Хөгжмийн онол судлаач З.Оюундарийн онцлох 10 эшлэл

2021-10-06
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Р.ОЮУН

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг. Энэ удаа Монгол Улсын Консерваторийн Хөгжмийн онол судлаач, төгөлдөр хуурч З.Оюундарийн эшлэлээс хүргэж байна.

-Хөгжмийн бүтээл бүр ямар нэг утга санааг агуулдаг. Тэр хөгжмийн зохиолчийн хэлэх гэсэн санааг хөгжимчид үзэгч, сонсогчдод дамжуулан амилуулдаг. Тиймээс хөгжимчдөд хөгжимдөх ур чадвараас гадна хөгжмийн онолын талын мэдлэг өндөр байж гэмээнэ зохиолыг илүү сайн амилуулан тоглож үзэгчдэд хүргэдэг.

-Дуурь болон бүжгэн жүжгийн бүтээл дээр жишээ авч ярихад гоцлол дуучид, балетчин тайзан дээр ил гардаг учраас симфони найрал хөгжмийн хөгжимчдөөс илүү сайн танигдана. Гэхдээ тэрхүү нэгдмэл урлагийн бүтээл нь хөгжимчидгүйгээр амилах боломжгүй. Спорт гэлтгүй урлагт ч гэсэн байнгын бэлтгэл шаарддаг. Хөгжимчид болон бусад уран бүтээлчид формоо алдахгүйн тулд өдөр бүр, байнгын бэлтгэл сургуулилтыг хийж байдаг. Хөгжмөө тоглолгүй 2-3 хоног болоход л гар мод болчихдог.

-Нэг зохиолыг хөгжимдөж гараасаа гаргахад их цаг хугацаа, хөдөлмөр шаардагддаг. Бие даасан тоглолтоо хийж буй уран бүтээлчид бол хэдэн жилийн нөр их хүч хөдөлмөрийн үндсэн дээр тоглолтоо хийдэг. Тоглолт үргэлжлэх хугацаанаасаа хэд дахин илүү их цаг хугацааг бэлтгэл, сургуулилтдаа зориулсан байдаг. Олимпод оролцож байгаа тамирчид бүтэн дөрвөн жилийн турш бүх цаг хугацаа, хүч хөдөлмөрөө бэлтгэлдээ зориулан хийдэг ч яг тэмцээн үргэлжлэх хэдэн хоромд бүх зүйл шийдэгддэг. Уран бүтээлчид ч гэсэн тайзан дээр тоглох тухайн цаг үед алдах эрхгүй бөгөөд үзэгчдэд хамгийн сайнаараа бүтээлийг харуулах шаардлагатай байдаг.

-Олон улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд оролцон улс эх орныхоо нэрийг өндөрт өргөж буй чадвартай уран бүтээлч олон байгаа. Гэхдээ амжилт гаргаж байгаа уран бүтээлчдээ үнэлэх үнэлэмж нь маш  доогуур байна. Тухайлбал, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд манай дуучин Э.Анхбаяр, төгөлдөр хуурч концертмейстр Б.Бат-Эрдэнэ нар амжилттай оролцсон. Энэ уралдаанд төгөлдөр хуурч маань “Шилдэг концертмейстр” шагналыг авсан. Энэ маш нэр хүндтэй, олон орны уран бүтээлчид өрсөлддөг урлагийн олимп гэж нэрлэгддэг олон улсын том уралдаан юм.

-Монголоос анх удаа шилдэг концертмейстрийн шагналыг авч түүхэнд тэмдэглэгдэн үлдэх баярт үйл явдал болж бид их баярласан. Гэвч хүний хөдөлмөрийг үнэлдэггүй учраас олон сайхан уран бүтээлчид гадагшаа явж байна. Гадаадын театрт, филармонид ажиллаж байна. Монголдоо ажиллаж, амьдрах хүсэл байвч амьдрах нөхцөл, боломж нь тун хэцүү байна.

-Хөгжимчид, уран бүтээлчдээ тогтвортой ажиллуулахын тулд эхлээд цалингаа нэмж, амьдрах боломж нөхцөлөөр нь хангамаар байна. Ер нь харж байхад гадагшаа явж амьдаръя гэсэн хүсэлдээ биш Монголдоо сайхан амьдрах нөхцөл нь байхгүй учраас яваад байгаа юм. Түүнээс эх орноо голж шилээд яваад байгаа зүйл биш ээ. Мэдээж хүн ганц олдож байгаа амьдралдаа сайхан амьдрахыг хүснэ шүү дээ. Гадаадаас төгсөж ирж байгаа залуу уран бүтээлчид Монголдоо ирээд соёл, урлагаа хөгжүүлнэ гэсэн чин хүсэл тэмүүлэлтэй, зорилготой ирдэг.

-Хөгжимчид соёл, урлагийн байгууллагуудад хөгжимчнөөр ажиллахын зэрэгцээ багшилдаг. Багшийн цалин ч гэсэн бага байдаг. Манайд буруу тогтолцоо яваад байна. Багш, эмч, соёл, урлагийн салбарт ажиллаж буй уран бүтээлчид гэсэн гол ачааг нуруундаа үүрч явдаг салбарын цалин маш доогуур байна. Цаг наргүй ачааллыг даан ажиллаж ажиллачихаад хэдхэн төгрөгийн цалин авахаар урам хугармаар шүү дээ. Дан ганц цалингаараа амьдарна гэвэл амьдралд хүрэлцдэггүй

-Цалин бага учраас эзэмшсэн мэргэжлээрээ биш цалин орлого ахиутай ажил хийгээд мэргэжлээ хаяж байгаа хүн олон тааралддаг. Мэдээж өөрсдөө хүсэж байгаа биш шүү дээ. Амьдралаа гайгүй авч явахын тулд мэдээж цалин орлогын хувьд илүү боломжтой газар руу л хүн явж байгаа. Энэ хүмүүсийг буруутгах арга байхгүй.

-Хэдийгээр Соёлын яамтай болсон ч одоогоор бидэнд мэдэгдсэн зүйл алга. Нүдэнд харагдахаар зүйл хийгээгүй байна. Тиймээс энэ салбараа хөгжүүлэхийн тулд яг дотор нь, цөмд нь орж зовлон жаргалыг нь жаахан ч мэдэрч, ямар асуудал байна, түүнд тохирох гаргалгаа юу байна гэдэг дээр анхаараасай гэж бодож байна.

-Салбараа мэддэг, зовлон жаргалыг нь ойлгож мэдэрдэг, чадвартай, туршлагатай, үнэхээр юм хийж бүтээе гэсэн бодолтой сайд, дарга, удирдлагатай байгаад зөв бодлогоор, зөв системээр явбал урлагийн салбар хөгжинө.

Эх сурвалж www.polit.mn

Ерөнхий сайд Г.Занданшатар есөн сарын дараа чөлөөлөгдөх өргөдлөө өгөв

Ерөнхий сайд Г.Занданшатар есөн сарын дараа чөлөөлөгдөх өргөдлөө өгөв

21 цаг 22 мин
Удирдах зөвлөл: Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл байна

Удирдах зөвлөл: Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл байна

23 цаг 41 мин
ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон АН-ын дэд даргаар ажиллана

ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон Сүхбаатарын дүүргийн АН-ын дэд даргаар ажиллана

Өчигдөр 14 цаг 21 мин
“Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөнийхөн Ерөнхий сайд Г.Занданшатарт хандлаа

“Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөнийхөн Ерөнхий сайд Г.Занданшатарт хандлаа

Өчигдөр 14 цаг 07 мин
О.Цогтгэрэл: Засгийн газарт хамтрах болон албан тушаалын тохиролцоо хийх бодолгүй байна

О.Цогтгэрэл: Засгийн газарт хамтрах болон албан тушаалын тохиролцоо хийх бодолгүй байна

Өчигдөр 12 цаг 49 мин
О.Магнай нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгожээ

О.Магнай нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгожээ

Өчигдөр 12 цаг 33 мин
"АИ-92"-оос бусад шатахууны үнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргажээ

"АИ-92"-оос бусад шатахууны үнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргалаа

Өчигдөр 12 цаг 16 мин
Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 10 мин
“Улаанбаатар барилга-2026” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатар барилга-2026” үзэсгэлэн “Мишээл экспо”-д нээлтээ хийлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
АН-ын акц үргэлжилж, МАН улс төрийн шийдвэр гаргав

Хаврын чуулган эхэлсэн өдрөөс хойш парламентын үйл ажиллагаа гацаанд оров. Учир нь АН-ын бүлгээс

Өчигдөр 06 цаг 00 мин