргэлздэг. Шүхэр-десантын бэлтгэлийн курст бүртгүүлчихээд яваагүйдээ одоо болтол харамсдаг. Би ухраагүй бол амьдрал ямар байх байсан бол. Цэрэг байгаад, хүнд хэрэгтэй ажил хийвэл надад илүү таалагдах байсан болов уу.

-Алдар хүнд гэдэг бас тийм ч хэцүү зүйл биш. Алдар, нэр хүндийг бас сайн үйлсэд ашиглаж болно. Та хандив, тусламжаа олон нийтэд ил зарлахгүй юмаа?

-Олны танил Том, энгийн Том гэж би аль хэдийнэ ялгасан. Ялангуяа, хүүхдүүдтэй холбоотой бол. Эхнэртэйгээ, таньтай хэдэн зуун селфи хийгээд зогссон ч чадна. Одоо Уэльсд зураг авалтад оролцож байгаа. Тэнд хотын бүх хүнтэй зурагаа авахуулахад бэлэн. Харин миний хүүхдүүдийн зургийг дарж эхэлбэл, би яахыг та төсөөлөх ч үгүй. Бүгд үүнийг мэднэ. Камерыг нь эвдэнэ. Папарацийг ч зүгээр орхихгүй. Миний хүүхдүүд намайг алдартай хүн болооч гэж гуйгаагүй.  

-Марвелын шүтэн бишрэгчдийн өмнөөс асууя. Хүн аалз, Веном нар нэг кинонд хамт тоглох болов уу?

-Генерал болохыг мөрөөддөггүй цэрэг бол муу л цэрэг байна. Ийм боломж ирээдүй байхгүй бол би энэ ажлыг хийхгүй. Бүх тал зөвшилцөлд хүрч чадвал яагаад үгүй гэж.

-“Галзуу Максаас” хойш таныг бүх кинонд дагаж байгаа сайн орлон тоглогч бий. Та түүнийг ярилцлага өгөхдөө хүртэл дагуулж явах юм?

-Жейкоб Томури бид хоёр ихэр ах дүүс шиг. Тэр галзуу Макс, Эдди Брок, Веном. Би түүнтэй галзуу Максын зураг авалтын үеэр танилцсан. Энэ шинэ зеланд залууг надтай их адилхан гэсэн. Түүнээс хойш хамтдаа л явна даа. Би дүрд бэлдэж байхдаа үргэлж холбоотой байдаг. Веномын зураг авалтын үеэр би өвдгөө гэмтээгээд, хоёр ч удаа хагалгаанд орсны дараа биедээ их анхаардаг болсон. Саяхан “Шонхор” кинонд тоглосон. Жинхэнэ тулаант кино. Жиу-жицу, бүжиг хүртэл сурлаа. Ийм киноны ачаар биеийн бэлтгэл сайн байдаг.

-Та “Амьд үлдсэн нь” кинонд Леонарда Ди Капритой тоглосон. Тэр энэ киногоор Оскар аваад, та аваагүй. Гомдолтой байгаагүй юу?

-Би иймэрхүү хүлээн авалтад уригдана гэж ерөөсөө бодож байгаагүй. Огт тоож байгаагүй. Тэгээд очоод үзтэл, надад таалагдсан. Яг л зүүдэлж байгаа юм шиг. Тэр үед дөнгөж манай хүү төрсөн байсан. Эхнэр бид хоёр дээрээс нь цагийн зөрүү, нялх хүүхэд гээд бүр ангайсан хоёр хүн Лос-Анжелест ирсэн. (Улаан хивсэн дээр сурвалжлагч түүнээс эхнэрийнх нь талаар асуухад тэрбээр “жорлонд хүүгээ хөхүүлж байгаа” гэж хариулсан байдаг).

-Тэр үед таны өрсөлдөгч Марк Райленс Оскар авсан. Тэр таныг сонирхогч гэж хэлсэн байх аа?

-Тийм ээ. Тэр шагналаа авах гээд хажуугаар гарахдаа “За харав уу, новшийн сонирхогч минь” гэж хэлсэн. Хөгжилтэй л байсан. Би бас Леод мөрийгөө алдсан. Тэр намайг заавал Оскарт нэр дэвшинэ гэдэгт итгэлтэй байна гэсэн. Би хариуд нь үгүй ээ нэр дэвшихгүй. Харин чи Оскар авна гэж хэлж байсан. Гэхдээ намайг Оскарт нэр дэвшинэ гэдгээр бид хоёр мөрийцсөн. Би ялагдвал Леогийн хүслээр шивээс хийлгэнэ гэж тохирсон. Тэгээд ялагдаад “Лео бүгдийг мэднэ” гэсэн шивээс хийлгэ гээд цаасан дээр мурийсан юм бичээд явуулсан байсан. Хийлгэхээс өөр яах билээ.

-“Веном 2” зураг авалт яг цар тахлын өмнөхөн дууссан, та бас азтай байна. Энэ хугацааг гэр бүлтэйгээ өнгөрүүлсэн үү?

-Эхэндээ эвгүй байсан. Ялангуяа, дэлгүүрт жорлонгийн цаас, лаазалсан хүнсүүд дуусаж эхлэхэд. Би ч бас сандраад, баахан памперс, витаминууд нөөцөлсөн. Солиорчихгүйн тулд хүүхдүүдтэйгээ дасгал хийж, тоглож байлаа. Эрт унтаж, эрт босох надад таалагдсан. Өөрөө аав болохоороо энэ дэг, горимыг яг баримтлахгүй бол болдоггүй юм байна гэдгийг ойлгосон. Би бас талх барьсан. Талхны хөрөнгөөр. Өдөр бүр хөрөнгөө хооллодог. Бараг жил хагас боллоо. Одоо хүртэл хөрөнгө байгаа. Хоёр хуваагаад тавьчихсан. Энэ бүгд дуусахаар кафе нээж ажиллуулъя гэж мөрөөдөж хүртэл үзлээ. Өөрийн барьсан талх, кофегоор дайлаад, жиу-жицу хичээл заагаад, архичдын цуглаан хийгээд. Үнэнийг хэлэхэд бусдын адил амьдралдаа бодолт, дүгнэлт хийсэн хугацаа байлаа.

-Ямар дүгнэлтэд хүрэв?

-Солиотой юм шиг их ажиллах шаардлагагүй гэж бодсон. Миний гол амьдралын зорилго бол хүүхдүүд, тэднийхээ хажууд байх. Эрүүл байж, зөв хооллох. Орох оронтой, хоолтой, хөргөгч дүүрэн байхад өөр юу хэрэгтэй юм. Амьдрал бол бэлтгэл биш. Яг энд, одоо л амьдарна. Тиймээс би ойрын хугацаанд хийх ажлаа бодоод, илүү юманд санаа зовохоо больсон. Одоо миний хамгийн чухал он жилүүд үргэлжилж байна. Хүүхдүүд том болж байна, хажууд нь байх ёстой. Нөгөө талаас бие, толгой эрүүл байгаа дээрээ ажилтай байх. Тиймээс энэ бүгдийг хослуулахыг хичээж явна. Хүүхдүүд том болоод гэрээсээ явах үед надад ядаж ажил минь үлдэх байгаа. Одоогийнх шигээ цалинтай байхгүй л байх. Та бас намайг инээдмийн дүрд тоглож байгааг харах ч юм билүү. Эсвэл бүр кино урлагаас гарчих ч юм уу.

-Битгий айлгаад байгаарай?

-Би одоо ч кино урлагаас гарахаасаа айхгүй байна. Би залуу байхдаа зүгээр сууж чаддаггүй, ямар нэгэн юм заавал хийх гэдэг байлаа. Түүнээс хойш багагүй амжилтад хүрлээ. Одоо тайван нам гүм баймаар байна. Чамд өөрт, гэр бүлд минь юу хэрэгтэйг мэддэг болж. Хүн ямар ч ажил хийдэг байлаа гэсэн зөвхөн өөрийн гэсэн сонирхолтой байх ёстой. Миний хувьд жиу-жицу, хөрөнгөний талх. Энэ хангалттай.  

Эх сурвалж: www.7dn.ru

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

7 цаг 20 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

7 цаг 43 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

7 цаг 47 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

13 цаг 58 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

14 цаг 0 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

17 цаг 50 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

17 цаг 55 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

18 цаг 0 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

18 цаг 5 мин