Шивээговь сумыг “Шинэ шивээ” ХХК-д лицензээр өгчээ

2021-09-13
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Албан тушаалтнуудын хууль бус, илтэд ашиг сонирхлын зөрчилтэй тушаал шийдвэр олныг мэдэх юм. Гэвч ийм байж боломгүй шийдвэр үзэж харж явсангүй. Юу гэвэл АМГ-ын дарга Д.Үүрийнтуяа, тус газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар нар 2015 онд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутгийг бүхэлд нь “Шинэ шивээ” ХХК-д лицензээр өгчихсөн байх юм.

 

Н.Чинбаатар арванхоёрдугаар сарын 31-нд Шивээговь сумын газрыг хоёр лицензээр олгожээ

 

Н.Чинбаатар нь 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр 1189 дугаартай шийдвэрээр Шивээговь сумын нутаг дахь Хүрэн дух нэртэй 21893.14 гектар талбайг, 1191 дугаартай шийдвэрээр Шивээговь сумын нутаг дахь Шивээ 2 нэртэй 612.70 гектар талбайг “Шинэ шивээ” ХХК-д олгожээ. Зөвхөн энэ сумын газар нутаг ч бус, Шивээ-Овоогийн уурхай, төмөр замын газруудыг ийм байдлаар өгчээ. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын хууль зөрчиж гаргасан Засгийн газрын 2015 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, дээрх нэр бүхий албан тушаалтнуудын хууль зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан үйлдлийн үр дагавраар Шивээговь сумын нутаг ингээд ашигт малтмалын лицензтэй талбайд орчихсон байгаа юм.

 

62 өвөлжөө, хаваржаа, 2217 иргэний өмчлөх эрхтэй газар,  131 иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшлийн газар энэ лицензтэй талбайд орчихжээ

 

Тус сумын 2217 иргэний гэр бүлийн зориулалтаар өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, 62 иргэний нэр дээрх өвөлжөө, хаваржааны зориулалттай газар, 131 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмших эрхийн гэрчилгээтэй газрууд, бусад төрийн байгууллагын эзэмшил газрууд энэ лицензтэй талбайд орчихсон байна. Үүнээс болоод Шивээговь сум газар нутаггүй болсон. Сумын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын газрын асуудлыг шийдвэрлэх боломжгүй болчихоод байгаа юм байна. Энэ байдлаас болоод Үндсэн хууль, Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль зөрчигдсөн. Маш ноцтой нь тус сумын иргэдийн Үндсэн хуулиар олгосон үндсэн эрх нь алдагдчихаад байна.

 

Амалхааны Эрдэнэбатыг санаж байна уу

 

“Шинэ шивээ” компани, түүний эзэн Амалхааны Эрдэнэбатыг хүмүүс мэднэ. Алдар цуугаа дуурсгаж явсан нөхөр бий. Арваад жилийн өмнө “Шинэ шивээ” ХХК, энэ А.Эрдэнэбат нарын асуудал хэвлэлээр байнга бичигддэг байв. Стратегийн ордоос дээрэмдчихсэн, тодруулбал, Шивээ-Овоогийн орд газарт лиценз эзэмшчихсэн гэгддэг байсан юм. Бүр эхнээс нь ярьвал, 1997 онд Шивээ-Овоогийн уурхай албан ёсоор лицензээ авсан ч уурхайн санхүүгийн байдал хүнд, борлуулалтын хэмжээ бага байсан зэргээс шалтгаалан лицензийн төлбөрийг бууруулах зорилгоор бүх талбайнхаа лицензийг ашиг-лахаар авч чадаагүй аж. Өөрөөр хэлбэл, дээрх байдлаас үүдэн 29500 га газрын дөнгөж 91 га-г ашиглаж байв. 2005 оны нэгдүгээр сарын 14-нд талбайгаа өргөтгөн, дахин 150 га газарт зөвшөөрөл авахаар Ашигт малтмалын газарт хандтал, “Танайд өгөх талбай байхгүй. Талбайг чинь тойруулаад өөр хүмүүс газрыг нь авчихсан” гэсэн хариултыг өгчээ. Судлаад үзтэл 2004 оны есдүгээр сарын 3-наас арваннэгдүгээр сарын 25-ны хооронд Шивээ-Овоогийн уурхайг тойрсон газрыг хоёр хүний нэр дээр гаргачихсан бай-жээ. Уг газрыг авсан хүмүүс мөн оныхоо арванхоёрдугаар сарын 10-23-ны хооронд бүх лицензээ “Шинэ шивээ” нэртэй компанид шилжүүлчихсэн байна. Тухайн үед “Шинэ шивээ” компанийн захирал нь н.Хүрэлцоож гэдэг хүн байсан байна. Ийм явдал болсныг мэдсэн “Шивээ-Овоо” компанийн тэр үеийн удирдлагууд хандаж болох бүх газарт асуудал тавьж хөөцөлджээ. УИХ, Засгийн газар, Үйлдвэр худалдааны яам, Төрийн өмчийн хороо, Улсын мэргэжлийн хяналтын газарт 31 удаа хүсэлт, шаардлага тавьсан ч үр дүн гараагүй байна. Мөн Захиргааны шүүхэд удаа дараа хандсан ч тус шүүх “Шинэ шивээ” ХХК-ийн лиценз хуулийн дагуу байна гэсэн шийдвэрийг гаргасаар байсан юм. Ингэж Захиргааны шүүхийн гурван шат Шивээ-Овоог мухардуулж авсан.

 

Сумын дарга В.Бат-Эрдэнэ, Байгаль орчны байцаагч Н.Намуунцэцэг нар “Шинэ шивээ”-д газраа өгөхийг дэмжжээ

 

Ингэж олон жилийн турш Шивээ-Овоогийн орд газраас эзэмшиж ирсэн “Шинэ шивээ” ХХК нь 2015 оны шинэ жилийн өдөр АМГ-ын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатарын гаргасан шийдвэрүүдээр сумын газар нутгийг бүхэлд нь эзэмшдэг болох нь тэр.

Н.Чинбаатар энэ шийдвэрүүдийг гаргахдаа Шивээговь сумын Засаг дарга В.Бат-Эрдэнэ, Сүмбэр сумын Засаг дарга З.Баярсайхан нарын 2015 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн албан тоотуудаар “... “Шинэ шивээ” ХХК нь байгаль орчинд сөрөг нөлөөлөл, хор уршиг учруулаагүй, холбогдох хууль тогтоомжийг мөрдөн ажиллаж, сум орон нутагтай хамтран ажилладаг” гэсэн тодорхойлолтуудыг үндэслэсэн байна. Мөн Шивээговь сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Намуунцэцэг нь “... “Шинэ шивээ” ХХК нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрт орших өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын 13250Х тоот лицензтэй талбайд геологийн судалгаа, эрэн хайгуулын ажлыг хийх явцад байгаль орчинд сөрөг нөлөөлөл, хор уршиг учруулалгүй, холбогдох хууль тогтоомж, журмыг мөрдөж ажилласан нь үнэн болно” гэсэн тодорхойлолт хийж өгчээ.

Үргэлжлэл бий...

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.13 ДАВАА № 179 (6656)

 

Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

Өчигдөр 16 цаг 16 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

Өчигдөр 13 цаг 26 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

Өчигдөр 06 цаг 00 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

Уржигдар 06 цаг 00 мин
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

Уржигдар 06 цаг 00 мин
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

2026-04-22
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

2026-04-22
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

2026-04-22