Ч.Баярсайхан: Нийслэлчүүд дурсгалт барилгуудаа авч үлдэх хэрэгтэй

2021-04-05
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа барилгын зураг төслийн “Эл энд Эйч констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал, мэргэшсэн архитектор Ч.Баярсайханыг урьж ярилцлаа.

 

БАРИЛГЫН ГАЗРЫН 30 ХУВЬД ХОТ ТОХИЖИЛТЫН АЖЛЫГ ХИЙДЭГ

 

-Хотын хөгжлийн газар  буюу хуучнаар Ерөнхий төлөвлөгөөний газраас 2020, 2030, 2040 оны нийслэлийн барилгын хөгжлийн төлөвлөгөөг гаргаад явж байна. Хотод барих гэж байгаа бүх барилга байшинд хотын архитектур төлөвлөлтийн даалгавар гэж бий. Тодруулбал, энэ бүсэд орон сууц, оффисын зориулалттай барилга барьж болно гэсэн бүсчлэл гаргаж төлөвлөлт хийдэг.

Харин хот тохижилтыг хийхийн тулд эхний ээлжинд газар олгодог. Өөрөөр хэлбэл, 70 хүртэлх хувьд нь барилгажилтаа хийдэг. Харин үлдсэн 30 хувьд нь хотын тохижилтын ажлыг хийдэг ёстой юм. Гэхдээ энэ нь уг барилгыг бариулж байгаа захиалагч, хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүсийн ухамсар, ёс зүйгээс их  шалтгаалдаг. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан орц, гарцыг хийж өгөх гэх мэт. Хэдийгээр улс төр яримааргүй байгаа ч газрыг замбараагүй олгосноос  Улаанбаатарт бөөгнөрөл үүссэн. Мөн инженерийн дэд бүтэцтэй холбоотой. Яармаг, Нисэхэд нэг сайхан хот бүтээн байгуулалт явагдаж байлаа гэхэд тэнд инженерийн дэд бүтэц, шугам сүлжээ татах асуудалд их хөрөнгө мөнгө зарцуулдаг. Тиймээс нэг үе барилгууд хотын төвд бөөгнөрөхөд хүрсэн. Гэхдээ одоо хот тохижилтын хөгжлийн бодлогоор барилгажилт тэлж байна.

Улаанбаатарын тухайд их гоё тогтоцтой хот. Туул, баруун, зүүн Сэлбэ, Дунд гол гээд урсдаг байсан. Одоо баруун Сэлбэ ногоон нуур болчихсон байгаа. Хот өнгө үзэмжийн хувьд хөгжөөд явж байна. Өөр нэг асуудал нь албан газар, байгууллага, үйлчилгээний газруудын хаягжилтын талаар барилгын хууль тогтоомжид хаягжилтыг нэгдсэн журмаар бүртгүүлэх ёстой гэж заасан байдаг. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний чиг хандлагыг нь энэ сарын эхээр Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгээс олон нийтийн болон мэргэжлийн хүрээнд хэлэлцүүлээд санал, зөвлөмж аваад явж байна. Хотын энэ бүсэд орон сууц, олон нийтийн байгууламж барина гэж бүгдийг төлөвлөдөг. Энэ төлөвлөгөөнийхөө дагуу барилгажилтын үйл ажиллагааг явуулдаг.  Тухайлбал, нэг хүн авто зогсоол барих зөвшөөрөл хүсэхэд энэ газарт авто зогсоол барихаар төлөвлөгдөөгүй байна гэж хэлэх зэргээр зохицуулалт хийж ажилладаг. Учир нь энэ нь нийслэл, дулаан, цахилгаан хангамж гэсэн энэ бүх газраас шалтгаалсан олон газрын хамтарсан ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл, хот зохион байгуулалт, төлөвлөлт нь цогц үйл ажиллагаа явагддаг үйл явц гэж  болно.

 

МОНГОЛ УЛС БУСАД ОРНЫ ХӨГЖЛӨӨС ХОЦРООГҮЙ

БЛИЦ:

Боловсрол:
-1991-2001 онд Ататуркийн нэрэмжит V  дунд сургууль,
-2001-2006 онд ШУТИС-ийн Барилгын инженерийн сургууль 
/хуучин нэрээр/, архитектор,
-2013-2015 онд ХИС-ийн  англи хэлний орчуулагч 
-2013 оноос Монгол архитекторуудын эвлэлийн гишүүн
-2012 оноос Олон улсын залуучуудын “Жи Си Ай” Монгол байгууллагын гишүүн 
/JCI Mongolia/

Ажлын туршлага: 
-2004-2009 онд Барилгын зураг төслийн “Эл энд Эйч констракшн” ХХК-д архитектор 
-2009-2017 онд Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоонд Мэргэжлийн үйл ажиллагаа хариуцсан менежер 
-2018 оноос Барилгын зураг төслийн “Эл энд Эйч констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал.

-Хот тохижилттой холбоотой архитектурын салбарт гарсан ахиц дэвшлийн талаар дүгнэж хэлэхэд 1970 оноос өмнө барьсан ихэнх барилгыг газар хөдлөлтийн баллыг тооцоолоогүй барьсан гэсэн судалгаа бий. Барилгын салбар 2000 оноос үсрэнгүй хөгжиж байна. Хөрөнгө оруулалт нь гацахгүй бол богино хугацаанд барьдаг болсон байна. Өмнө нь Дарханы 16 давхар барилга Монголын хамгийн өндөр барилгад тооцогддог байсан бол одоо 22, 23, 24, 25 давхар барилгыг Монголын барилгачид барьдаг болжээ.

Зураг төслийн хувьд инженерийн тооцооны программууд орж ирснээр илүү сайжирсан. Социализмын үед инженерүүд бүх тооцоогоо ихэвчлэн өөрсдөө бодож гараараа хийдэг байсан. 2010 оноос хойш бүх зураг төслийн салбарт программ хангамж сайтай болсон гэх мэтээр өөрчлөлтүүд бий болж байна. Гэхдээ программаар бодсон ч тооцооллоо шалгадаг.  Өмнө нь I, X, III, IV хорооллын барилгууд бүгд ижил загвартай байсан. Харин одоо орон сууц, нийтийн барилгын загвар өөрчлөгдөж байна. Материалын хувьд өмнө нь дулаалга гэж хөөсөнцөр, шилэн хөвөн хийдэг байсан бол одоо чулуун хөвөн хийдэг болсон. Барилгын бусад материалын сонголт ч нэг үеэ бодвол сайжирсан. Гэхдээ энэ бүхэн хөрөнгө оруулалтаас бас хамаарна. Үүнтэй холбоод нэг зүйл хэлэхэд манайд нэн тэргүүнд шаардлагатай, шийдвэрлэх ёстой тулгамдсан асуудал юу байна вэ гэхээр улсын төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө суулгасан гэж ярьдаг. Хуваарилсан төсөвтөө тааруулж хийдэг яаруу үзлийг болимоор байгаа юм.

Орон нутагт эмнэлэг, соёлын төвөө засаж шинэчилье, томсгоод өргөтгөе гэж хүн бүр бодно. Гэхдээ их давчуу богино хугацаанд хийгээд байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр өөрт байгаа нөөц бололцоогоо ашиглаад эсвэл тэр ажлыг хийх хугацааг нь зургийн байгууллагуудтайгаа гэрээ байгуулаад урт тавиу хийж өгмөөр санагддаг. Тэгээгүйгээс сая цах тахлын улмаас үеэр тонн цементийн үнэ өсөж төсөвт ямар өөрчлөлт гарсныг харж болно. Ийм шалтгаанаар нөгөө 600 саяд багтах байсан ажлын зардал 800 саяд багтах төсөвтэй болох гэх  мэтээр өөрчлөлт ордог. Улсын төсвөөр барилга барих нэг өөр. Хувийн хөрөнгө оруулалтаар барилга барих нэг өөр байна. Тиймээс энэ тал дээр миний хувьд захиалагч тал аймгуудын Засаг даргын Тамгын газар  нэлээн ул суурьтай нарийн тооцоо, судалгаа, шинжилгээ хийлгэж байж төсөвт мөнгөө суулгадаг баймаар байгаа юм. Өөр нэг анхаарах зүйл нь төсөвт мөнгө нь суучихсан байлаа ч инфляцийг тооцсон төсөвтэй баймаар гэж боддог.

 

ХУУЧНЫ БАРИЛГУУДЫГ ХҮЧИТГЭХ ЗАМААР НАСЖИЛТЫГ НЬ УРТАСГАНА

 

-Миний хувьд шинэ хот байгуулах нь хотын авто замын түгжрэлд тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж боддог. Учир нь миний санаж байгаагаар Улаанбаатар хотод жилд 200 мянган машин нэмэгддэг гэсэн судалгаа байсан. Нийслэлд дээд тал нь 500 мянган хүн амьдрах хүчин чадалтай хот байна гэж төлөвлөж байсан юм билээ. Гэтэл одоо төлөвлөж байснаас нь гурав дахин их хүн амтай болоод байна. Мөн Монгол Улсын бүх замын уртыг нийлүүлээд машинуудаа нийлүүлээд тавибал зам дээрээ багтахааргүй их машинтай болно. Намайг 2000 онд I хороололд нүүж очиход байрны гадаа 10 гаруй машин зогсдог байсан. Харин одоо 50-60 машин зогсож байна. Энэ нь нэг талаар улс орны хөгжил гэж боддог. Түүнээс гадна хуучин барилгуудаа нураахын оронд насжилтыг нь уртасгах зорилгоор засаж сайжруулаад нөхөн сэргээх, бэхэлгээ хийх, дагуул хотыг байгуулах нь зөв гэж үздэг. Одоо Улаанбаатарт барилга нэмж барих нь гэмт хэрэг болж байна. Учир нь олон хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулийн эрхийг зөрчиж байгаа гэж хэлж болно. Олон байгууллагын ажил уялдаа холбоо багатайгаас болж байна.

Дагуул хотыг барьж болно. Гэхдээ нийслэлд байгаа бүх бүсчлэлийг давхар төлөвлөснөөр тэнд хүн тогтож амьдарна. Улсын  хөгжлийн газар, Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн дэргэд цогцоор нь инженерийн  шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулан гаргаж ирдэг хүрээлэн их хэрэгтэй байна. Хуучнаар Барилгын зургийн институт гэж том байгууллага татан буугдаад жижиг аж ахуйн нэгж болчихсон. Ингэснээр хүрээ хүрээндээ хүмүүс захиалга өгөөд ажлаа хийдэг газрууд болсноос хойш яг том зургаар нь харж төлөвлөдөг мэргэжилтнүүд ховордсон байна. Ерөнхий төлөвлөгөөн дээр мэргэжлийн бүх хүн ирдэг энэ хүмүүсийнхээ үгийг сонсдог, дагадаг болгомоор байна. Зураг төслийн стандартыг харахад бүгд 1988 оны MNS 3757-84 стандартын 24 стандартыг 2013, 2014 онд шинэчлүүлж батлуулсан. Жишээлбэл, тэр стандартуудад 1-5 жилд дахин үзлэг хийж, сайжруулахыг нь сайжруулаад явж байх ёстой.  Гэтэл тийм бичиг баримт, норм нормативийг боловсруулъя гэхээр мэргэжлийн хүн их ховор байдаг. Тийм хүмүүс байгаа ч урдах ажлаа хийгээд өөр зүйлд зарцуулах цаг зав багатай. Үнэнийг хэлэхэд хүмүүс чинь мөнгө олж байгаа ажлаа л хийхээс биш стандарт орчуулаад тэрийг харах нь их бага байдаг. Харин ёстой ял үүрсэн юм шиг хэдэн зөвлөх инженерүүд, архитекторууд л манай салбарт байна. Гэхдээ хамгийн гол нь норм, норматив нь сайн байхаас гадна шинэчлэгдэж байх ёстой.

Манай улс ОХУ-ын норм нормативт суурилдаг. Харин ОХУ өөрөө Европын холбооныход суурилдаг. Тэднийг үндэслэж байж барилгын бүх салбарынхан ажлаа хийдэг. Тиймээс энэ тал дээр мэргэжилтнүүдээ сайн бэлдэх, цаасан дээр байгаа бичиг баримтуудаа сайн цэгцэлж чадвал зөв голдрилдоо орох үндэс болно. Норм стандартад шинэчлэлийн тодотголыг таван жилээр хийх хэрэгтэй гэдэг юм билээ. Гэхдээ манай зургийн салбарынхан боломжоороо шинэчлэлт хийгээд явж байна. Харин бичиг баримт, зураг боловсруулах дээр мэргэжилтнүүдийг илүү сайн чадавхжуулах хэрэгтэй. Сайн инженер олон бий. Тэдний хүчийг зөв ашиглаад ажлын үнэлгээний хөлсийг нь нэмэх шаардлагатай. Норм дүрэм, стандартаа цаг тухайд нь шинэчлэх тал дээр анхаарч ажиллавал их дөхөмтэй. Одоо барилгын зориулалт их өөрчлөгдөж байна. Зөвхөн орон сууцны зориулалттай барилга барьдаг байсан бол үйлчилгээний чиглэлтэй, доороо машины зогсоолтой орон сууц барьж байна. Хэдийгээр 2014 онд норм, стандарт шинэчлэгдсэн ч шууд орцноосоо барилгын доод давхрын машины зогсоол руу гарсан нэг хаалгатай байхыг хориглодог зүйл бий. Тусдаа В1, В2-ийн машины зогсоол руу гарсан хаалгатай байх ёстой. Тиймээс мэргэжил нэгт архитекторууд, инженерүүд ч гэсэн өндөр ёс зүйтэй ажиллахыг уриалмаар байна.

Захиалагч нар мэргэжлийн хүн биш учраас түүнийг нь зөвөөр ойлгуулснаар эндээс ямар үр дүн гарах вэ гэдгийг хэлж өгөх хэрэгтэй болов уу. Учир нь Улаанбаатар хот чинь 6, 7, 8 гэсэн газар хөдлөлтийн бүстэй. Сүүлд Геофизикийн хүрээлэнгээс газар хөдлөлтийн бүсийн нэг балл нэмээд есөн баллын бүсчлэлээр хуваагддаг болгосон. Гэтэл 1970 оноос өмнө барьсан барилгууд бий. Түүнээс хойш барьсан барилгууд нь газар хөдлөлийн хэдэн балл гэдгээсээ шалтгаалаад норм дүрмийнхээ дагуу хүчитгэл хийсэн учраас чичирлээ, хөдөллөө гэж хүмүүс санаа зовох хэрэггүй. Харин 40, 50, 120 мянгатын барилгуудыг тэр чигээр нь хадгалж үлдмээр санагддаг. Өнөөдөр тэдгээрийг 1950-аад оны үед барьсан учраас нураана, нураахгүй гэж ярьж байна. Нураах хэрэггүй, харин нөхөн сэргээж, хүчитгэн бэхжүүлээд, судалгаа шинжилгээ хийгээд аль болох насжилтыг нь уртасгах хэрэгтэй. Мөн салбартаа олон жил ажиллаж байгаа түшигтэй инженерүүдийнхээ хүчийг ашиглах хэрэгтэй. Түүнээс биш нураагаад өндөр барилга бариад байх  шаардлагагүй. Дээр үед барьсан барилгуудыг газар хөдлөлтөд хэр тэсвэртэй болохыг техник технологи хөгжсөн энэ үед шалгаж үзэх боломжтой.

Манай орон шиг өргөн уудам нутаг дэвсгэртэй улсад газар олдохгүй байна гээд  Япон, АНУ  ч шиг нэг дороо шаваад байх нь сонин биш. Тухайлбал, Бөхийн өргөөний баруун талд байгаа хотын түүхийг өгүүлсэн музейг нураахгүй авч үлдмээр байгаа юм.

 

АМИНЫ БОЛОН НИЙТИЙН ОРОН СУУЦНЫ ЯЛГААГ ОЙЛГООСОЙ

 

-Барилгын салбарт зайлшгүй ярих ёстой өөр нэг асуудал нь гэр хорооллын дахин төлөвлөлт. Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгээс гаргасан нэг судалгаа бий. 2010, 2017 оныг харьцуулахад гэр хороололд амьдрагсдын тоо 13.4, харин барилгажсан буюу шинээр орон сууц барьсан нутаг дэвсгэрийн тоо 19.6 хувиар нэмэгдсэн гэсэн судалгаа гарсан. Миний хувьд гэр хорооллын 00-ын асуудлыг шийдчихвэл болно гэж үздэг. 00-ын асуудлыг шийдчихвэл заавал орон сууцанд амьдаръя гэж хүсээд байх хүн ховор байх гэж хардаг. Улсаас инженерийн дэд бүтцийг нь шийдээд, хүмүүст газрыг нь өмчлүүлээд агаар хүрээлэн байгаа орчиндоо бохирдол үүсгэхгүй байх болон цэвэрхэн, дулаахан сайхан орчинд байх боломжийг нь хангаад өгчихвөл хотын түгжрээнд бухимдаад амьдраад байх шаардлагагүй. Иргэд хашаа байшинд амьдрахаас татгалзаж байгаагийн гол шалтгаан нь дэд бүтэц 2000, 2010 онтой харьцуулахад нийслэл маань хөгжиж байна. Гэхдээ ногоон байгууламжаа битгий сүйтгээсэй. Моднуудаа битгий тайраасай гэж боддог. Ногоон  байгууламж нь хотын дуу чимээ, халууныг дарж, саармагжуулж өгдөг давуу талтай. Тиймээс хүмүүс барилгын орчин дахь мод, зүлгийг бүү тайраасай гэж хүсдэг. Мөн нийтийн орон сууц, амины орон сууцны ялгааг ойлгоосой гэж боддог. Амины орон сууц нь өөрийн дэд бүтэцтэйгээ явж байдаг. Нийтийн орон сууц нь цахилгаан дулаан гээд бүх юм төрөөс хангаж өгдөг бол аминых нь цахилгаан, дулаан, ус хангамжийн асуудлаа өөрөө шийдсэн, зардал ихтэй байдгийг ойлгоосой гэж хүмүүст хэлмээр санагддаг.

Харин би ирээдүйд барилга байшин төлөвлөхдөө эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй пассив хаус ялангуяа, зуслангийн байшин, амины сууцыг төлөвлөхөөр илүү судалж байна. Пассив буюу ногоон барилгын технологи харьцангуй сүүлд гарч ирсэн ойлголт юм. Энэ чиглэлээрээ Германы  олон улсын хамтын ажиллагааны нэг сургалтад сууж дуусаад гэрчилгээ авсан. Ер нь хүмүүсийн анзаардаггүй микро зүйлсийн талаар зөвлөгөө өгөхөөр төлөвлөж байна. Өөр бусад хийхээр төлөвлөсөн ажил бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.5 ДАВАА № 67 (6544)

 

Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

3 цаг 58 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

4 цаг 3 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

4 цаг 13 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

4 цаг 18 мин
Сурах бичигт сул тал бий юү?

“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хү

4 цаг 23 мин
Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт

СЭЗИС-ийн НББ-ийн тэнхимийн ахлах багш, татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

4 цаг 28 мин
Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо

Парламент Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн батлав.  Монгол Улсын Ү

4 цаг 33 мин
Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

19 цаг 24 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

20 цаг 25 мин
"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

20 цаг 26 мин