Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ромын хааны ордон “Куириналэ”-д хүлээн авчээ

2025-12-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла, тэргүүн хатагтай Лаура Маттарэлла нар албан ёсоор угтаж авлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг Ерөнхийлөгчийн “Куириналэ” ордонд хүрэлцэн ирэхэд Үлээвэр хөгжим, Төрийн хүндэт харуул, морьт цэргүүд жагсаж,  Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла, тэргүүн хатагтай Лаура Маттарэлла нар угтан мэндчилсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Энэ үеэр Ерөнхийлөгчийн ордны дээр Монгол Улсын Төрийн далбааг мандууллаа.

Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла эрх зүйч мэргэжилтэй. Палермо хотын их сургуульд багш, Парламентын хэд хэдэн комиссын гишүүн, дарга, Парламентын Төлөөлөгчдийн тэргүүн, Боловсролын сайд, Шадар сайд, Батлан хамгаалахын сайд, Парламентын Хуулийн захиргааны зөвлөлийн Дэд ерөнхийлөгч, Үндсэн хуулийн шүүхийн гишүүн зэрэг алба хашиж байсан. 2015-2022 онд Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2022 онд дахин долоон жилээр сонгогдсон. Улсынхаа 12 дахь төрийн тэргүүн, дахин сонгогдсон хоёр дахь Ерөнхийлөгч юм байна.  Ерөнхийлөгчийн “Куириналэ” ордныг манай эриний өмнөх IV зуунд эрүүл мэндийг хамгаалагч Куирин хэмээх бурханд зориулан босгосон сүмийн нэрээр нэрлэсэн байна. Ордны суурийг XV зууны үед тавьсан бөгөөд Пап XIII Грегори 1583-1585 оны хооронд, Пап V Сиктэ 1587 онд өргөтгөн засварлаж байжээ.

Италийн Хаант Улс 1870 онд Ромыг нэгтгэх үед энэ ордон хааны өргөө болсон түүхтэй. 

Эх сурвалж:www.polit.mn 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2 цаг 55 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

2 цаг 58 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

7 цаг 39 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

7 цаг 42 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

12 цаг 4 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15