Ш.Чимэдцэеэгийн уртын дууны талаар  хэлсэн онцлох эшлэлүүд

2021-08-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.ОЛДОХ

“Зууны мэдээ” сонин “Өв соёл: Монгол ардын дуу” буландаа  Ардын жүжигчин Шарын Чимэдцэеэг урьж ярилцсан юм. Түүний хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

 

-Миний өмнөх багш нарын үе  шавь сургалт, гэр сургалтаар   явж ирсэн.


-Бидний үед   СУИС гэж байсангүй, уртын дуу хөшигний ард хөгжим, тайз засахад л хэрэг болдог. Нэг ёсондоо тоглолтын үеэр хөшиг хаах, нээхэд зориулсан  хавсарга маягийн үзүүлбэр  байлаа.


- Соёлын яамн 1974 онд  дуучин болох боломжтой хүмүүсийг Улаанбаатарт  авчирч курст хамруулсан. Би  тэр курсыг төгссөн  дуучин.


 -Анхны тэр курст нэг үеийн 16, 17-тууд энд тэндээс цугласан. С.Сүглэгмаа, Б.Лхамжав, С.Нэргүй, Ж.Нансалмаа, Г.Тэрбиш,   миний бие  гээд хэдэн жаахан хүүхэд цуглаж дууны урлагт шамдан суралцсан нь залуудаа бүгд дууны урлагийн ачааг үүрэлцсэн бол нас яваад  багш болцгоосон.


-1986 онд уртын дуучдын  курс маягийн сургалт явуулсан дуучин болох хүмүүсийг биш  нь дуулж байгаа нь  хамруулсан. Энэ курс ганцхан сар хичээллэсэн. Түүнээс хойш төрөөс гүн гүнзгий бодлого хэрэгжүүлсэнгүй.


 -СУИС   бол Хөгжим бүжгийн коллежоос тасарсан газар шүү дээ. Шинээр бий болж оперын дуучдыг бэлдэж эхэлсэн. Сүүлд уртын дуучдыг давхар бэлтгэх болсон.


-Дээхнэ үед 21 аймагт  тус бүр нэг  уртын дуучин байлаа. Уртын дууны хөгжлийг усалдаг, хөгжүүлдэг хүн нь тухайн дуучин  өөрөө байсан. Түүнээс хойш  хэсэгтээ  байхгүй болсон.


- СУИС бэлддэг болсноор  аймаг болгон уртын дуучинтай болсон ч олдохоороо өлдөх гэгчээр  нь  чанарын хувьд  эргэж харууштай, тооны тухайд   олон болсон нь  дэвшилтэй.


-Монголын төр бодлогоор анхаармаар байна. Бодлого байхгүйгээс  төгсөгчид дэмий л сургууль төгсөж, гараад гудамжинд  лааз өшиглөж байна.


-Уртын дуу гэдэг зам дээр байж байдаг, хэзээ ч хамаад авчихаж болох “үхрийн баас” биш. Энэ бол монгол түмний хадгалж, өвлөж, уламжилж байх ёстой өв соёл.


-Дуртай болгон  нь уртын дууг дуулчихгүй. Дээрээс өгсөн өгөгдөлтэй эд.


-Бид алт шиг хүмүүсээр заалгаж уртын дууг сурсан юм шүү дээ. Тийм багш нараар заалгасан юм чинь дуулахгүй гээд яах билээ.


-Уртын дуучин хүн дуунд хайртай, дуртай байдаг.


-Би уртын дууны нотыг 1974 оноос зохиосон. Тэр бол дөнгөж эхлэл. Түүнийгээ сайжруулсаар нот маягийн юм болсон.


 -МҮОНРТ-ийн Соёл урлагийн газрын Лхамсүрэн гэж хүн Сүхбаатар аймагт очиж миний туршлагыг судалж гаргаж байлаа. Тэр үед нот гэж хэлээгүй ч бичиж тэмдэглэснийг  минь Ж.Бадраа багш үзээд Монгол Улс уртын дууны ноттой болох дөхжээ, үүнийгээ чанаржуул гэсэн.


-Орчин цагийн хөгжмийн урлагт долоохон нот бий, давхар ноттойгоо нийлээд 14 болдог. Миний нот 24 байгаа юм.


-Уртын дуугаар байнгын судалгаа хийж байгаа хүн цөөн. Ж.Энэбиш багш судалгаа явуулж байна. Миний бие жаахан ч гэсэн оролдож байгаа. М.Дорждагва гэж  хүү сүүлийн үеийн  судалгааг  голлон явуулж байх шив дээ. Дөрвөлжингийн Оюунцэцэг гэж монгол ардын дуугаар анх  гадаадад доктор хамгаалсан хүн бий.


-“Бурхан мэндэлсэн газраа хүндгүй” гэж үг байдаг. Монголчуудаас  надад шавь орж уртын дуу суръя гэсэн хүн алга.  Харин Япон, Хятад, Солонгос АНУ, Өвөрмонголоос хүмүүс  холбогдож  уртын дууг  сурч байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.6 БААСАН № 153 (6630)

 

Ярилцлагын дэлгэрэнгүйг  https://www.polit.mn/a/91074

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 18 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 37 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 37 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 54 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин