Соёлын салбарт 15 жилийн дараа батлагдсан “Үндсэн хууль”

2021-07-20
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Парламент хаврын чуулганы төгсгөлд соёл урлагийн хөгжлийг дэмжсэн хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа.  Монголын уран бүтээлчид анх удаагаа Киноны тухай хуультай болов. Мөн соёлын салбарын зүг чигийг заах, соёлын дархлааг бэхжүүлэх,  түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой энэ салбарын “Үндсэн хууль” гэж нэрлэж болохоор Соёлын тухай хуулийг соёрхон баталсан юм.  Хууль батлагдах үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Засгийн газрын бүтцэд олон жилийн дараа Соёлын яам  байгуулагдсан нь Монгол соёлын дархлааг бүрдүүлж, Монгол соёлоор дамжуулан эх орноо дэлхийд сурталчлах үүд хаалгыг нээж байна” гэлээ. 2005 оноос хойш олон парламент дамжин яригдсан Соёлын тухай хуульд ямар ямар заалт орсныг онцлон хүргэж байна.

Онцлох өөрчлөлт

Төв Азийн цээжин дэх монголчууд бид үүх түүхээрээ бахархан ярих дуртай.  Гэхдээ бид яг юугаараа бусад улс үндэстнүүдээс ялгаатай, давуу талтай вэ.  Үүнийг бид одоог хүртэл яг судалгаа, шинжилгээний хүрээнд тодорхойлж чадаагүй маргалдсаар ирсэн нь үнэн билээ.  Тэгвэл Соёлын хуулийн хүрээнд  энэ төрлийн судалгаа шинжилгээний ажил хийхэд төрөөс дэмжлэг үзүүлэх юм байна.

Соёлын тухай хуульд бас нэгэн чухал заалт орсон нь соёл урлагийн салбарынхны цалин, хөлсний асуудал юм.  Хуульд соёлын ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор мэргэшлийн зэрэгтэй болгож, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох, мөн төвөөс алслагдсан байдлыг харгалзан орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох зохицуулалтыг тусгажээ.  Эмч, багш, цагдаа, цэргийн байгууллагын ажилчид нь ийм төрлийн мөнгөн тэтгэмж авдаг байсан бол одоо соёлын урлагийн салбарынхны цалин хөлсний урамшууллыг ч хуульчилж өгөөд байна.  

 

Соёлын тухай хуулийн онцлох найман заалт

 

1.  Хүний соёлын эрхийг хангах, соёлын мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх, зорилгоор хуульд “Соёлын боловсрол” гэсэн зүйлийг нэмж тусгасан.  Энэ нь бүх насны иргэд соёлын боловсрол эзэмших, тасралтгүй хөгжих, амьдралын чанараа дээшлүүлэх, насан туршдаа суралцах нөхцөл боломжийг бий болгоно гэжээ.


2.  Соёлын салбарын хөгжлийн стратеги, төлөвлөлт, бодлогын суурь судалгаа хийх, судалгааны мэдээллээр хангах байгууллагыг Соёлын яамны харьяанд ажиллуулахаар хуульд тусгасан.


3.  Соёлын салбарын түншлэл, хамтын ажиллагаа гэсэн бүлгийг шинээр нэмж, Соёлын салбар дахь түншлэл нь соёлын үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүх хэлбэрийг хангасан байх ба оюуны бүтээлч үйл ажиллагаа, санхүүгийн, шинжлэх ухаан, технологийн болон хүний нөөцийг багтаасан, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэний үр ашигтай, хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдэхээр тусгажээ.


4. Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийг соёлын үйл ажиллагаанд оролцуулах, монголын соёлыг танин мэдэх боломж, нөхцөлийг бүрдүүлэхээр холбогдох заалтыг хуульд заажээ.


5. Нийгмийн харилцаанд эерэг нөлөө үзүүлэх соёлын илэрхийллийг таниулах соёлын аялал жуулчлалын бүрэлдэхүүн хэсэг болох соёлын орчин, орон зайг хөгжүүлэх зохицуулалтыг тусгажээ.


6. Соёлын үйл ажиллагааг дэмжих, соёлын өвийг хамгаалах хөрөнгө оруулалтад албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, нийтийн ашиг тусын тулд соёлын салбарт ашиглагдах дотоодод үйлдвэрлэдэггүй тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийг улсын хилээр оруулахад гаалийн татварын хөнгөлөлтийг үзүүлэх заалт оруулсан байна.


7. Соёлын ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор мэргэшлийн зэрэгтэй болгож, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох, мөн төвөөс алслагдсан байдлыг харгалзан орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох зохицуулалтыг тусгасан.


8. Соёл, урлагийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, соёлын бүтээгдэхүүн үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулж соёлын байгууллагын бие даасан байдлыг хангах зорилгоор Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг тогтоож, дэмжлэг үзүүлэх талаар заалтыг оруулжээ.

 

ЭКСПЕРТИЙН ҮГ

 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:  Үндэсний өв соёлоо эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой боллоо

 

-Соёлын тухай хуульд сүүлийн 15 жил өөрчлөлт ороогүй байсан. Өргөн баригдаж их удаан хэлэлцсэний эцэст батлагдлаа. Энэ хуулийн үндсэн агуулга нь Монголын соёлын өвийг хадгалах, шинэ тутам орж ирж байгаа соёлын урсгалаас үндэсний өв соёлоо хамгаалах, өв соёлоо эдийн засгийн эргэлтэд оруулах томоохон зохицуулалт хийсэн бодлогын хууль болсон. Соёлын салбартай холбоотой бүхий л харилцааг төрийн зүгээс хэрхэн зохицуулах асуудлыг тусгасан. Хоёрдугаарт, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр энэ хуулийн хүрээнд Монголд хөрөнгө оруулалт татах, урлагийн чиглэлээр бизнес бий болгох боломжуудыг шийдэж өглөө.  Энэ хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад анхаарах болно.  Ер нь Соёлын яамтай болсны эхний үр дүн бол энэ хууль гэж харж байна.

 

Соёлын дэд сайд М.Батбаяр:  Түүхэн дурсгалт газруудын ойр орчмын барилгын өндрийн хязгаарыг тогтоосон

 

-Түүх, хэл соёл, өв уламжлал,зан заншлаа хадгалж хамгаалж авч үлдэх, хөгжүүлэх нь улс үндэстэн оршин тогтнох амин чухал дархлаа юм. Тэгэхээр Соёлын үйл ажиллагаа нь  дан ганц Соёлын яамны хийх, хариуцах ажил биш юм.  Энэ бол бүх нийтийн оролцоо, үйл хэрэг билээ.  Тийм ч учраас хууль эрх зүйн хүрээнд соёлын үйл ажиллагааны оролцогч талуудыг  тодорхой болгох хэрэгтэй байв.  Төр оролцох хэсэг нь аль нь нь вэ.  Хөхүүлэн дэмжиж хөгжүүлэх нь аль хэсэг юм. Олон нийт, аж ахуй нэгж соёлын үйл ажиллагаанд хэрхэн оролцох вэ гэдгийг хуульд маш тодорхой болгож өглөө.  Мөн Түүхэн дурсгалт барилга байгууламжийн эх төрхийг бүрэн бүтэн байдлыг хамгаалж үлдэх үүднээс орчны барилгын өндрийн хязгаарыг тогтоосон.  Энэ бол сүүлийн 30 орчим жил орхигдсон зохицуулалт байлаа.

 

Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн: Соёлын боловсролыг насан туршид нь олгоно

 

-Соёлын тухай хууль маань 1996 онд батлагдсан.  Түүнээс хойш хуульд олон удаагийн нэмэлт өөрчлөлт орж байсан.  Одоогийн батлагдсан хуулийн гол үзэл санаа нь дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлж, оролцогч талуудыг соёлын үйл ажиллагаанд чөлөөтэй оролцуулах, тэдний соёлын үнэт зүйл бүтээх, туурвих, түгээн дэлгэрүүлэх  үйл ажиллагаанд дэмжлэг болохуйц зохицуулалтуудтай болж чадлаа.  Соёлын үйл ажиллагаа гэсэн томьёолол  дотор соёлын боловсрол, мэдлэг, соёл судлалын асуудлууд багтсан.  Энэ бол олон нийтэд шууд хамааралтай.  Ялангуяа соёлын боловсролыг бага наснаас нь эхлээд ахлах, дээд боловсрол эзэмших явцад, цаашлаад ажлын байр дээр гарсан цагт нь олгож байхаар хуульд тусгасан байгаа.  Энэ нь эргээд тухайн хүний ёс суртахуун, нийгмийн хандлагад эерэгээр нөлөөлөх юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.20 МЯГМАР № 140 (6617)

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 52 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

9 цаг 10 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

9 цаг 10 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

23 цаг 27 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин