Хүүхдийн харц… зөгнөл… түүх… зөгнөл…асуулт…

2014-06-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Еврей охины асуулт… Хорих лагериас хальсан сүнс минь одоо хэр нь таныг шүүх цагийг хүлээж байгааг мэдэх үү, Гитлер ах аа? Буун дуутай жилүүдэд нуугдаж бичсэн тэмдэглэлээр минь алдаршуулсан ертөнцийнхөн минь сонсохгүй байна уу. Миний өдрийн тэмдэглэлийг биш Бурханы мянганы тэмдэглэлийг алдаршуулаач гуйя. Тэмдэглэл ч бичих боломжгүй цагийг миний мэдэхгүй шинэ гитлер ах эхлүүлж мэдэх нь. Хором бүрийг хайрлаарай…

 

Тангад ном уншин түмэн бээрээр аялж, мянган зүйлийн буян санаж, хэдэнтээ нирваан дүрийг олж явах хооронд тань буддын өлгий нутаг Төвд орны тань хүүхэд бид уух усгүй зүдэрч, хятадын цагдаагаас зугтахын учрыг элж өгөөч Далай лам ах аа. Таны хэд дэх дүр дээр бид амны цангаагаа бүрэн тайлах шидийг олох бол??

 

Палестины хүүхдүүд бид өдөр бүр 3D үзнэ. Чимээ ихтэй киног нь террористуудын хядлага, нам гүмхэн 3D  үзвэр нь муслимчуудын оршуулга. Энэ хоёр киног хэдий болтол бид мөнгө төлөхгүй үзэх бол. Зүгээр л мөнгөө төлөөд хүүхэлдэй үзмээр байна …

 

 Делигийн цастай гудамжинд хөнжилд боогоод хаясанд баярлалаа ээж ээ. Би таныгаа хаанаас хайж олох вэ. Нүв нүцгэн хаячихаагүй таныхаа хайрыг даарна гэдгийг огт мэдэхгүй гал нь үргэлж дүрэлзэж байдаг тэр газарт очихоор чинь хариулах уу?

 

Ури абба поппа… Ури омма поппа… Манай аав намайг үнсдэг… Манай ээж намайг үнсдэг…гээд жаргал дүүрэн үгтэй энэ дуугаа түгшүүр дүүрэн харцаар хүчлэн инээж дуулсан гэж цахим ертөнцийг шуугиулаад байгаа охин “хаанаас намайг буудчих бол” гэсэн айдсаар дүүрэн дуугаа дуусгасан гэнэ билээ…

 

Юуны төлөө тангараг өргөн ёсолж байгаагаа тэртээ өдрүүдэд мэдээгүй ч, энэ тангарагтаа өөрөө ч мэдэхгүй үнэнч яваа, одоо хэр нь дэндүү болчимгүй, балчир жаалын тоглоомын талбай бөмбөрцөг тэр чигээрээг мэдэх үү.

Алгаа тосч гуйлга гуйдаггүй, цээжээ дэлдэж дэлхийгээр нэг бадар барьдаг энэ аянчны богц дүүрэхийн цагт үрлэн сумны хонгиогүй, тэнгэрийн заадсан мөртэй хатуу тоглоомоор наадна гэнэ.

 “ Бадарчин явсан газар балагтай…”-г мэдэх үү ?

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

УИХ-ын намрын чуулганы аравдугаар сарын 2-ны нэгдсэн хуралдаанаар төсөв, төсвийн тогтвортой байдал

9 цаг 48 мин
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Эх орны хилээр нүүрс гарахаа больжээ. Ингэвэл идэх уух зэрэг ойр зуурын хэрэглээ залгуулдаг мөнгө тасарна.

9 цаг 48 мин
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Миний бие өглөө 8:00 цагийн үед ерөнхий маркшейдер Б.Дагвабазарын хамт уурхайн гүн рүү ороход Их амны доод дохиочны

9 цаг 48 мин
Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

Монголын байгаль, уламжлалт өв, ур чадвар, орчин үеийн инновац нэгдэн Монгол ноолуурын үнэ цэнийг дэлхийд бүтээж байна.

2026-10-02
ХМЗ: Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны 2026 оны гуравдугаар улирлын хурлын мэдээлэл

Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны гуравдугаар улирлын хурал есдүгээр сарын 18-ны өдөр болж, хоёр гомдол гаргагчаас ирүүлсэн, дөрвөн редакцад холбогдох хоёр гомдлыг хэлэлцэв.

2026-10-02
Аймгууд өвөлд бэлэн үү

Энэ удаагийн “Хэн юу хэлэв” буландаа  аймгууд өвөлд хэрхэн бэлдэж, бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байгаа талаар тодрууллаа.

2026-10-02
ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд амиа алдсанаас хойш 28 жил өнгөрч байна.

2026-10-02
АНУ-ын армид дроны тусгай командлал байгуулж, генерал, адмиралын тоог 20 хувиар цөөлнө

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсэт "Хүчний байдал" ил

2026-10-01
Дэлхийн агаарын зорчигчийн эрэлт наймдугаар сард 0.8 хувиар буурчээ

Олон улсын агаарын тээвэрийн холбоо (IATA) 2026 оны наймдугаар сард дэлхийн агаарын зорчигчийн эрэлт өмнөх оноо

2026-10-01
Монголд Францын хөгжлийн агентлаг байгуулахыг дэмжлээ

Монголд Францын хөгжлийн агентлаг байгуулахыг дэмжлээ

2026-10-01