МАН-ын бүлэг хоёр даргатай болов

2025-10-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Эрх баригч намын гишүүд  Засгийн газрын тэргүүнийг огцруулах, УИХ-ын даргад ёс зүйн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр талд хуваагдсан.  Тэдний талцал сүүлдээ УИХ дахь бүлгээ хоёр хэсэг хуваахад хүрэв бололтой.  Уржигдар МАН-ын бүлгийн зарим гишүүн бүлгийн хуралдаанаа хийж, зарим асуудлаар шийдвэр гаргасан.   Тухайлбал, багш, эмч нарын цалин нэмэгдүүлэх, ахмадуудын тэтгэврийг нэмэх, мөн бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг чөлөөлж, дараагийн дарга томилогдтол УИХ-ын гишүүн У.Отгонбаяр даргалахаар болсон юм. Тэгвэл энэхүү шийдвэрийг  бүлгийн хуралдаанд оролцоогүй гишүүдийн зүгээс хууль бус гэж үзэж мэдэгдэл гаргаад байв. Тэгвэл өчигдөр МАН-ын бүлгийн 36 гишүүн  дахин хуралдаж МАН-ын бүлгийн даргаар Ж.Батжаргалыг сонголоо.  УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нь эдийн засагч мэргэжилтэй, УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Төв аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон билээ.

Тэрээр бүлийн даргаар сонгогдсоныхоо дараа байр сууриа илэрхийлэхдээ “МАН-ын бүлгийн хурлаар даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнхийн саналаар шинэ даргаар намайг сонголоо.  Мөн МАН-ын бүлэг ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцэж, шийдвэрлэлээ. Учир нь Засгийн газраас УИХ-д 2025 оны есдүгээр сарын 1-нд Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсөв, түүнийг дагасан хууль тогтоомжуудыг өргөн мэдүүлсэн. Өнөөдөр 2025 оны аравдугаар сарын 15-ны өдөр. Хуулиараа бид ирэх оны төсвөө арван нэгдүгээр сарын 15-ны дотор баталдаг.  УИХ-ын үндсэн бүтэц болсон байнгын хороодоор улсын төсвийг хэлэлцэж байгаа ч хууль тогтоомжуудад болон 2026 оны Хөгжлийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх талаарх санал хураалтыг хийгээгүй байна. Тийм учраас улсын төсвийг хэлэлцүүлэгт бэлтгэх бүлгийн ажлын хэсгийг байгуулах нь зүйтэй юм байна” гэж үзлээ.

Үүний дараа МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ “МАН-ын бүлгийн нэг хэсэг гишүүд өчигдөр бүлгийн хурал зарлах шаардлага ирүүлсэн. Шаардлагыг хүлээн аваад 12:00 цагт бүлгийн хурал зарласан байсан.  Бүлгийн хурлыг бүлгийн дарга товлох дэгтэй.  Гэтэл У.Отгонбаяр тэргүүтэй бусад нөхөд өчигдрийн хурлыг зохион байгуулж хийнэ . Нэгдүгээрт, өчигдөр болсон бүлгийн хурал дүрмийн бус.  Гаргасан шийдвэр нь мөн хүчингүй. Бүлгийн хурлыг бүлгийн дарга товлодог, хэрвээ бүлгийн дарга эзгүй байвал бүлгийн даргын зөвшөөрснөөр дэд дарга хуралдааныг удирдаж болно. Миний хувьд өчигдөр ордонд байсан. Албан ёсны бүлэг ирэх долоо хоногийн Даваа гаригт хуралдаж, нэгдсэн шийдвэрт хүрнэ гэж бодож байна. МАН-ын Удирдах зөвлөл ирэх Бямба гариг буюу аравдугаар сарын 18-нд хуралдана.  Тэндээс гарах улс төрийн шийдвэрийг бүлэг хүлээж байна. Дүрмийн дагуу УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ хэвээрээ. Цаашдаа бүлгийн хурлыг дүрмийн дагуу товлоод явна” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 195 (7692)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

 

1986 onii gishuun
Erh medley urvuulan ashiglajnamiin bulging ner hundiig unagasan U.Otgonbayariig namaas hasahiig urialgiig baina
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

2 цаг 52 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

4 цаг 2 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

13 цаг 52 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

13 цаг 52 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

13 цаг 52 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Өчигдөр 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Өчигдөр 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09